Чөлөөт бөхийн ДАШТ-ний 58 кг-д А.Батцэцэг эхний тойрогт Казахстаны Гулшахарат Талассоватай учраа таарсан. Манай тамирчин өрсөлдөгчөө 9:2-оор ялсан билээ. Харин дараагийн даваанд Нигерийн бөх, 2014 онд хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд түрүүлсэн Аминат Аденьетэй учраа таарч, ялагдал хүлээлээ.
Тамирчид тун ойролцоо хүч үзсэн ч манай тамирчин оноо авч чадахгүй байсаар барилдаан дуусахаас өмнө хоёр оноо алдсан тул 2:1-ээр харамсалтай ялагдал хүлээлээ. Харин 75 кг-д ОУХМ Г.Уртнасан ялалт байгууллаа.
Тэрбээр эзэн орны Чарлин Мэдисон Домингестэй барилдаж, 0-7 оноогоор илүүрхлээ. Түүний хэсэгт ДАШТ-ий л медальт, Украины Екатерина Бурмистрова, ОХУ-ын Алена Перепелкина, Эстонийн Эпп Маэ, Бразилын Да Сильва Феррейра, Азийн аварга Японы Хироэ Сүзүки, Европын аварга Туркийн Ясемин Адар тэргүүтэй ихэнх шилдгүүд “чихэлджээ”.
Сэтгэгдэл (1)