“Монгол туургатан” хүүхдийн спортын VII их наадмын чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн спорт цогцолборт эхэллээ.
Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас 54, ОХУ-ын Буриадаас 11, БНХАУ-ын ӨМӨЗО-оос 13 тамирчин хөвгүүд, охидын тус бүр долоон жинд өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр хөвгүүдийн 46, 54, 76, охидын 40, 46, 56, 70 кг-ын жингийн барилдаан болж, манай улсын өсвөр үеийн бөхчүүд зургаан жинд нь аваргалсан. Тодруулбал, хөвгүүдийн 54 кг-д Б.Буд, 76 кг-д Т.Бөхчулуун, охидын 40 кг-д Г.Оюундарь, 46 кг-д Ч.Отгонтуяа, 56 кг-д Б.Хонгорзул, 70 кг-д Б.Намуунзаяа нар түрүүлэв. Харин Буриадын Дамдин Цыренжапов зочдоос цорын ганц түрүүг 46 кг-д авлаа. Маргааш хөвгүүдийн 42, 50, 63, 100, охидын 43, 52, 60 кг-ын жингийн барилдаан болно.
ЭХНИЙ ӨДРИЙН ДҮН:
Хөвгүүдийн 46 кг: 1. Дамдин Цыренжапов (ОХУ) 2. Батсүхийн Батзориг 3. Пүрэвжавын Мөнх-Эрдэнэ (хоёул Монгол) , Чандмань (БНХАУ)
54 кг: 1. Батбаатарын Буд 2. Мөнх-Очирын Сүхбат 3. Эрдэнэбатын Төгсжаргал, Болдын Дашзэвэг (бүгд Монгол)
76 кг: 1. Туваандоржийн Бөхчулуун 2. Амгаланбаатарын Цэрэн-Очир 3. Баярсолонгын Балжинням (бүгд Монгол), Сүлд (БНХАУ)
Охидын 40 кг: 1. Ганбатын Оюундарь 2. Ганзоригийн Эрдэнэсүрэн 3. Энхболдын Буман-Аюуш, Батбилэгийн Нандин-Эрдэнэ (бүгд Монгол)
46 кг: 1. Чинболдын Отгонтуяа 2. Батбаатарын Энхзул 3. Мөнхбатын Мөнхгэрэл (бүгд Монгол), Мунсел Цыденова (ОХУ)
56 кг: 1. Болдсайханы Хонгорзул 2. Баянмөнхийн Отгонтуяа 3. Одсүрэнгийн Сарансувд, Болдбаатарын Болортуяа (бүгд Монгол)
70 кг: 1. Батболдын Намуунзаяа 2. Өлзийбатын Одбаг 3. Батчулууны Оюунбагана, Доржсүрэнгийн Цогзолмаа (бүгд Монгол)