-
2017 оны 8 сарын 24
“Парис-2017” ДАШТ-ий маргааш барилдах чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 48, 53, 60, 69 кг-д хүч үзэх манай бөхчүүд хэрхэн сугалаа татсаныг хүргэе.
-
2017 оны 8 сарын 24
“Парис-2017” ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн эхний өдөр Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хошой аварга, Бакугийн “Алтан Гранпри”-гийн мөнгө
-
2017 оны 8 сарын 23
“Парис-2017” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо,
-
2017 оны 8 сарын 23
ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн шөвгийн наймын барилдаан болж, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Пүрэвдоржийн Орхон Африк тивийн долоон удаагийн аварга Нигерийн Блессинг Оборудудуг цэвэр дарсанаар хагас
-
2017 оны 8 сарын 23
ДАШТ-д анх удаа тоосоо өргөж буй “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Ган-Очирын Уртнасан 75 кг-ын жинд эхний барилдаанд
-
2017 оны 8 сарын 23
“Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг эхний тойрогт Украины Татьяна Китийг 7:6-гаар, дараа нь Туркийн Бедиха
-
2017 оны 8 сарын 23
63 кг-д Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри” болон Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ П.Орхон ДАШТ-ний шөвгийн наймд шалгарлаа.
-
2017 оны 8 сарын 23
Чөлөөт бөхийн ДАШТ-ний 58 кг-д А.Батцэцэг эхний тойрогт Казахстаны Гулшахарат Талассоватай учраа таарсан. Манай тамирчин өрсөлдөгчөө 9:2-оор ялсан билээ. Харин дараагийн даваанд Нигерийн бөх, 2014 онд хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд түрүүлсэн Аминат Ад
-
2017 оны 8 сарын 23
Франц улсын нийслэл Парис хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 55, 58, 63, 75 кг жингийн барилдаан өнөөдөр болж буй.
-
2017 оны 8 сарын 23
Өнөөдөр чөлөөт бөхийн ДАШТ Францын нийслэл Парис хотноо эхэлж байна. Монголын цагаар 16:00 цагт эмэгтэйчүүдийн 55кг, 58кг, 63кг, 75 кг жингийн барилдаанаар эхлэнэ. Манай улсаас дараах дөрвөн тамирчин зодоглоно.
-
2017 оны 8 сарын 21
Олон улсын хошин урлагийн түүхэнд 50-аад жилийн турш өөрийн гэсэн орон зайг бий болгож хошин урлагийн домог болсон Америкийн жүжигчин Жерри Льюис 91 насандаа таалал төгслөө.
-
2017 оны 8 сарын 20
Хүн зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал хийж байвал
-
2017 оны 8 сарын 20
Дэлхийд алдартай ”Universal” кино компани Чингис хааны булшийг хайж олох тухай өгүүлэх адал явдалт шинэ кино хийхээр болжээ.
-
2017 оны 8 сарын 20
АНУ-ын Лос-Анжелос хотноо энэ сарын 7-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Дэлхийн цагдаагийн спортын наадамд Монгол Улсын баг тамирчид амжилттай оролцож ганзага дүүрэн ирлээ. Бага тамирчдыг цагдаагийн байгууллагын удирдлагууд болон ар гэрийнхэн нь угтан авч баяр хүргэсэн юм.
-
2017 оны 8 сарын 19
Энэ амралтын өдрүүдээр буюу 08 сарын 19, 20-нд Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд Өөрийгөө ялах 12 болон 24 цагийн гүйлтийн тэмцээн болох гэж байна.
20-34, 35-49, 50-аас дээш нас гэсэн ангилалд явагдах тус тэмцээний үеэр норматив болзлуудыг хангаж чадсан тамирчдад цол зэрэг олгох гэнэ.
24 цагийн гүйлт нь 08 сарын 19-ны 10:00 цагт эхлэх бол, 12 цагийн гүйлтийн гараа нь 22:00 цагаас эхэлнэ. Тус тэмцээнд марафон гүйлтээр хичээллэдэг гадаад дотоодын тамирчид болон сонирхсон ард иргэд оролцож болох аж.
-
2017 оны 8 сарын 19
Байт харвааны тамирчид эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, багийн, холимог багийн гэсэн төрлөөр өрсөлдлөө.
Тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд ОХУ-ын Буриадын тамирчин алтан медаль, эмэгтэй ганцаарчилсан төрөлд мөн тус орны тамирчин алтан медаль тус тус хүртлээ. Байт харвааны эрэгтэй багийн тэмцээнд Монголын багийн тамирчид алтан медаль хүртсэн бол, эмэгтэй багийн харваанд ОХУ-ын тамирчид алтан медаль хүртэж Монголын багийн харваачид мөнгөн медаль зүүсэн юм.
-
2017 оны 8 сарын 18
Эрэгтэй чөлөөт бөхөөр дэлхийд хүчтэйд тооцогддог Азербайжаны шигшээ баг Парисыг зорих бүрэлдэхүүнээ зарлажээ. Азербайжанаас 57 кг-д 2015 оны залуучуудын дэлхийн аварга Махир Амирасланов, 61 кг-д “Рио-2016” олимпийн наадын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Гажи Алиев, 65 кг-д цэргийн дэлхийн хошой аварга Агагусейн Мустафаев, 70 кг-д энэ жилийн 23 хүртэлх насны Европын аварга Гажимурад Омаров, 74 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт Жабраил Хасанов, 86 кг-д Европын хошой мөнгөн медальт Александр Гостиев, 97 кг-д залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Европын аварга Асланбек Альборов нар зодоглоно. Харин 125 кг-д ДАШТ болон ЕАШТ-ий мөнгө, хүрэл медальт хүнд жингийн шилдэг бөх Жамаладдин Магомедов Францын нийслэлийг зорих эсэх нь эргэлзээтэй байна. Тэрбээр ДАШТ-ий өмнөх бэлтгэлийн үеэр бэртсэн. Хэрэв байдал бишидвэл Азербайжанчууд Парист хүнд жинд хүнгүй очиж магадгүй.
-
2017 оны 8 сарын 18
Дэлхийн 162 орны 12500 орчим тамирчин оролцох оюутны зуны ”Универсиад” наадам Тайвань улсын Тайпэй хотноо өнөөдөр эхэлнэ.
”Универсиад” наадамд 7369 тамирчин спортын 19 төрлөөр өрсөлдөх бөгөөд “Чиний төлөө, залуусын төлөө” уриатай энэхүү наадмаас 275 багц медалийн эзэд тодрох аж.
Манай улсаас 76 хүний бүрэлдэхүүнтэй баг тус наадамд оролцож, спортын есөн төрөлд хурд хүч авхаалж самбаагаа сорино. Одоогоор туялзуур сэлэм, таеквондо, хүндийн өргөлт, жүдо, усанд сэлэлтийн төрөлд өрсөлдөх 32 тамирчин Тайвань улсад очоод байна.
Тус наадам энэ сарын 30 хүртэл үргэлжлэн явагдана.
-
2017 оны 8 сарын 17
“Монгол туургатан” олон улсын хүүхдийн спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээн Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолборт болж өндөрлөлөө. Долоо дахь удаагийн наадамд Монгол Улсын 54, ОХУ-ын Буриадаас 11, БНХАУ-ын ӨМӨЗО-ны 13, нийт 78 тамирчин хөвгүүд, охидын тус бүр долоо, нийт 14 жинд өрсөлдөв. Сүүлийн өдөр хөвгүүдийн 42, 50, 63, 100, охидын 43, 52, 60 кг-ын жингийн барилдаан болоход Монголын өсвөр үеийн тамирчид зургаан жинд аваргалсан. Хөвгүүдийн 42 кг-д Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн тамирчин М.Мөнхтөгөлдөр, 50 кг-д Буриадын Владимир Ринчинов, 63 кг-д Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин О.Сүлдхүү, 100 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Э.Батмагнай, охидын 43 кг-д “Женко” клубийн тамирчин Д.Отгонжаргал, 52 кг-д тус клубийн Б.Эрдэнэсувд, 60 кг-д БТСДуС-ийн Т.Оюун-Эрдэнэ нар жин тус бүртээ түрүүлсэн. Ийнхүү Монголын өсвөр тамирчид нутгийн дэвжээн дээрээ 14 жингийн 12-т аваргаллаа. Харин үлдсэн хоёр алтыг нь буриад хөвгүүд авч нутаг буцахаар болж байна.
ХОЁР ДАХЬ ӨДРИЙН ДҮН:
Хөвгүүдийн 42 кг: 1. Мандахын Мөнхтөгөлдөр 2. Энхбаярын Мөнхжин 3. Тайвангийн Цэндсайхан (бүгд Монгол), Булат Цыренжаров (ОХУ)
50 кг: 1. Владимир Ринчинов (ОХУ) 2. Пүрвээгийн Дашцэрэн 3. Даваанямын Төрбаяр, Энхчимэгийн Цогжаргал (бүгд Монгол)
63 кг: 1. Олонбаярын Сүлдхүү 2. Баярмөнхийн Мөнхдаваа 3. Жигмидсүрэнгийн Далайдорж (бүгд Монгол), Оюунчуглаа (БНХАУ)
100 кг: 1. Энхтүвшингийн Батмагнай (Монгол) 2. Хүрэлбаатар 3. Ма Венчиан (хоёул БНХАУ), Павел Иванов (ОХУ)
Охидын 43 кг: 1. Долгоржавын Отгонжаргал 2. Алтанцэцэгийн Отгонзаяа 3. Баатархүүгийн Хонгорзул, Түвшинжаргалын Энхжин (бүгд Монгол)
52 кг: 1. Бат-Эрдэнийн Эрдэнэсувд 2. Батцоожын Марал 3. Батчулууны Бямбажаргал, Мөнхбат Пүрэвтунгалаг (бүгд Монгол)
60 кг: 1. Тамирын Оюун-Эрдэнэ (Монгол) 2. Сүндарь 3. Лей Жин (хоёул БНХАУ), Батхуягийн Оюунгэрэл (Монгол)
-
2017 оны 8 сарын 16
“Монгол туургатан” хүүхдийн спортын VII их наадмын чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолборт эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас 54, ОХУ-ын Буриадаас 11, БНХАУ-ын ӨМӨЗО-оос 13 тамирчин хөвгүүд, охидын тус бүр долоон жинд өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр хөвгүүдийн 46, 54, 76, охидын 40, 46, 56, 70 кг-ын жингийн барилдаан болж, манай улсын өсвөр үеийн бөхчүүд зургаан жинд нь аваргалсан. Тодруулбал, хөвгүүдийн 54 кг-д Б.Буд, 76 кг-д Т.Бөхчулуун, охидын 40 кг-д Г.Оюундарь, 46 кг-д Ч.Отгонтуяа, 56 кг-д Б.Хонгорзул, 70 кг-д Б.Намуунзаяа нар түрүүлэв. Харин Буриадын Дамдин Цыренжапов зочдоос цорын ганц түрүүг 46 кг-д авлаа. Маргааш хөвгүүдийн 42, 50, 63, 100, охидын 43, 52, 60 кг-ын жингийн барилдаан болно.
ЭХНИЙ ӨДРИЙН ДҮН:
Хөвгүүдийн 46 кг: 1. Дамдин Цыренжапов (ОХУ) 2. Батсүхийн Батзориг 3. Пүрэвжавын Мөнх-Эрдэнэ (хоёул Монгол) , Чандмань (БНХАУ)
54 кг: 1. Батбаатарын Буд 2. Мөнх-Очирын Сүхбат 3. Эрдэнэбатын Төгсжаргал, Болдын Дашзэвэг (бүгд Монгол)
76 кг: 1. Туваандоржийн Бөхчулуун 2. Амгаланбаатарын Цэрэн-Очир 3. Баярсолонгын Балжинням (бүгд Монгол), Сүлд (БНХАУ)
Охидын 40 кг: 1. Ганбатын Оюундарь 2. Ганзоригийн Эрдэнэсүрэн 3. Энхболдын Буман-Аюуш, Батбилэгийн Нандин-Эрдэнэ (бүгд Монгол)
46 кг: 1. Чинболдын Отгонтуяа 2. Батбаатарын Энхзул 3. Мөнхбатын Мөнхгэрэл (бүгд Монгол), Мунсел Цыденова (ОХУ)
56 кг: 1. Болдсайханы Хонгорзул 2. Баянмөнхийн Отгонтуяа 3. Одсүрэнгийн Сарансувд, Болдбаатарын Болортуяа (бүгд Монгол)
70 кг: 1. Батболдын Намуунзаяа 2. Өлзийбатын Одбаг 3. Батчулууны Оюунбагана, Доржсүрэнгийн Цогзолмаа (бүгд Монгол)