-
2017 оны 5 сарын 18
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх буй эрхмүүдийг хуулийн дагуу Төрийн тусгай хамгаалалтад авдаг.
-
2017 оны 5 сарын 18
С.жавхлан: Намайг хүн гэж тоохгүй, тавьсан шаардлагад хариу өгөхгүй байна
-
2017 оны 5 сарын 18
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Нэр хүндтэй, боловсролтой эрхмүүдийг нэр дэвшүүлэх гэтэл 10 тэрбум төгрөг өг гэж шаардсан” хэмээн “гонгиноод” авна билээ. Тэгэхээр 10 тэрбум төгрөгийн босгыг давсан С.Ганбаатар МАХН-д хандиваа өгөхөөр амласан уу эсвэл өгчихсөн үү.
-
2017 оны 5 сарын 18
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
-
2017 оны 5 сарын 18
Өмчийнхөө тоогоор бол Монголын төр шиг баян төр үгүй. Өөрөөр хэлбэл, Монголын төрд 30 их наяд төгрөгийн өмч байгаа гэсэн тоо баримт бий. Гэвч, өнөөдөр Монголын данс нь улайж, эдийн засаг нь таг зогсчихоод байгаа билээ. Тиймээс Мэргэжлийн Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж, 5.5 тэрбум ам.долларын өр, зээл тавихын тулд өнгөрсөн дөрөвдүгээр сард долоон төрлийн татварыг нэмэгдүүлсэн бөгөөд өнөөдөр зарим нь хэрэгжээд эхэлсэн. Татварын нэмэгдэл эдийн засагт дэм болохоос илүү энгийн иргэдийн нуруун дээр том ачаалал болон бууж буй юм.
Гэвч, төрийн 180 мянган албан хаагчаа тэжээх, дээр нь төсвөөс тэжээгддэг төрийн өмчийн алдагдлаа нөхөхийн тулд иргэдийнхээ халаасанд гараа дүрж байгаа эрх баригчдын өөрсдийнхөө тансаг хэрэглээг бууруулаагүйд иргэд ч шүүмжлэлтэй хандаж буй.
Монголын төрийн өмчит 90 орчим компани байдаг бөгөөд тэдний өрийн хэмжээ өнөөдөр 10.5 их наядаар тоологдож байна. Үүнээс 10 гаруй компанийн захирал 5 саяас дээш төгрөгийн цалин авдагийг Төрийн өмч, бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор хэвлэлийнхэнд мэдээлж байсан юм.
Компани нь хэдэн зуун сая, хэдэн арван тэрбумын алдагдалтай хэрнээ дарга нь өндөр цалин хангамж эдэлдэг төрийн өмчит компаниудын нэг бол “Эрдэнэт”.
ОХУ, Монголын хамтарсан үйлдвэр байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг монголчууд худалдан авсан биш төрийн дээрэмд өртөж, өдгөө ёстой л “Барын амнаас чонын аманд” гэгч болчихоод байгаа билээ. Учир нь, хоёр улсын хамтарсан үйлдвэр байх үед үе, үеийн эрх баригчдын шахаа, булай будилааны үүр овоохой болсон тус компани 100 хувь төрийн мэдэлд очсон нь ард түмний өмч боллоо гэсэн үг биш.
Хэзээнээсээ л Монголын улстөрчид ард түмний нэрээр хулгай, хуудуугаа хийсээр ирсний нэг үзэгдэл. Ард түмний нэрээр “Эрдэнэт” эрх баригч намынхны л өмч болсон гэвэл бодит үнэнээс хол зөрөхгүй. Худлаа гэвэл ард түмний хүүхэд гүйж очоод ард түмнийхээ өмчид ажил орох гээд үз дээ.
УИХ-ын намрын чуулганы сүүлчийн өдөр “Эрдэнэт”-ийг 100 хувь улсын өмч болгох шийдвэр гарснаас хойш энэ процесс өөх ч биш, булчирхай ч биш болсныг эрх баригчид ч өөрсдөө хүлээн зөвшөөрөх болжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан тавдугаар сарын 2-ны Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заасан байдаг. Үндсэн хуулиа дээдэлж ажиллах үүрэгтэй УИХ-ын гишүүний хувьд хууль зөрчсөн шийдвэр гаргах эрх байхгүй” хэмээн парламентын олонхын гаргасан шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байдаг. Эндээс харахад олонхын бүлэгт “Эрдэнэт” тойрсон зөрчил маргаан хэвээр байгааг харж болохоор.
Төр муу менежер гэдэгтэй монголчууд хэдийнэ эвлэрчээ. Яг адилхан салбарт ажиллаж байгаа хувийн компани болон төрийн өмчит компани хоёрын үйл ажиллагааны орлого, зарлагыг харьцуулаад үзээрэй. Төрийн өмчит компани нь орлогогүй мөртлөө дарга нь хэдэн зуун саяын үнэтэй машин унаж, хэдэн арван саяар нь урамшуулал, цалин хүртээд явж байх жишээний. Юу хийдэг, жилдээ ямар орлоготой нь мэдэгдэхгүй Хөдөө аж ахуйн биржийн захирал гэхэд л сард 9.5 сая төгрөгийн цалин авах жишээтэй. “Эрдэнэт”-ийн дарга нарын жилийн цалин, хангамж, урамшуулал бол жирийн иргэний насаараа хөдөлмөрлөөд цуглуулж чадаагүй мөнгө байгаад гайхах ч хэрэггүй. Энэ чинь л төрийн компани шүү дээ. Төрийн мөнгө ёолдоггүй гэж Б.Баабар нэгэнтээ хэлсэн.
Эцэст нь хэлэхэд “Ард түмний өмчийг хамгаалах” акцийн ард эрх баригч намуудын элдвийн шахаа, шантааж явж байдаг гэдгийг сануулахад буруудахгүй биз. Түмэн олны эрх ашгийг хангасан төрийн өмч гэж хаана байна?
Ж.ЭРХЭС
Эх сурвалж: News.mn
-
2017 оны 5 сарын 18
ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
05 дугаар сарын 18, 19-ний Пүрэв, Баасан гарагт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2017.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
“Монгол Улсын Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Бусад;
Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: ”Хөнгөн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаархи төрийн бодлогын хэрэгжилт, засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар”.
-
2017 оны 5 сарын 17
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн албаны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын гишүүдээс санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсан найруулгын төслийн талаар олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
-
2017 оны 5 сарын 17
“Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам”-ыг хавсралтаар баталлаа.
Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч тайван цагт алба хаах, цэргийн академи, их, дээд сургууль, коллеж, дамжаанд элсэх болон энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд эрүүл мэндийн байдлыг тодорхойлж, дүгнэлт гаргахад дээрх журмыг мөрдөх юм.
Хугацаат цэргийн албанд татагдсан болон цэргийн гэрээт албанд элсэхээр хүсэлт гаргасан иргэнд хийх эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, шинжилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах, эмч нарын комисс хоёр жилд нэг удаа төв, орон нутагт ажиллаж иргэнийг тайван цагт цэргийн албанд татахгүйгээр бүрмөсөн чөлөөлөх шийдвэр гаргах зэрэг зохицуулалтыг шинээр тусгасан байна.
Мөн тайван цагт иргэнийг эмчилж эрүүл болгох, эрүүл мэндийн сургалт явуулах үүрэгтэй байгууллагуудыг нарийвчлан тодорхойллоо. Архаг суурь өвчнөө нуун дарагдуулсан тухайн иргэний өвчин алба хаах хугацаанд нь сэдэрч, цэргийн албанаас чөлөөлөгдсөн тохиолдолд цэргийн анги, байгууллагаас гарсан эрүүл мэндийн зардлыг өөрөө хариуцахыг ч журамд заасан байна.
Товч мэдээ
- УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын санаачлан боловсруулсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд хэд хэдэн саналыг уламжлахаар тогтов.
- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрийг баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 17
Нэр дэвшигчид саналын хуудаст хэрхэн эрэмбэлэгдэх вэ
-
2017 оны 5 сарын 17
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2017.05.17/ хуралдаанаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи ажлын хэсгийн танилцуулгыг тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал хийв.
Ажлын хэсэг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хуулийн төслүүдийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусгаснаас гадна хууль зүйн техникийн талаас нь хянан үзэж, үг хэллэг, найруулгын шинжтэй засвар, өөрчлөлтийг хийсэн аж.
“Залуучуудын хөгжлийг дэмжих сан” байгуулах тухай зарчмын зөрүүтэй санал нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн тул Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 23.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн хэмээн танилцуулав.
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль нь 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх учир Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс шалтгаалахгүйгээр батлах боломжтой гэж ажлын хэсэг үзжээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтээ танилцуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 17
Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан СЕХ-ноос хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар танилцууллаа.
-
2017 оны 5 сарын 17
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ОХУ-ын “Россети” компанийн ерөнхий захирал Бударгин Олег Михайлович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
“Россети” компани сэргээгдэх эрчим хүчний сүлжээ байгуулах төсөл хэрэгжүүлэх саналтай байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ. Монгол, ОХУ-ыг холбосон 500 вольтын хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний шугам сүлжээтэй болох чиглэлээр хоёр талаас Ажлын хэсэг байгуулж ажлыг нь эхлүүлэх хүсэлтийг Ерөнхий сайд дэмжлээ.
Шугам сүлжээтэй болсноор манай улс тогтвортой эрчим хүчээр хангагдах боломж бүрдэнэ. Мөн энэ төслийг хэрэгжүүлснээр цаашид 220 вольтын хүчин чадал бүхий сүлжээгээр өргөтгөхийг талууд зорьж байна.
Шилэн кабелаар тавих эрчим хүчний энэ сүлжээний хүрээнд харилцаа холбоог хөгжүүлэх боломж бий болно. Европын улс орнууд нэгдсэн эрчим хүчний тогтолцоотой болохыг зорьж байгаа өнөө үед Монгол улс үүнд нэгдэж энэ зах зээл дээр тоглох боломжтойг Ерөнхий сайд тэмдэглэлээ.
НҮБ-аас Дэлхийн эрчим хүчний нэгдсэн системд сэргээгдэх эрчим хүчийг ашиглана гэж шийдвэрлэсэн. Дэлхийн улс орнууд цөмийн эрчим хүчнээс татгалзаж байгаа өнөөгийн нөхцөлд манай хоёр улс нэгдмэл эрчим хүчний сүлжээ бий болгож Ази-Европыг холбох боломж байгаа гэдэгт талууд санал нэгдлээ.
Монгол Улс баруун зүүн, төв гэсэн төмөр замын корридор байгуулахаар хөрш орнуудтайгаа тохиролцсон. Сэргээгдэх эрчим хүчний сүлжээгээ ч ийм байдлаар байгуулж болохыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 17
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно.
-
2017 оны 5 сарын 17
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр /2017-5-17/ хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэр гаргалаа.
-
2017 оны 5 сарын 17
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно.
-
2017 оны 5 сарын 17
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.05.17) Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гарын үсэг зурж байгуулсан.
Энэхүү зээлийн хэлэлцээрийн нөхцөл нь:
1. Зээлийн хүү (жилийн): 1,75%
2. Зээлийн хугацаа: 20 жил
3. Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил
Төслийн санхүүжилтийн хэмжээнээс хамаарч: 200 сая ам.доллароос дээших дэд бүтцийн төсөл, 100 сая ам.доллароос дээш стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн зээлийн хугацаа 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 7 жил байх юм.
Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу зээлийн ерөнхий хэлэлцээрийн ХЭЛЭЛЦЭЭРЭЭР: хэсгийн (i) -д “...төмөр зам барьж байгуулах болон холбогдох дэд бүтцийн төслүүдийг...” гэснийг “...аж үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарын хөгжлийн төслүүдийг...” болгон нэмэлт оруулахаар Энэтхэгийн талтай тохиролцсон гэдгийг сайд А.Цогцэцэг дурдав.
Зээлийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-ын Эдийн засаг, Төсөв, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын 2017 оны 2 дугаар сарын 9-ны өдрийн хуралдаанаар зөвшилцөн, Ерөнхий сайдын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 57 дугаар захирамжийг үндэслэн Монгол Улсын засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтөд Сангийн сайд 2017 он 4 дүгээр сарын 27-ны өдөр гарын үсэг зурж байгуулсан юм байна.
Энэхүү хэлэлцээр нь “Олон улсын гэрээний тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.1.2- т заасан “гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн талаархи ...” гэрээ тул Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар соёрхон батлуулахаар Хуулийн төсөл, Хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулжээ.
Засгийн газрын 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр тогтжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 17
УИХ-ын гишүүн О.Баасанхүү дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр хурлаараа УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг эсэргүүцэж байгаа, мөн намаа шинэчлэх, нэр дэвшүүлэх процесс ямар зарчмаар явагдсан талаар мэдээлсэн юм.
-
2017 оны 5 сарын 17
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшүүлсэн МАХН нэр дэвшигчийнхээ баримт бичгийг өнгөрсөн шөнө 23.30 цагийн үед СЕХ-нд ирүүлсэн. СЕХ-ны Ажлын хэсэг МАХН-аас нэрийг нь дэвшүүлсэн
-
2017 оны 5 сарын 17
МАХН-ын Бага чуулган өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн.
-
2017 оны 5 сарын 17
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшүүлсэн МАХН нэр дэвшигчийнхээ баримт бичгийг өнгөрсөн шөнө 23.30 цагийн үед СЕХ-нд ирүүлжээ.