-
2017 оны 5 сарын 14
Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигчээр тодорсон МоАХ-ы дарга Х.Баттулга өнгөрсөн пүрэв гарагт СЕХ-нд
-
2017 оны 5 сарын 14
Н.Энхбаяр СЕХ-ны хуралд оролцчихоод гарч ирэхдээ ийм тайлбар хийлээ.
-
2017 оны 5 сарын 14
“Бүс ба зам” олон улсын дээд түвшний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
-
2017 оны 5 сарын 14
МАХН-ын дарга Н.Энхбаяр Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаас гарч ирсний дараа дээрх тайлбар хийсэн юм.
-
2017 оны 5 сарын 14
СЕХ-ноос 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэхээ энэ сарын 14-ний дотор буюу өнөөдрийн дотор хуралдан шийдвэрлэх тухай мэдээлсэн. Энэ талаар СЕХ-ноос тодруулахад “Манай хороо бямба, ням гаригт ажиллана. СЕХ-ны бүх гишүүд хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн хүмүүсийн материалтай танилцаж, бүртгэх эсэхээ шийдвэрлэнэ
-
2017 оны 5 сарын 14
СЕХ-ноос 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэхээ энэ сарын 14-ний дотор буюу өнөөдрийн дотор хуралдан шийдвэрлэх тухай мэдээлсэн.
-
2017 оны 5 сарын 14
СЕХ-ноос 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх эсэхээ энэ сарын 14-ний дотор буюу
-
2017 оны 5 сарын 13
БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр өглөөний цайны үеэр БНХАУ-ын бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзан, ажил хэрэгч яриа өрнүүллээ. Уг арга хэмжээг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, БНХАУ-ын Жижиг дунд аж ахуйн нэгжийн олон улсын хамтын ажиллагааны төв хамтран зохион байгуулж, тус улсын 21 аж ахуйн нэгжийн төлөөлөл болох 50 гаруй бизнес эрхлэгчид оролцов.
-
2017 оны 5 сарын 13
энэ сарын 17-ны дотор нийт нэр дэвшигчийг улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ.
-
2017 оны 5 сарын 13
Ирэх 7 хоногт чуулган, байнгын хороогоор хэлэлцэх асуудлууд
-
2017 оны 5 сарын 12
БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхав.
Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулж, шинэ шатанд гаргах эрмэлзэлтэй байгаагаа харилцан илэрхийлэв.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцохыг урьсанд БНХАУ-ын дарга Ши Жиньпинд талархал илэрхийлэв. Тэрбээр “Дэлхийн хөгжилд ганцаараа гоцлол хөгжим тоглохгүй, олуулаа найрал хөгжим тоглож хөгжье” гэсэн үзэл санааны дагуу БНХАУ-ын дарга Ши Жиньпиний санаачилсан “Бүс ба Зам” санаачилга олон улсын хэмжээнд ихээхэн дэмжлэг хүлээж байгаад баяр хүргэв.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин “2014 онд миний бие Монгол Улсад айлчилснаас хойш бид хамтран олон бодит ажил хийж, тодорхой үр дүнд хүрсэн. Цаашид Хятад, Монголын харилцаа улам бат суурьтай байх ёстой” гэв. Тэрээр “Холын садангаас ойрын хөрш илүү гэсэн үг байдаг” гээд дэлхийн хөгжлөөс Хятад, Монгол хоёр улс хамтдаа хожих хэрэгтэйг онцлов.
Монгол Улс “Бүс ба зам” санаачилгын гол шугам дээр байгаа учраас энэ санаачилгад идэвхтэй оролцож хөгжих бүрэн боломжтой. Энэ хүрээнд Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг “Бүс ба зам” санаачилгатай уялдуулан хөгжүүлэхээр тохирсон нь түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн боломж бүрдэж байгаад талууд санал нэгдэв.
БНХАУ-тай харилцах харилцаа нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм гэдгээ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлээд худалдаа, эдийн засаг, хил орчмын хөгжил, дэд бүтцийн чиглэлээр хоёр улсын хамтарч хэрэгжүүлж болох зарим томоохон төсөл, хөтөлбөрийн талаар тодорхой байр сууриа илэрхийлэв.
Талууд хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, худалдааны бүтцийг сайжруулах шаардлагатай байгааг тэмдэглэв.
Хятадын тал Монгол Улсад тулгараад буй эдийн засгийн түр зуурын хүндрэлийг даван туулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв. Эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд эхний ээлжинд БНХАУ-ын олгосон нэг тэрбум долларын зээлийн Хятадын талын хариуцах санхүүжилтийн харьцаа 85 хувь байсныг 95 хувьд хүргэхээр шийдвэрлэснээ мэдэгдэв. Мөн БНХАУ-ын Ардын банк Монголбанк хооронд байгуулсан своп хэлэлцээрийн хугацааг сунгахаар тохирсон. Энэ удаа БНХАУ-аас Монгол Улсад 350 сая юанийн буцалтгүй тусламж олгож байгаа, мөн ирэх гурван жилд хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээ Хятадын тал илэрхийлэв.
Хөдөө аж ахуйн чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллаж, эхний ээлжинд махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, малын эрүүл мэндийг сайжруулах асуудалд Хятадын тал хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Үүний зэрэгцээ хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөтгөж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хилийн зарим боомтыг ойрын хугацаанд олон улсын статустай болгоход анхаарч ажиллахаар хоёр тал тохиролцов.
Тавантолгой зэрэг уул уурхайн төслүүдийг цогцоор нь хөгжүүлэх, дагалдах төмөр зам, эрчим хүчний станц барих, Оюунтолгойн ордын зэс баяжуулах үйлдвэрийн төсөлд хамтарч ажиллах нь хоёр улсын хөгжлийн стратегид нийцнэ гэдгээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин дурдав.
Уулзалт нөхөрсөг уур амьсгалд болж өнгөрөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 12
Эрдэнэт үйлдвэр Оросын эзэмшлээс гарч төрийн мэдэлд очлоо гэсэн чинь үнэн хэрэгтээ төр гэх нэрийн дор нэгэн гэр бүлийн эзэнт улс болсон нь олон зүйл дээр харагдаж байна. Х.Бадамсүрэн захирлын тав тухыг хангахад хагас тэрбум төгрөг зарцуулаад байгаа ч тэр хүнд энэ хангалтгүй ажээ. Гэр бүл, үр хүүхдээрээ үйлдвэрийн ажилчдыг дарамтлан даналзах болжээ. Эрдэнэт үйлдвэрт сурвалжлахаар очсон сэтгүүлчдийг оруулахгүй гэж цагдаагаар хүртэл хамгаалуулж, үүдэндээ өдөржин уядаг “онцгой обьектод” хав нохой эзэндээ хөтлүүлэн сэлгүүцдэг гэвэл та итгэх үү.
Х.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрах ГОК-ийн төв байранд өндөр үнэтэй цэвэр цусны хав нохойгоо хөтлөөд, замд тээглэсэн ажилчдыг толгой түрүүгүй загнан таахалздаг болов. Түүнийг мөрийтэй тоглоом тоглож байхад нь цагдаа нар газар дээр нь илрүүлсэн боловч торны цаана суух нь бүү хэл таарсан болгоноо зандчин явааг хараад аргагүй л “том артайг” нь бишрэн өнгөрөхөөс яалтай. Уул уурхайн дэд сайдын сэнтийгээ орхин ирсэн Х.Бадамсүрэнгийн хүү Бадрах ийм том байгаа юм чинь, шахаа хийдгээ орон даяар зарлуулаад авсан УИХ-ын дэд дарга Нямдоржийн хүү Анхбаяр морилон ирэхэд нь бүр хөл алдан угтахаас өөр аргагүй. Төрийнх боллоо гэдэг нэрийн дор түшмэдийнх болсон маргашгүй үнэнийг гишүүд хүртэл хэлээд байгаа шүү дээ.
Э.Бат
-
2017 оны 5 сарын 12
Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.05.12) нэгдсэн хуралдаан 10 цаг 35 минутад 53.9 хувийн ирцтэй эхэлж, энэ өдрийн хуралдаанаар 9 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд ”Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Уг тогтоолын төслийг Ц.Цогзолмаа нарын Улсын Их Хурлын долоон гишүүн санаачлан боловсруулж, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн.
Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа, тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нар нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамтарсан ажлын хэсэг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан бөгөөд Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа нарын гишүүд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн явц, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах талаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдлыг Ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт 25, 29, 55, 63, 70, 116 дугаар тусгай сургууль, 10, 186 дугаар цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаад 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна гэж үзсэн байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамлаж буй асуудлуудыг шийдвэрлэх, хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.
Тогтоолын төсөлд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Хүүхэд, хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр 2017-2022 он” боловсруулж батлуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асран хамгаалж байгаа асран хамгаалагчийн асаргааны тэтгэмжийг амьжиргааны баталгаажих доод түвшинд хүргэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих “Тусгай хэрэгцээт сан” байгуулах талаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоог нарийвчлан гаргаж, тэгш хамруулан сургах орчныг бүрдүүлэн ажиллах, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэн оношлоход шаардагдах оношлогооны иж бүрэн тоног төхөөрөмж, тусгай хэрэгцээт сургуулийн сурагчдыг тээвэрлэх автобусаар хангах, тусгай хэрэгцээт сургуульд ажиллаж байгаа багш, ажилтан, албан хаагчдын цалингийн нэмэгдлийг шинэчлэн тогтоох, тусгай хэрэгцээт боловсролын байгууллагын багшлах боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах асуудлыг бодлогоор дэмжих, өвчний магадлалтай иргэдийн группыг сунгахад тулгарч байгаа асуудлуудыг нягталж, өвчтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байх боломжийг бүрдүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгажээ.
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэн ухааны байнгын хороо 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаараа дээрх тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн байна.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, Л.Болд, Н.Оюундарь, Н.Амарзаяа нар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Л.Элдэв-Очир, С.Чинзориг, Б.Ундармаа нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүдийн асуултад Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, төсөл санаачлагч гишүүн Ц.Цогзолмаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нар өгсөн хариултдаа, Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа, хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс бүх талуудыг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг хэд хэдэн удаа зохион байгуулж ажлын уялдааг хангах арга хэмжээ авч байгаа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны зардлыг нэмэгдүүлэхэд шаардлагатай 13.6 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэхээр ажиллаж байна, тогтоол батлагдсанаар энэ чиглэлийн суурь болох Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах боломж бүрдэнэ гэдгийг хэлж байв. Манай улсад одоогоор хөгжлийн бэрхшээлтэй 101730 иргэн байгаагийн 10 хувийг хүүхэд эзэлдэг аж. Эдгээр хүүхдүүдээс 1000 гаруй нь ерөнхий боловсролын тусгай сургуульд, 400 гаруй нь тусгай цэцэрлэгт хамрагддаг юм байна.
Ингээд Байнгын хорооны саналаар ”Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 83 хувь нь дэмжсэн тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа
Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцууллаа.
Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо энэ сарын 09-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжпэг авсан саналуудыг төслүүдэд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ.
Байнгын хороо төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийн шатанд хуулийн төслийн 2 дугаар бүлэгт тухайн салбарын үйл ажиллагааны мэргэжпийн онцлогтой холбоотойгоор хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх журам боловсруулах, хог хаягдпын норматив хэмжээг тогтоох, мэдээллийн сан бүрдүүлэх, үнэ тарифийг тогтоох, санхүүжүүлэх, заавар, аргачлал батлах эрхийг төрийн захиргааны зарим байгууллагад тусгайлан зааж өгсөн болон бусад хууль, тогтоомжтой нийцүүлсэн өөрчлөлтүүд хийх нь зүйтэй гэж үзжээ.
Мөн хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулах этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбоотой зохицуулалтыг Газрын тухай хуультай нийцүүлэн нэгтгэж нэг заалт болгон төслийн зургадугаар бүлэгт нэмж тусгасны зэрэгцээ хог хаягдлын үйлчилгээний хураамж, төлбөр төлөх асуудлыг Иргэний хуулийн гэрээний заалттай уялдуулан томьёолжээ. Түүнчлэн хог хаягдал ангилах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах үйл ажиллагаанд ашиглах техник, тоног төхөөрөмж, материал, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг батлах тухай асуудал нь татварын бие даасан хуулиар зохицуулах харилцаа учраас төслөөс хасахаар шийдвэрлэсэн байна.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг асуулт асууж тодруулсны дараа Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 77.1 хувь нь дэмжсэн юм. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Хог хаягдлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зар сурталчилгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг гишүүдийн 55.3-75 хувийн саналаар эцэслэн баталлаа.
Дараа нь Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа хийсэн юм. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн бөгөөд тус Байнгын хороо энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг хийх үед дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг төсөлд нэмж тусган хуулийн төслийн нэр томьёог цэгцэлж, үг хэллэг, найруулгын шинжтэй зарим засвар оруулан төслийн эцсийн хувилбарыг боловсруулж гишүүдэд тараасан байна.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68.9 хувь нь дэмжив. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан хуулийн төслүүдийг гишүүдийн 60-64.4 хувийн саналаар дэмжиж баталлаа.
Байнгын хорооны горимын саналаар хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарын санаачлан боловсруулсан уг хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.
Хууль зүйн байнгын хороо өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны өмнө хуралдан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Байнгын хорооны хуралдааны явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон байна. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Хууль тогтоомжийн тухай хуулийг хэрэгжүүлэх, дагаж мөрдөх хугацаанд тулгарч байсан хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх хэрэгцээ, шаардлагыг үндэслэн хуулийн төслийн үзэл баримтлалыг тодорхойлсон бөгөөд уг үзэл баримтлалд нийцүүлэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг боловсруулжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Л.Мөнхбаатар нар асуулт асууж тодруулсан юм. Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны горимын саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.6 хувь нь дэмжив. Иймээс Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 73.9 хувийн саналаар бүхэлд нь баталлаа. Мөн уг холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах төслүүд батлагдлаа.
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэг үргэлжилж байна
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж эхэллээ. Уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлэх үед Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан ч хуралдаан даргалагч дөрөв хоногийн завсарлага өгсөн юм.
АН-ын бүлгийн завсарлагын хугацаа дууссан тул чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхэллээ. Тус Байнгын хороо хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад дэмжсэн 79, дэмжээгүй 5 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр оруулж иржээ.
Ингээд Байнгын хорооноос дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхэлсэн юм. Тухайлбал, төслийн 1.7 дугаар зүйлийн гарчгийг “Хэргийн бодит байдлыг тогтоох” гэж өөрчлөх. 2.2 дугаар зүйлд “Эрүүгийн хэргийн оролцогч, гэрчийн олонхи байгаа газарт, эсхүл дагнасан чиг үүрэгтэй алба, нэгжийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн хэргийн шүүхийн харьяаллыг прокурорын саналыг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн өөрчлөн тогтоож болно.” Гэсэн агуулгатай 9 дэх хэсэг нэмэхээр болов. Мөн төслийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “хуулийг зөв хэрэглэсэн эсэхтэй холбоотой” гэснийг “Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх” гэж өөрчлөх, 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэрч, хохирогч, шинжээч, яллагдагчийг дуудан ирүүлэх;” гэсэн агуулгатай 2.6 дахь заалт нэмэхээр тогтлоо. Түүнчлэн төслийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “2.12.прокурорын зөвшөөрлөөр мөрдөн шалгах нууц ажиллагааг явуулахаар эрх бүхий байгууллагад даалгавар бичиж, гүйцэтгүүлэх; 2.13.шаардлагатай тохиолдолд өөр нутаг дэвсгэр, эрх бүхий байгууллагад мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжлах саналаа прокурорт гаргах;” гэсэн агуулгатай 2.12, 2.13 дахь заалтууд нэмэхийг гишүүдийн олонхи нь дэмжлээ.
Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолуудаар санал хурааж шийдвэрлэнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
-
2017 оны 5 сарын 12
МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Н.Энхбаяр өчигдөр Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлж, бичиг баримтуудаа өгсөн. Нэр дэвшигч
-
2017 оны 5 сарын 12
Хууль зүйн байнгын хороо өнөөдөр тавхан минут хуралджээ. Тус хороогоор Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжсэн байна.
-
2017 оны 5 сарын 12
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны тавдугаар сарын 12-15-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо болж байгаа “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцож байна.
-
2017 оны 5 сарын 12
Төрийн албанд дандаа даргын албан тушаал хашдаг хүн өнөө цагт нүдний гэм болсон. Тэр тусмаа улс төрийн намууд ээлжилж төр барьж буй ийм цагт төрийн албанд мэргэжилтнээр ч ажиллахад хэцүү болсон үе. Харин мөнхийн “дарга” сэтэр зүүж, ямар ч төр засгийн үед гудамжинд гардаггүй цөөхөн хэдхэн хүн байдгийн нэг нь УИХ-ын гишүүн асан Р.Содхүү. Уншигч авхай та “Р.Содхүү” гэх нэрийг google-ээс хайж үзээрэй. Энэ эрхэмтэй холбоотой сайн гэхээс илүүтэй саар мэдээлэл хэтэрхий их гарч ирэх вий. Очсон газар бүртээ хэл ам, хэрүүл маргаан дагуулж явдаг түүний хууль бус томилгоо, Сэлэнгэд байх газар тариалангийн бизнес, охиноо Засаг дарга болгох гэсэн улайрал, төрийн албаны үнэ цэнийг унагасан шахааны хүмүүс, барилгын салбарт гарсан осол аваар, бүүр цаашлаад банк санхүүгийн дампуурал, нефтийн бизнестэй хүртэл нэр холбогдож явсан нь хэвлэлийн шарласан хуудаснаа үлдсэн байх аж. Сумын дунд сургуулийн багшаас ажлын гараагаа эхэлсэн Р.Содхүү ямар гэгч тэнгэрийн умдаг атгасан гэхээрээ төр засаг солигдсон ч даргын сэтэртэй суусаар байдгийг таах аргагүй. Намын цөөнгүй улстөрчдийн булхай, луйвар гэх мэт олон зүйлийг мэддэг учраас “дарга” албан тушаал түүнтэй хамт 27 жил явсан байж мэдэх билээ.
Хэнд ч хардах эрх бий. Экс гишүүн Р.Содхүүгийн үндсэн мэргэжил нь санхүүч, эдийн засагч. Гэтэл эрхэлсэн албан тушаал нь маш өргөн хүрээг хамарна. 1990 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн Орхон сумаас даргын гараагаа эхэлж, улмаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын нэгдүгээр орлогч дарга, Монгол Улсын Үнэт цаасны хорооны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга, УИХ-ын гишүүн, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Үндэсний статистикийн хорооны дэд дарга, СЕХ-ны гишүүнээр ажиллаж байгаад өнгөрөгч оны аравдугаар сараас Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргаар ажиллажээ. Гайхамшигтай амжилт шүү. Монгол төрийн гайгүй гэсэн албан тушаал бүрийг дамжсан Р.Содхүү хэдийнэ тэтгэвэрт гарах болсон ч нам нь түүнийг дахиад л төрийн өндөр сэнтийд залж орхижээ. Боловсон хүчний асар их нөөцтэй хэмээн гайхуулдаг МАН-д тэтгэвэрт гарчихсан Р.Содхүүгээс өөр улсын бүртгэлийн ажил хариуцах хүн байхгүй гэхээр гайхмаар байгаа биз. “Улс төрийн томчуудын шахаа, холион бантангийн ажлыг гардан хийдэг учраас түүнд дандаа даргын ажил өгдөг” гэх яриа ч саарал ордонд дуулддагийг нуух юун. Энэ хардлага үнэний магадлалтай байж мэдэх. Тэрбээр холион бантан болгоны ард л сууж байдаг нь өнгөрсөн хугацаанд түүний талаар гарсан сөрөг мэдээллээс илхэн харагдана. Хувийн хэвшлийн компанийг хууль бусаар дээрэмдсэн хуурамч тогтоолыг үндэсэлж, гэрчилгээ гаргачихсан нь саяхан ил болж, баахан бангадуулав. Хөрөнгийн биржийг дампууруулах шахаж, улмаар Лондоны биржийн мэргэжилтнүүдээс тусламж авсан ч тусыг эс олж, ажлаа өгөхөд хүрсэн. Хөрөнгийн бирж өнөөдрийг хүртэл сэхлээ авахгүй, улмаар хувьчлах тухай яриад сууж байгаа.
Хөрөнгийн биржээс буурь сэлгэж МХЕГ-ын даргын албан тушаалд очсон ч мөн л саар мэдээллээс салаагүй. Барилгын замбараагүй зөвшөөрөл олгосноос үүдэж ноцтой осол аваар олон гарчээ. Ээжтэйгээ хамт сургуульдаа явж байсан 12 настай охин барилгын кранд даруулж амиа алдсан нь түүнийг МХЕГ-ын даргаар ажиллаж байхад болсон явдал. Цаашлаад экспортын бараа бүтээгдэхүүний дээж шинжлүүлэх ажил 30 гарын үсэгтэй шийдэгдэх мэргэн тушаалыг эрхэм дарга гаргаж, төрийн хүнд суртал гэж юу болохыг хувийн хэвшилд бүрэн утгаар нь үзүүлж байлаа. Мэргэжлийн хяналтын газарт Хөрөнгийн биржээс дагуулж очсон туслахаа даргын суудалд томилж, гадагшаа сурахаар явахад нь цалинтай чөлөө олгож, “эрхлүүлж” байсныг Р.Содхүү дарга өөрөө үгүйсгэхгүй биз ээ. Сэлэнгэ аймагт газар тариалангийн бизнес эрхэлдэг нь ил болж, мөн л хэвлэлээр газартай, газаргүй гэх маргаан даамжирч байсан юм. Хөрөнгийн биржийн даргаар ажиллаж байхдаа улаанбуудайн үнэ дэлхийн зах зээлд гурав дахин нэмэгдлээ гэсэн хариуцлагагүй мэдэгдэл хийж, улмаар ИЗНН-ын гишүүн Г.Ганхүү гэгч түүнтэй хэвлэлээр дайтан, Сэлэнгэд байдаг газар тариалангийнх нь бизнесийг хэвлэлд дэлгэж байсан нь нууц биш. Гэсэн ч мөн л мэлзсээр суугаад өнгөрч байв. Энэ мэтээр Р.Содхүү гэх сонихон эрхмийн содон содон үйлдэл өнөө хэр дууссангүй. Өнөөх л хор найруулах ажлаа хийсээр явна.
Анод, Зоос банкны дуулианы ард мөн л нууц ноёнтон хэвээр үлдэж байлаа. Дорнод аймагт дураар дургиж байсан “Петро Чайна Дачин тамсаг”-ийг шалгахаар очсон улсын байцаагчийг утсаар дарамталж, шалгалт оруулахгүй цээжээрээ хамгаалсан тухай асуудал ч “Өглөөний сонин”-ы тэргүүн нүүрт хэвлэгдэж байжээ. Дуулиан, будлианы эзэн Р.Содхүүг ийн онцлох болсны учир гэвэл, тун удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ эрхэм өнөөх л сурсан зангаараа будлиан таривал хэрхэх вэ. Улсын бүртгэлийн ажлыг хувийн ашиг сонирхлоор ашиглаж, намын даргадаа ялалт авчрахын төлөө ашиглах юм биш биз гэсэн хардлага байгааг нуугаад яахав. Сонгууль болгоноор бүртгэлийн байгууллага хэний гарт байгаагаас шалтгаалж их, бага хэмжээгээр будлиан гардаг. Царцаа нисгэх, хууль бусаар бүртгэл хийх гэх мэтээр асуудал бишгүй гардаг нь худлаа биш.
Боловсон хүчний асар их нөөцтэй хэмээн гайхуулдаг МАН-д тэтгэвэрт гарчихсан Р.Содхүүгээс өөр улсын бүртгэлийн ажил хариуцах хүн байхгүй гэхээр гайхмаар. Хөрөнгийн биржийн даргаар ажиллаж байхдаа улаанбуудайн үнэ дэлхийн зах зээлд гурав дахин нэмэгдлээ гэсэн хариуцлагагүй мэдэгдэл хийсэн удаатай. Улсын бүртгэлийн ажлыг хувийн ашиг сонирхлоор ашиглаж, намын даргадаа ялалт авчрахын төлөө ашиглах юм биш биз гэсэн хардлага тэргүүний сонгууль болж буй энэ цагт сурсан зангаараа хутган үймүүлэх вий гэх болгоомжлол байгаа юм. Даргын даллагатай энэ эрхэм юутай ч энэ дөрвөн жил Оюуны өмч, улсын бүртгэлийг даргалах нь. Мэдээж дараагийн бууриа хэдийнэ засаж амжсан нь тодорхой. Энэ дөрвөн жилд элдэв маргаан, мэтгэлцээнгүй ажлаа хийгээрэй, Р.Содхүү дарга аа.
Засгийн газрын мэдээ
-
2017 оны 5 сарын 12
Шинэ парламент ой хүрэхэд нэг сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Энэ хугацаанд гишүүдийн хэн нь хэн бэ гэдэг нь олон түмэнд танигдаж, сонгогчид хэдийнэ үнэлгээгээ өгөөд буй. Сандал ширээ, өрөө танхимаа олохгүй будилж, төөрч явсан шинэхэн гишүүд одоо л нэг зүг чигээ олж, үг хэлээ ололцох болоод байгаа. Тэгвэл зарим гишүүд хэтэрхий идэвхитэй, улс төрд зоримог орсных уу, эсвэл хэт туйлширсных нь хашир “бурхи” нарын хараанд өртөж, дүргүйцлийг төрүүлэх болсон бололтой. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Х.Нямбаатар гишүүний өргөн барьсан Хууль тогтоомжийн тухай хуулийг хэлэлцсэн. Энэ үеэр тэрбээр багагүй банга хүртэж, гишүүдээс хатуухан үг сонссон юм. Ахмад гишүүд Ц.Нямбаатарыг хэн нэгний гар хөл болоод байна. Парламентад дөнгөж орж ирчихээд хэт пээдэлзээд байгаа гэдгийг анхааруулж байсан бол зарим нэг нь хувийн сургууль төгссөн боловсролгүй нэгэн гэх хатуу үгийг чулуудаад авна лээ. УИХ Ц.Нямбаатарын талаар гишүүд өчигдөр юу өгүүлж байсныг болоод Ц.Нямбаатар гэж хэн бэ гэдгийг сийрүүлье.
-
2017 оны 5 сарын 12
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
-
2017 оны 5 сарын 11
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Харин уг хуулийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү эсэргүүцэж, ихэд бухимдалтай байгаа.