-
2017 оны 5 сарын 10
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид СЕХ-нд бүртгүүлээгүй байна. Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд заасны дагуу УИХ-д суудал бүхий нам дангаараа буюу хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчид
-
2017 оны 5 сарын 10
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Вьетнам Улсын Дэд ерөнхийлөгчийн түвшинд анх удаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн Эрхэмсэг хатагтай Данг Тхи Нгок Тхинь-ийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд үдэн мордуулав.
Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь-ийн айлчлал Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа.
Үдэх ёслолд Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фан Данг Дыонг болон албаны бусад хүмүүс байлцав.
-
2017 оны 5 сарын 10
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны тавдугаар сарын 12-15-ны өдрүүдэд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Бээжин хотноо зохион байгуулагдах “Бүс ба зам” Олон Улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцож, мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар БНХАУ-д айлчилна.
Айлчлалын үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхаж, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсад хөрөнгө оруулагч Хятадын томоохон зарим компанийн удирдлагатай уулзана. Хоёр улсын Ерөнхий сайд нар Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд оролцоно.
“Бүс ба зам” дээд түвшний чуулга уулзалтад дэлхийн 28 орны төр, засгийн тэргүүн нар болон НҮБ, Дэлхийн банк, ОУВС зэрэг олон улсын байгууллагын удирдлага урилгаар оролцоно. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дээд түвшний дугуй ширээний уулзалтад оролцож, “Түншлэлийн төлөө бодлогоо уялдуулах нь”, “Хөгжлийн төлөө дэд бүтцийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь” сэдвээр хуралдаанд үг хэлнэ. Мөн тус чуулга уулзалтад оролцож буй зарим орны төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 10
1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
-
2017 оны 5 сарын 10
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15:00 цагт болно. Хуралдаанаар сайд нар 15 асуудал хэлэлцэж, нэг танилцуулгыг сонсохоор товложээ.
-
2017 оны 5 сарын 09
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.05.09) хуралдаан 09 цаг 50 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр тогтов.
Хуралдаанаар эхлээд Засгийн газраас 2016 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хуралдаанд танилцуулав. Ажлын хэсэг энэ сарын 08-ны өдөр хуралдан, нэр томъёоны талаарх редакцийн саналыг төсөлд тусган, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусгасан гэлээ. Түүнчлэн холбогдох хуулийн дагуу чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлээр төслийн зарим заалтыг гүйцээн боловсруулж, төслийн зарим зүйл заалт хоорондоо, эсхүл мөрдөж буй бусад хууль тогтоомжтой зөрчилдсөн эсэх, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хураан шийдвэрлэсэн боловч уг асуудлаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3-оос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн саналын томъёоллуудыг бэлтгэсэн гэлээ.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нэг үндэслэлээр хувь хүн болон хуулийн этгээдэд давхар хариуцлага тооцох зохицуулалтын талаар асуулаа. 2015 онд батлагдсан, энэ оны долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжих Эрүүгийн хуулиар хуулийн этгээдтэй бус тухайн албан тушаалыг гүйцэтгэж буй хувь хүнтэй хариуцлага тооцохоор зохицуулалттай байгаа нь ял шийтгэл гарцаагүй байх зарчимд нийцэхгүй хэмээн үзсэн болохыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр тайлбарлав.
Өнөөдрийн байдлаар хуулийн этгээдийн хэлбэр, төрөл олон болсон тул ямар нэг хууль зөрчих үйлдэл хийсэн албан тушаалтан, хувь хүн хариуцлага хүлээхийн зэрэгцээ тухайн албан тушаалтан, хувь хүнийг хууль зөрчих үүрэг өгсөн хуулийн этгээд мөн хариуцлага хүлээх нь зүйтэй хэмээн үзэж дээрх зохицуулалтыг тусгасан гэв. Мөнгө угаах, терроризм, хээл хахууль өгөх, байгаль орчныг бохирдуулах, улсын эдийн засгийн аюулгүй байдал, өмчийн эсрэг гэх мэт тодорхой тооны хууль зөрчсөн үйлдлийг аль нэг хуулийн этгээдийн эзэмшигч, хөрөнгө оруулагчдын шийдвэрээр гүйцэтгэх захирал нь хэрэгжүүлсэн нь нотлогдвол тухайн захиралд л хариуцлага тооцдог. Үүний цаана үүрэг, чиглэл өгсөн хуулийн этгээдийн удирдлагууд, эзэмшигчид хариуцлага хүлээлгүй үлддэг байдлыг өөрчлөх нь зүйтэй гэдэг чиглэлийг барьж, хуулийн төслийг боловсруулсан аж. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 80 гаруй зүйл, заалтаар хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулах зохицуулалттай байгаа бол хэлэлцэж буй төслөөр энэ тоог бууруулж 30 орчим зүйл, заалтын хүрээнд хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулахаар өөрчилсөн байна. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар мөнгө угаах, терроризм, хээл хахууль өгөх, байгаль орчныг бохирдуулах, улсын эдийн засгийн аюулгүй байдал, өмчийн эсрэг хууль зөрчсөн үйлдлүүдэд хувь хүн, хуулийн этгээдэд давхар хариуцлага ногдуулахыг эсэргүүцэхгүй байгаа ч 30 гаруй зүйл заалтын хүрээнд хувь хүн, хуулийн этгээдэд давхар хариуцлага тооцох зохицуулалт нь бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тун хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж болохыг сануулж байв. УИХ-ын гишүүн Н.Оюундарь хуулийн төсөл дэх зарим нэр томъёо, тодорхойлолт хоорондоо зөрчилтэй байгаа, үүнээс үүдэн зарим тохиолдолд ял завших эрсдэл үүсэхээр байгааг хэллээ.
Ийнхүү гишүүд асуулт асууж, зарим зүйлийг тодруулсны дараа Ажлын хэсэг болон УИХ-ын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээс санал хураалт явуулан шийдвэрлэв. Дараа нь Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, батлуулахыг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг байв. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа. Тус байнгын хорооны үүрэг бүхий Ажлын хэсэг энэ сарын 08-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу нэгдсэн хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналыг боловсруулж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган, нэр томъёог жигдлэх редакцийн шинжтэй засварыг тусгасан байна. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь заалтын дагуу Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар төсөл дэх “...олсон орлогыг хураана...”, үүний зэрэгцээ 100 сая төгрөгөөр торгохоор тусгасан зохицуулалтын талаар тодруулан асууж, энэ нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд дарамт болох эрсдэлтэй талаар санал хэллээ. Хуулийн төслийн тусгай ангид заасан хууль бусаар олсон орлогыг хураах тухай зохицуулалтууд нь өнөөдрийн байдлаар мөрдөгдөж буй хуулиудад байгаа, хэлэлцэж буй төсөлд одоо мөрдөгдөж буй хувилбараар нь тусгасан болохыг Ажлын хэсэг тайлбарлав. Энэ тохиолдолд хууль ёсны орлогын талаар огт хөндөөгүй, зөвхөн Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж олсон орлогыг хураахтай холбоотой зохицуулалт гэлээ. Түүнчлэн хуулийн төсөлд тусгагдсан 1600 зөрчлийн 10 нь 100 сая төгрөгийн торгууль ногдуулах зөрчил байгаа, үүний найм нь банктай холбоотой заалт хэмээн Ажлын хэсэг хариулт өгсөн юм. УИХ-ын гишүүн О.Батнасан хүнс импортлох болон экспортлоход хуульд тавигдсан шаардлагыг зөрчсөн тохиолдолд өнөөдрийн хуулиар хувь хүнийг 1-10 сая төгрөгөөр торгодог бол энэ төсөлд 10-100 сая төгрөгөөр торгохоор тусгасан байна. Энэ нь иргэд хувийн хэрэглээндээ хүнс импортолсон тохиолдолд хуульд заасныг зөрчсөн гээд 10 сая төгрөгийн торгууль төлөх, харин жижиг худалдаа, бизнес эрхлэгчид холбогдох газруудтай гэрээ байгуулаагүй, зориулалтын агуулах, байранд хадгалаагүй, зориулалтын бус тээврийн хэрэгсэл ашигласан гээд 100 сая төгрөгийн торгууль төлөхөөр болж, үйл ажиллагаагаа зогсоох эрсдэлтэй болж буйг хэллээ. Эрхзүйн шинэтгэлийн хүрээнд иргэдэд ээлтэй, бизнес орчноо дэмжсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал гэдэг саналыг мөн тэрбээр онцолсон. УИХ-ын гишүүн Б.Ундармаа хуулийн этгээдийн зөрчлийн торгуулийн хэмжээ 100 сая төгрөг байгааг бууруулах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлээ. Үргэлжлүүлэн Ажлын хэсгээс болон УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд, төгсөлд нь Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг дэмжлээ
Мөн өдрийн хуралдаан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжиллээ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдон Эрүүгийн хууль хөндөгдөж байна. Засгийн газар Зөрчлийн тухай хуулийн төслийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өргөн мэдүүлсэн юм. Харин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль нь 2017 оны нэгдүгээр сард батлагдан, хоёрдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа. Уг хуулийн дагуу гэр бүлийн хүрээнд үйлдэж буй хууль зөрчсөн үйлдлийг эхний удаад зөрчил, давтан үйлдсэн тохиолдолд эрүүгийн хэрэг хэмээн тооцох юм. Энэ зохицуулалттай нийцүүлэн Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн” хэмээн тайлбар хийлээ. Мөн дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж буй хүрээнд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Л.Энхболд нар “эмийн түүхий эд” хэмээх нэр томъёог хуульд тусгах, ингэснээр эмийн найрлагад ордог “мими” хэмээх түүхий эдийг хууль бусаар хилээр оруулсан үйлдлийг зөрчил хэмээн тооцох санал гаргасан болохыг хуралдаанд оролцогчдод танилцуулав.
Хэлэлцэж буй төслүүдтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, тодруулага хийх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар гаргасан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд уг саналыг 83.3 хувийн саналаар дэмжлээ. Горимын санал дэмжигдсэнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 83.3 хувийн саналаар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг 66.7 хувийн саналаар тус тус дэмжлээ.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв
Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн дөрөв дэх асуудал нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байлаа. Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулав. Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын хуульчдын холбоотой хамтран Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан төслийн үзэл баримтлал, шинэ зохицуулалтын талаарх танилцуулга хэлэлцүүлгийг холбогдох байгууллагууд болон иргэний нийгмийн төлөөллийг оролцуулан зохион байгуулж, тус хэлэлцүүлгийн үеэр холбогдох байгууллагуудаас ирүүлсэн санал, зөвлөмжийг нь Ажлын хэсэг хүлээн авчээ. Үүний дараа Ажлын хэсэг хуралдан, хуулийн төсөлд зарчмын шинжтэй хэд хэдэн саналыг тусгасан байна. Тухайлбал:
Зөрчлийн тухай хуулийн төсөлд шүүх баривчлах шийтгэлийг 7-30 хоног оногдуулахаар тусгасантай холбогдуулан Зөрчил шалган шийдвэрлэх журам, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, эрх бүхий албан тушаалтан хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах журмыг хуулийн төсөлд тусгах,
Эрүүгийн хэргийн шүүхээр бүх төрлийн зөрчлийг харъяалан, хянан шийдвэрлэхээр заасан эрх бүхий албан тушаалтны оногдуулсан зарим шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхэд харъяалуулан, хянан шийдвэрлүүлэхээр төсөлд тусгах,
Цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч нь мансуурагч, танхайрах, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрхэнд халдах, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах, мөрийтэй тоглоом зохион байгуулах, жагсаал цуглаан зохион байгуулах, хулгайлах, хөрөнгө завших, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийг оролдох зэрэг зөрчил гаргасан этгээдийг хуульд заасан журмаас гадна тусгай журам баримтлан хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулах,
Шүүхээс баривчлах шийтгэлийг оногдуулахтай холбогдсон зохицуулалтын дагуу зөрчлийг харъяалан шийдвэрлэх байгууллагын харъяаллыг өөрчлөн хуулийн төсөлд тусгах зэрэг төслийн талаарх зарчмын зөрүүтэй нийт 44 саналын томъёолол, дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх хоёр саналын томъёоллыг бэлтгэжээ.
Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хэлэлцэж буй төслүүд батлагдсан тохиолдолд үүсэх шүүхийн ачааллын талаар тооцоо хийсэн эсэх, үйл ажиллагаа жигд явагдах боломжтой эсэхийг тодрууллаа.
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөр бол зөрчлийг Эрүүгийн шүүхэд гомдол гаргах журамаар шийдэх зохицуулалтыг тусгасан байсан нь шүүхийн ачаалалд нэлээн өөрчлөлт орохоор байсан. Захиргааны шүүхээр шийдвэрлэгдэж буй нийт маргааны 20 орчим хувь нь зөрчилтэй холбоотой маргаан байдаг. Харин хэлэлцүүлгийн явцад Ажлын хэсгээс Захиргааны шүүхэд хянагдаж буй байцаагч нарынх нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаарх гомдлыг Захиргааны шүүхэд гаргахаар өөрчилж буй нь хууль батлагдсаны дараа шүүхийн ачаалалд өөрчлөлт орохгүй гэж үзэж байгааг тайлбарласан. Эрүүгийн шүүх гомдол шалгадаг журам шинээр нэвтэрч байгаа, энэ нь шүүхийн ачааллыг онц их хэмжээгээр өөрчлөхгүй хэмээн тооцсон байна. Ийнхүү асуулт, хариултын дараа Ажлын хэсгээс бэлтгэн томъёолсон зарчмын зөрүүтэй санал болон УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ийнхүү Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 09
Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 15:00 цагт болно. Хуралдаанаар сайд нар 15 асуудал хэлэлцэж, нэг танилцуулгыг сонсохоор товложээ.
-
2017 оны 5 сарын 09
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дэд Ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхиний хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд Вьетнам-Монголын бизнес эрхлэгчдийн уулзалт боллоо.
-
2017 оны 5 сарын 09
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт тавдугаар сарын 8-12-ны өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийж байна.
-
2017 оны 5 сарын 09
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2017.05.09 ) хуралдаан 09 цаг 41 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэг уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2017 оны тавдугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар олонхийн дэмжлэгийг авсан саналуудыг уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэмж тусгасан байна. Тухайлбал, төслийн хоёрдугаар бүлэгт тухайн салбарын үйл ажиллагааны мэргэжлийн онцлогтой холбоотойгоор хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх журам боловсруулах, хог хаягдлын норматив хэмжээг тогтоох, мэдээллийн сан бүрдүүлэх, үнэ тарифыг тогтоох, санхүүжүүлэх, заавар, аргачлал батлах эрхийг төрийн захиргааны зарим байгууллагад тусгайлан зааж өгсөн болон, бусад хууль тогтоомжтой нийцүүлсэн өөрчлөлтүүдийг хийжээ. Мөн хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулах этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотой зохицуулалтыг Газрын тухай хуультай нийцүүлэн нэгтгэж нэг заалт болгон төслийн зургадугаар бүлэгт нэмжээ.
Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулж асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ. Эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 09
Өнөөдөр Байнгын хороод болон ажлын хэсгийн хуралдаантай
-
2017 оны 5 сарын 08
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхинийг хүлээн авч уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.
-
2017 оны 5 сарын 08
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дэд Ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхиний хийж байгаа албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ. Хүндэт зочныг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат жанжин Д.Сүхбаатарын талбайд угтах ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Хатагтай Данг Тхи Нгок Тхинь Төрийн ордонд морилон “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурлаа.
Үүний дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь нар улс төр, батлан хамгаалах, худалдаа-эдийн засаг, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр албан ёсны хэлэлцээ хийв.
Хэлэлцээнд БНСВУ-ын талаас Дэд ерөнхийлөгчийг дагалдан яваа хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлал, боловсрол, шинжлэх ухаан, бизнесийн чиглэлийн 50 гаруй төлөөлөгч, монголын талаас Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил болон албаны бусад хүн оролцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцааны суурийг манай хоёр орны удирдагчид одоогоос 60 гаруй жилийн тэртээ тавьсан бөгөөд энэ харилцаа эдүгээ амжилттай өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Хоёр ард түмний уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд БНСВУ-ын Дэд Ерөнхийлөгч Таны айлчлал чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Мөн Монгол Улсын Зүүн өмнөд Ази дахь уламжлалт түнш БНСВУ-тай улс төрийн яриа хэлэлцээг бүх түвшинд идэвхжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, хөдөлмөр, нийгмийн харилцаа, батлан хамгаалах, хууль сахиулах зэрэг салбарт өргөжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байдгийг тэмдэглэв.
Албан ёсны хэлэлцээний дараа Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Хэлэлцээний үеэр улс төр, цэрэг, батлан хамгаалах, хүчний байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, одоо 40 гаруй сая ам.доллар байгаа худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, энэ хүрээнд нэн тэргүүнд ямааны гүн хөлдөөсөн мах, боловсруулсан мах, арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Вьетнам Улсын зах зээлд гаргах, аялал жуулчлал, оюутан солилцооны талаар санал солилцсон.
Манай улс БНСВУ-д эхний ээлжинд ямааны гүн хөлдөөсөн 20 тонн мах нийлүүлсэн бөгөөд энэ хэмжээг цаашид 200 тонн хүртэл авах хүсэлтэй байгаагаа вьетнамын тал илэрхийлсэн байна. Харин Монгол Улс тус улсаас гүн хөлдөөсөн далайн болон хүнсний бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн авах санал тавьжээ.
2016-2017 оны хичээлийн жилд БНСВУ-ын Засгийн газрын тэтгэлгээр манай 60 гаруй, манай Засгийн газрын тэтгэлгээр Вьетнамын 30 гаруй оюутан суралцаж байна. Тэтгэлгийн хэмжээг харилцан нэмэгдүүлэх талаар хоёр тал хэлэлцээний үеэр ярилцжээ.
Хэлэлцээний төгсгөлд, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улс Ази номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (АПЕК) элсэх болон АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох эрмэлзлэлтэй байгаагаа илэрхийлж, вьетнамын талын байр суурийг сонсов.
Хэлэлцээний дараа хоёр улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар болон оюутан солилцооны нийгмийн халамж, үйлчилгээний асуудлыг тусгажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 08
Эрдэнэт үйлдвэрийн зүгээс Х.Бадамсүрэн захирлын тав тухыг хангахын тулд хагас тэрбумыг зарцуулаад байгаа нь баримтаар нотлогдсон ч, хориг тавьж, хяналт тогтоож дийлсэнгүй. Одоо бүр гэр бүлээрээ “Эрдэнэт“-ийг “эзэгнэх” болжээ. Түүний бага хүү Б.Бадрах Эрдэнэт үйлдвэрийн захиргааны байранд эрх нохойгоо хөтлөөд, эзэмшил газраараа зугаалж яваа ханхүү шиг л даналзан алхдаг болжээ. Урд нь мэдээлэл авахаар очсон сэтгүүлчдийг нэвтрүүлэлгүй үүдэндээ өдөржин уядаг, цагдаагийн нэмэлт хүчээр хамгаалалт авдаг Эрдэнэт үйлдвэрийн төв байр ийнхүү цэвэр үүлдрийн, приусын дайны үнэтэй чихуахуа хав нохойн өмнө үүдээ нээж, “үйлчлэгчид” нь даган хошуурч байна. Х.Бадамсүрэнгийн вант улсын ханхүү Б.Бадрахыг Азийн топ модельтой дэр нэгтгэсэн, мөрийтэй тоглоом болон хар тамхины хэрэгт холбогдсон зэргээр нь олон нийт мэддэг. Одоо тэгвэл энэ гэр бүлийн эрх ямба “Эрдэнэт”-эд хэрхэн цэцэглэхийг харж, гайхширч шогширмоор олон мэдээлэл ар араасаа хөврөх нь.
Ш.Даваа
-
2017 оны 5 сарын 08
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.05.08/ хуралдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ.
-
2017 оны 5 сарын 08
МАН-ын нөлөө бүхий улстөрчдийн нөмөр нөөлөгт багтаж явдаг Р.Содхүүг УИХ-ын гишүүн болон Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрыг удирдаж байснаар нь бид мэднэ. 2004 онд Сэлэнгэ аймгаас УИХ-д нэр дэвшин өвдөг шороодож байсан тэрбээр намдаа эсэргүүцлийн хөдөлгөөн байгуулж, шүүмжилж давхисаар хоёр ч сонгуулийн хугацаанд Хөрөнгийн бирж, Улсын мэргэжлийн хяналтын газрыг даргалж явсан зайтай толгой.
Уул нь насны хувьд хэдийнэ тэтгэвэрт гарчихсан юм билээ. Гэвч 2016 онд мөн л намаасаа гайгүйхэн албан тушаал авсан нь Улсын бүртгэл, оюуны өмчийн газрын даргын албан тушаал юм. Шагналд авсан энэхүү албан тушаалдаа уг нь сэтгэл зүрхээ зориулж, ажлаа судалж мэдчих туршлагатай хүн болов уу гэтэл тийм биш байжээ. Эрхэм дарга энэ сарын 2-нд хуралдсан Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр “Эрдэнэт” үйлдвэрийг Төрийн өмчид авсан УИХ-ын 23 дугаар тогтоолтой холбоотой хоорондоо зөрчилтэй, хачирхалтай гэж хэлж болохуйц хэд хэдэн мэдэгдэл хийсэн нь олны гайхшийг төрүүлж орхив. Төрийн өндөр албан тушаал болгоныг дамжиж явсан атлаа яагаад ийм хайхрамжгүй мэдэгдэл хийж, улмаар баталсан тогтоолын төслийг ч гүйцэд судалж үзэлгүй, УИХ-ын гаргасан тогтоолын “хэн ч зөрчиж боломгүй” хууль хэмээн эндүүрч явааг нь гайхах хүмүүс олон байсан юм.
Угтаа Р.Содхүү өөрийн толгойдоо эзэн болох ч тэнхээгүй болтлоо “хөгширчээ” гэх яриа ч саарал ордонд дуулдаж байсныг нуух юун. Ямар асуудал болов гэхээр, энэ өдрийн хуралдаанд “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагааны тайлан болон хувийн хэвшлийн өмчийг хууль бусаар булааж авсан УИХ-ын тогтоолын асуудлаар асуулт хариулт үргэлжилсэн юм. Энэ үеэр Р.Содхүү дарга “Эрдэнэт” үйлдвэрийг улсын өмчид авсан УИХ-ын тогтоол хууль бус гарсан гэдгийг мэдсээр байж, мөн төрийн өмчийн мэдэлд авсан атлаа ХХК гэсэн статустай хэвээр байгаа асуудлыг мэдэхгүй, ойлгохгүй хэмээн мэлзэв.
УИХ-ын гаргасан тогтоолыг дагаж мөрдсөн төдий хэмээн “амьгүй албат” царайлан мэлзэж суусаар гарч одлоо. Хамгийн инээдэмтэй нь, тогтоолын төслийг нэг, хоёр, гурав гэсэн дарааллын дагуу л хэрэгжүүлдэг гэсэн ядмагхан хариулт өгч олны нүдийг орой дээр нь гаргалаа. 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ 49 хувийг эзэмшиж байсан хувийн хэвшилтэй хэлцэл хийх тухай заалт тогтоолын гуравдугаарт байсан. Түүнийг яагаад хэрэгжүүлээгүй вэ гэсэн О.Баасанхүү гишүүний асуултад “Хэлэлцээ хийх заалт эхнийх биш гуравдугаарт байсан учраас хэрэгжүүлэх арга механизмыг тайлбарласан доорх заалтуудыг хайхралгүйгээр шууд нэгдүгээр заалтыг хэрэгжүүлсэн. Тогтоолын төслийг гурав хоног уншиж, нойр хоолгүй судалсан.
Нэгдүгээр заалтаас эхлээд хэрэгжүүлэх ёстой гэж үзсэн” гэсэн тайлбар өгч олны доог тохуу болов. Уг нь тогтоолын нэгдүгээр заалт үндсэн зорилгоо тодорхойлж, дараа дараагийн заалтууд нь тухайн зорилгодоо хэрхэн хүрэх, хэн хяналт тавих вэ гэсэн уялдаатай байдгийг гурав хоног нэгбүрчлэн уншиж судлахдаа эрхэм дарга мэдээгүй гэж баймааргүй юм. Эсвэл мэдсэн ч мэдэн будлив уу. Энэ зөвхөн эхний асуудал. Дараагийн асуултдаа мөн л Р.Содхүү дарга бүдэрч орхисон юм. Өмнө хэлсэнчлэн, Р.Содхүү төрийн гайгүй гэсэн албан тушаал бүрийг дамжсан. Бүр УИХ-ын гишүүн ч хийж үзсэн. Гэтэл УИХ-ын шийдвэрийг хэн ч зөрчиж болохгүй гэсэн “арчаагүй” тайлбар хийснийг ойлгох ухаан хүрсэнгүй. Энэ үгээрээ тэр өөрийн үзэл бодолгүй, дарга даамлын тушаалыг үг дуугүй биелүүлдэг “амьгүй албат” гэдгээ л дахиад баталж орхилоо.
Төрийн өндөр албан тушаал хашч суугаа хүн ийм хариуцлагагүй, хайхрамжгүй мэдэгдэл хийж суугааг зөвтгөх шалтгаан алга. УИХ-ын гаргасан шийдвэр хууль зөрчсөн бол Үндсэн хуулийн цэц, хууль шүүх хэлэлцэж хянадаг. Улмаар хууль зөрчсөн байвал хүчингүй болгодог гэдгийг хэн бүхэн мэднэ. Гэтэл Р.Содхүү 23 дугаар тогтоолоо төр өөрчлөхгүй бол би шийдвэрээ өөрчлөхгүй. Төрийн гаргасан шийдвэрийг би дагаж биелүүлсэн. Шийдвэр нь гараад ТУЗ-өө өөрчлөөд, 49 хувиа тэр хүмүүст нь буцааж өгнө гэсэн цагт би шийдвэрээ өөрчилнө. Монгол Улс хуультай. Тэр ч утгаараа Монголд УИХ-аас өөр эрх мэдэлтэй том байгууллага байхгүй” хэмээн арьсаа хамгаалж суусан нь эмгэнэлтэй. Угтаа 100 хувь төрийн мэдэлд шилжүүлсэн төрийн өмчит компанийг “Хязгаарлагдмал хувьцаат компани” гэсэн хуучин статусаар нь бүртгэснээрээ энэ эрхэм шууд утгаараа буруутай. Их хурлаас гаргасан тогтоолын төсөлд төрийн өмчид 100 хувь шилжлээ гэж тодоор биччихсэн байхад ОХУ-тай хувь эзэмшсэн компани байх үеийн статусаар бүртгэж тэр хууль зөрчсөн.
Улмаар статусыг баталсан Улсын бүртгэлийн гэрчилгээ нь ч хууль бус. Тогтоолын төсөлд тусгасан албан ёсны хэлцлийг огт хийхгүйгээр хувийн өмчийг төрд “хулгайгаар” шилжүүлсэн гэрчилгээг гаргаж өгсөн учраас мөн л “хам хэрэгтэн”. Гэтэл уснаас хуурай гарахын тулд бүх алдаагаа ам дөрвөлжин цаас руу чихэж орхиод сууж байх юм. Ер нь ч хувь хүнийхээ талаас тэрбээр сайн нэртэй явсан удаагүй юм билээ.
Тухайлбал, сэтгүүлч Д.Энхтүвшингийн “Р.Содхүү гэгч сонирхолтой эрхэм” гэх нийтлэлд Сэлэнгэ аймгийн газар тариалангийн бүс нутгийг хувийн ашиг сонирхлоор ашиглаж хөлгүй баяжсан тухай бичжээ. Мөн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байхдаа Шадар сайдын ажлыг хийж, төрийн албан хаагчдыг үндэслэлгүй халж, өөрийн хүмүүсээ шургуулсан, Замын-Үүдийн Хилийн мэргэжлийн албаны даргаар Хөрөнгийн биржид хамт ажиллаж байсан н.Мөнхжаргал гэгчийг томилж байсан тухай ч мөн бичсэн байх юм.
Энэ мэт таагүй намтартай эрхэм яаж яваад Улсын бүртгэл, оюуны өмчийн газрыг даргалж байгаа нь сонирхолтой. Дандаа дарга албан тушаал дамжиж, төрийн бодлого шийдвэрийг бүх шатанд хэрэгжүүлж явсан атлаа хууль зөрчсөн тогтоолыг хууль бусаар хэрэгжүүлснийхээ төлөө Р.Содхүү та ч хариуцлага хүлээх учиртай. Алдаагаа ам дөрвөлжин цаасанд тохож, УИХ-ын буруу мэтээр арьсаа хамгаалж суугаад амжилтад хүрэх нь юу л бол.
Ер нь “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон маргаантай асуудлаар энэ мэт ямар ч итгэл үнэмшилгүй, хэтэрхий “гэнэн” тайлбар хийж, хэлсэн үгэндээ ороогдох төрийн амьгүй албан хаагчид олширлоо. Эрх мэдэлтний нөмөр нөөлөгт багтаж албан тушаалд очсон гээд хууль зөрчиж болмооргүй. Хийсэн үйлдэл, хэлсэн үг нь эргээд нэг л өдөр хүзүүг нь ороох вий гэж бодож үздэг л баймаарсан. Эс бөгөөс өнөөдөр л идэж, эрх мэдлээ хэтрүүлж, хууль зөрчиж байвал маргааш хэрхэх нь хамаагүй болчихсон хэрэг үү. Содхүү гэгч сонихон эрхмийн содон содон мэдэгдэл өөрийг нь ороож орхилоо. Магад шүүхэд очоод ямар тайлбар хийх нь сонирхолтой байх биз ээ.
-
2017 оны 5 сарын 08
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарч, “Монголын үндэсний брэндийн зөвлөл” байгуулагджээ.
-
2017 оны 5 сарын 08
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь-ийг Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил өчигдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд угтан авав.
-
2017 оны 5 сарын 08
Ардчилсан намын Их хурал өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ аваад байсан Х.Баттулгыг батламжлав. Энэ үеэр түүнтэй хамт нийт гишүүдийн санал асуулгад өрсөлдсөн Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав болон намын дарга С.Эрдэнэ нар нэр дэвшигчид хандаж амжилт хүсч, үг хэлсэн юм. Мөн намын нөхдийн итгэлийг хүлээж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ өвөртөлсөн Х.Баттулга намынхандаа хандаж үг хэлсэн. Ингээд АН-ын Их хурлын индрээс тэдний хэлсэн үгийг хүргэж байна.
-
2017 оны 5 сарын 08
Өнгөрсөн долоо хоногт улс төрийн амьдрал буцалсан бол энэ долоо хоногт ч бас улс төр халуун байх нь.