зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1005 1006 1007 1008 1009 1010 1011
  • Газрын тосны үйлдвэрийн ТЭЗҮ ирэх онд бэлэн болно
    2017 оны 11 сарын 14
    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр БНЭУ-ын Элчин сайд Суреш Бабуг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.


  • 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
    2017 оны 11 сарын 14
    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.14) хуралдаан 09 цаг 38 минутад, гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ.
  • УИХ дахь шинэ “хэрүүлч”
    2017 оны 11 сарын 14
    УИХ-ын улаан хэрүүлчийг нэрлэнэ үү гэсэн санал асуулга явуулбал аягүй бол иргэд 76-гаа бүгдийг нь нэрлэх биз. Зурагт асаах болгонд л бие бие рүүгээ дайрч давшилсан, танайх идсэн манайх хийсэн гэх явган хэрүүлээс эхлээд бие биенийгээ новш, хулгайч, бацаанаараа дуудалцдаг тэдний энэ үйлдэл нь сүүлдээ энгийн үзэгдэл мэт болж.
  • Эдийн засгийн байнгын хороо хуралдана
    2017 оны 11 сарын 14
    Өнөөдөр УИХ дахь Эдийн засгийн байнгын хороо хуралдана. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгийг хийнэ.

    Мөн өнөөдөр зарим ажлын хэсэг хуралдах юм байна.

    Хүүхэд хамгаалах, аюулгүй байдлын талаар Өргөдлийн байнгын хорооны мэдээллийг сонсгох 14.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;
    Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг шалгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж, Байнгын хорооны хуралд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;
    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны Хилчин хотхоныг инженерийн шугам сүлжээнд холбох асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу албан тушаалтнаас тайлбар авах Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлэг 15.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд.
  • П.Алтан-Од: Улс төрд шинэ давалгааг, нийгэмд залуусаа хүлээсэн хүлээлт бий болсон байна
    2017 оны 11 сарын 13
    АН-ын шинэчлэлийн хүрээнд АЗХ-ны Ерөнхийлөгчийн болон тэргүүн, тэргүүлэгчдийн сонгуулийг
  • Цөмийн хэмжүүр ашиглахтай холбоотой дүрмүүдийг баталлаа
    2017 оны 11 сарын 13
    Цөмийн энергийн комиссын хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр болж “Суурин болон зөөврийн хэмжүүр ашиглахад мөрдөх цацрагийн аюулгүй ажиллагааны дүрэм”, “Цооногийн каротажийн судалгаанд цацраг идэвхт битүү үүсгүүр ашиглахад мөрдөх аюулгүйн дүрэм”-ийн төслийг хэлэлцэн баталлаа.

    Суурин цөмийн хэмжүүр ашиглахтай холбоотой дүрэм нь цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг хангах, тунгийн зөвшөөрөгдөх хязгаарыг хэтрүүлэхгүй байх, тунгийн хэмжээг хамгийн доод түвшинд байлгах зорилготой юм.

    Харин зөөврийнх нь автозам, барилгын салбарт зөөврийн цөмийн хэмжүүр ашигладаг байгууллагуудад цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулж, ажилчдыг нь үндэслэлгүй шарлагад өртүүлэхгүй байх, цацрагийн болзошгүй осол, хэвийн бус нөхцөл, байдал үүсэхээс сэргийлэх зорилго агуулжээ.

    Цооногийн каротажийн судалгаанд цацраг идэвхт битүү үүсгүүр ашиглахтай холбоотой дүрмийг баталснаар багажны хэрэглээнээс үүдэлтэй цацрагийн тунгийн хэмжээг аль болох бага хэмжээнд байлгах, ажиллагсдын цацрагийн шарлагын тунг стандартад заасан хязгаараас хэтрүүлэхгүй байх хамгаалалтын тусгай шаардлагуудыг тогтоолоо.

    Дүрмүүдийн биелэлтийг хангуулж ажиллахыг геологи, уул уурхай, хүнд, хөнгөн үйлдвэр, зам, барилга болон хяналт шалгалт хариуцсан байгууллагуудад Цөмийн энергийн комиссын хурлаас үүрэг болголоо.

    Сүүлийн жилүүдэд эрүүл мэнд, судалгаа, шинжилгээ, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт ашиглаж байгаа цацрагийн үүсгүүрийн нэр төрөл, загвар, тоо хэмжээ нэмэгдэхийн хэрээр цацрагтай харьцдаг ажиллагсдын тоо гурав дахин өссөн судалгаа гарчээ.

    Мөн хуралдаанаар Цөмийн энергийн комисс, ОХУ-ын “РосАтом” хооронд “Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв” байгуулах чиглэлээр хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулахыг зөвшөөрөв.

    Төв байгуулснаар цөмийн суурь болон хавсарга судалгаа хийх, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт өндөр технологи нэвтрүүлж дотоодын үйлдвэрлэл, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх юм.

    Мөн уул уурхайн түүхий эд боловсруулах, чанар, агуулгыг нь өндөр нарийвчлалтай тогтоох, татварын орлогыг нэмэгдүүлэх, малын халдварт өвчний эсрэг вакцин үйлдвэрлэх, үр тарианы гарц нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хяналтын тогтолцоог бэхжүүлэхэд шаардлагатай судалгаа шинжилгээ хийх, боловсон хүчин сургаж бэлтгэхэд чухал нэмэр болно гэж Цөмийн энергийн комисс үзлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Эрхүү мужийн Хууль тогтоох хурлын дарга С.Ф.Брилкаг хүлээн авч уулзлаа
    2017 оны 11 сарын 13
    Эрхүү мужийн Хууль тогтоох хурлын дарга С.Ф.Брилкаг хүлээн авч уулзлаа
  • Д.Эрдэнэбат: 65-ын бүлгийн дотоод хагарлаас болж, 2018 оны төсөв өнөөдрийг болтол батлагдаагүй байна
    2017 оны 11 сарын 13
    -Намрын чуулганы хүрээнд УИХ ганц ч хуулийн төсөл хэлэлцсэнгүй, бүтэн хуралдсангүй-
  • Газар хөдлөлтийн чичирхийллийн давтамж 10 дахин нэмэгджээ
    2017 оны 11 сарын 13
    “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл” хуралдлаа. Хуралдаанаар тус зөвлөлийн өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг хэлэлцэж, оны эхний 10 сарын байдлаар явуулж буй үйл ажиллагааны талаархи нэгдсэн мэдээлэлтэй танилцлаа.

    2017 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 1000 гаруй удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдсэн байна. Энэ нь сүүлийн жилүүдтэй харьцуулахад 10 дахин нэмэгдсэн үзүүлэлт.Тухайлбал 2010 онд 200 гаруй бүртгэгдэж байж.

    Энэ нь “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн үйл ажиллагааг улам эрчимжүүлэх шаардлагатайг илтгэж байгааг зөвлөлийн дарга Монгол улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хуралдаанд оролцогчдод онцлон анхааруулав.

    Шадар сайд Засгийн газрын хуралдаанд газар хөдлөлтийн эрсдэл мэдээлэл, улс орон даяар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах төсөв зэргийн талаар танилцуулна гэв.

    Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг дүгнэж аймаг орон нутаг дахь асуудал хариуцсан мэргэжилтнүүд төсвөө дахин боловсруулах, нэн тэргүүнд улсын хэмжээнд газар хөдлөлтөд тэсвэрлэлгүй цэцэрлэг, сургууль, эмнэлэг ,музейн барилгуудын жагсаалтыг шинэчлэн гаргах, бүх барилга байгууламжуудыг паспортжуулах ажлыг эрчимжүүлэх, зарим аймагт онцгой байдлын албаны барилгыг барих, нэр бүхий 4 аймагт барилгын чанарын лаборатори байгуулах, гамшгийн үед зарлан мэдээллэх тусгай дуут дохио, түр орогнох байр, цуглах талбайг аймаг сум бүрт байгуулах зэрэг асуудлыг 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгахаар боллоо.

    Улмаар ирэх сарын тавны дотор 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, 2018 оны төлөвлөгөөний төслөө нэгтгэн ирүүлэхийг үүрэг болгон албан даалгавар өгч “Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн ээлжит хурлыг 12 дугаар сарын 18-нд зарлав. гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ
  • УИХ дахь МАН-ын бүлэг Б.Хурцын албан тушаалыг хэлэлцсэн үү
    2017 оны 11 сарын 13
    УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар цаг үеин асуудлаар хуралдана гэсэн мэдээтэй байсан. Тэгвэл
  • АЗХ-ны ерөнхийлөгчид өрсөлдөгчид дахин мэтгэлцэнэ
    2017 оны 11 сарын 13
    Ардчилсан залуучуудын холбооны /АЗХ/ ерөнхийлөгчид С.Эрдэнэболд, Б.Болор-Эрдэнэ нар өрсөлдөж байгаа бол нийслэлийн АЗХ-ны тэргүүнд Ж. Сугарсүрэн, Э.Өлзийбаяр нар өрсөлдөж байна.
  • АН-ын бүлэг зээлийн хүүний асуудлаар хуралдаж байна
    2017 оны 11 сарын 13
    УИХ дахь намын бүлгүүд хуралдаж эхэллээ. УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар Зээлийн хүүний хувийн
  • Ерөнхийлөгч Х.Баттулгын дараагийн хориг юу вэ
    2017 оны 11 сарын 13
    Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавих нь улс төржилт болох уу гэх асуулт өнгөрсөн долоо хоногийн онцлох сэдэв байлаа. Уг нь төрийн өндөрлөгүүд гар нийлж байж гэмээнэ улс орны ажил урагш явна. Харин өөр хоорондоо зөрчилдөх ававаас гацаанд ордогийн бодит жишээ бид өөрсдөө болов.
  • “Чингис хаан” одонгоор шагнагдах эрхмийг энэ долоо хоногт тодруулна
    2017 оны 11 сарын 13
    Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдөр энэ жил ирэх ням гарагт буюу 19-нд тохионо
  • Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
    2017 оны 11 сарын 13
    11 дүгээр сарын 13-ны Даваа гарагт:
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2017 оны 11 сарын 12
    Танилц: Ирэх долоо хоногт УИХ, байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
  • Төсөв тойрсон будлиан
    2017 оны 11 сарын 12
    Төсөв ер нь юу болоод байна вэ. УИХ шөнө дөлөөр шахуу хуралдаж байгаа ч өдийг хүртэл төсвийн дөрөв дэх хэлэлцүүлгийн сураг ч алга. Үгүй ядаж Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцчихсэн байх ёстойсон. Гэвч Төсвийн байнгын хороо ирцээ бүрдүүлж чадахгүй цаг алдаж хугацааг нь тулгав.
  • “Чингис хаан” одон хүртэх эрхмийг дараагийн долоо хоногт тодруулна
    2017 оны 11 сарын 10
    Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.

    Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор 2005 оноос өнөөдрийг хүртэл нийт 10 хүнийг шагнасан бөгөөд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар нар үүний өмнө энэхүү эрхэм дээд шагналын эзэд болсон юм.

    Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэх эрхмийг дараагийн долоо хоногт тодруулна.

    Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил 11 дүгээр сарын 19-ний өдөр тохиож байна. Энэ өдөр “Чингис хаан” одон гардуулах ёслол тогтсон дэг жаягийн дагуу болно.

  • “Өвөг монголчуудын хосгүй үнэт өв” үзэсгэлэн нээгдлээ
    2017 оны 11 сарын 10
    Улаанбаатарын их сургуулийн Археологийн музейн хосгүй үнэт олдворуудын дээжсээс дэлгэн үзүүлсэн “Өвөг монголчуудын хосгүй үнэт өв” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Үндэсний түүхийн музейд болов. Тус үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцож үг хэллээ.
  • Төсвийн байнгын хороо ээлжит бусаар хуралдлаа
    2017 оны 11 сарын 10
    УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаар Монгол
1005 1006 1007 1008 1009 1010 1011
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    1 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    14 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    23 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    31 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    34 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    35 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    36 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    1 цаг 58 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    3 цаг 20 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    3 цаг 25 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    4 цаг 9 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    5 цаг 56 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    6 цаг 6 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 30 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    6 цаг 34 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    6 цаг 42 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    6 цаг 47 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    6 цаг 50 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    7 цаг 16 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    18 цаг 3 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК