Энэ долоо хоногт улс төрийн намууд Ерөнхийлөгчид нэр дэвших хүмүүсээ сонгоно. Үүнтэй холбогдуулан өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр сонгуульд өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн. Түүний байр суурийн талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү мөн санал бодлоо илэрхийллээ. Тэрбээр Н.Энхбаярыг Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой, эрхтэй, үүрэгтэй хүн гэлээ. Мөн Өршөөлийн хуулиар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 78 дугаар заалтыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон учир ямар нэгэн ял, шийтгэл байхгүй гэлээ.
Сэтгэгдэл (13)