УИХ-ын чуулган дөнгөж сая эхэлсэн. Хуралдаанаар Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна.
Хуралдааны үеэр баривчлах шийтгэлийг гишүүд шүүмжилсээр байна. Тодруулбал УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Эрүүгийн хууль зөрчинө гэдэг нь өөрөө зөрчил шүү.
Манай гишүүдээс баривчлагдсан хүмүүсийн эргэж байсан тохиолдол бий юу. Баривчлагдсан хүмүүсийн үсийг нь хусаад, таавчиг өмсгөөд амбаарт хорьчихдог. 7 хоногийн дотор үсийг нь хусаад суулгачихдаг юм шүү. Би баривчлагдсан зөндөө хүнийг эргэж очиж байсан хүн” гэв.
Сэтгэгдэл (5)