-
2017 оны 4 сарын 26
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
-
2017 оны 4 сарын 25
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр (2017.04.25) Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элизабэт Барсак болон Элчин сайдын яамны Эдийн засгийн албаны дарга Анна Биро, Хөдөө аж ахуй, уур амьсгалын атташе Орэлиа Талваз нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Н.Энхболд хатагтай Элизабэт Барсакыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа худалдаа, эдийн засаг, соёлын салбарт түлхүү хөгжиж байгааг онцоллоо. Тэрбээр “Миний хувьд төрийн ажлаас гадна Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны тэргүүнээр ажилладаг. Энэ хүрээнд та бүхэнтэй уулзаж, хоёр орны хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа ямар түвшинд байгаа талаарх мэдээллийг сонсохыг хүссэн юм” гэлээ.
Элчин сайд Элизабэт Барсак “Ноён Н.Энхболд таньтай уулзаж байгаадаа таатай байна. Франц Улс нь Европ төдийгүй дэлхийд хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйгаараа алдартай. Мал аж ахуйн салбар манай эдийн засгийн гол тулгууруудын нэг бөгөөд бид энэ салбартаа ихээхэн туршлагатай гэж хэлж болно. Таны асуусан асуултанд манай Элчин сайдын яамны энэ асуудлыг хариуцсан атташе мэдээлэл өгнө” хэмээсэн бөгөөд дараа нь Элчин сайдын яамны Хөдөө аж ахуй, уур амьсгалын атташе Орэлиа Талваз Байнгын хорооны дарга Н.Энхболдод дээрх асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Үргэлжлүүлэн талууд хөдөө аж ахуйн салбарт бий болсон хамтын ажиллагааг цаашид хэрхэн өргөжүүлэх, Францын мал аж ахуйн салбарын шилдэг туршлагыг судлах, Монгол-Францын хоршоологчдын хамтын ажиллагааг өрнүүлэх зэрэг асуудлыг хөндөн ярилцсан юм.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны дэд тэргүүн Ц.Мягмар-Очир нар байлцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2017 оны 4 сарын 25
Бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан тохиолдолд баривч
-
2017 оны 4 сарын 25
Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөлийн хуралдаан энэ сарын 24-26-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо болж байна.
-
2017 оны 4 сарын 25
Монголчууд яг сарын дараа дараагийн Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Хуулийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулах хугацаа 10 хоногийн дараа буюу тавдугаар сарын 2-оос эхэлнэ. Иймээс улс төрийн намууд хөдөлгөөнд орж, сонгуулийн бэлтгэл хангах ажилдаа ороод байна. Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй тус намын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх сонирхолтой байгаа гишүүд нь уулзсан бол МАН Удирдах зөвлөлөө хуралдууллаа.
-
2017 оны 4 сарын 25
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
-
2017 оны 4 сарын 24
Түр завсарласан УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан үргэлжилж байна.
-
2017 оны 4 сарын 24
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ 24-25-ны өдрүүдэд Дорнод аймагт ажиллаж байна.
-
2017 оны 4 сарын 24
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр мэдээлэл хийж, төв талбай дээр монгол гэр барьж ажиллахаар болсон талаараа дуулгасан. Учир нь УИХ-ын Тамгын газраас түүнийг өрөөгөө суллаж өгөхийг шаардаж, өрөөнд нь Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнийг оруулахаар болсон аж.
-
2017 оны 4 сарын 24
УИХ-ын гишүүн О.Баасанхүү төрийн ордны коридорт ажлаа явуулахаар болсон.
-
2017 оны 4 сарын 24
УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдаж байна.
-
2017 оны 4 сарын 24
Өнгөрсөн долоо хоногт АН-ын удирдлагууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэн гишүүдтэйгээ уулзалт хийжээ.
-
2017 оны 4 сарын 24
УИХ-ын гишүүн О.Баасанхүү яг одоо мэдээлэл хийж байна. Учир нь тэрбээр төрийн ордны коридорт ажлаа явуулахаар болжээ
-
2017 оны 4 сарын 24
Өнгөрсөн 2016 оны зургадугаар сард буюу УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр МАН-ын удирдлагууд болох М.Энхболд,
-
2017 оны 4 сарын 24
МАХН УИХ-д ганцхан суудалтай. Харин тэд энэхүү суудлаа нэмэхээр “ажиллаж” эхэлсэн бололтой.
-
2017 оны 4 сарын 24
УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр 11:30 цагаас Төрийн ордонд мэдээлэл хийхээр болсон байна.
-
2017 оны 4 сарын 24
НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:
04 дүгээр сарын 24-ний Даваа гарагт:
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
04 дүгээр сарын 24-ний Даваа гарагт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд;
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас ”Г” танхимд;
Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;
Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас ”Их Эзэн Чингис хаан” танхимд;
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас ”Г” танхимд;
Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас Нээлттэй сонсголын танхимд.
-
2017 оны 4 сарын 23
УИХ-ын Байнгын хороодын ирэх долоо хоногийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.
-
2017 оны 4 сарын 22
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2017 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 24-НӨӨС 28-НЫ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРООНЫ БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ
-
2017 оны 4 сарын 21
ИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ”2017 оны хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”-ний талаар мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна.