ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн шөвгийн наймын барилдаан болж, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Пүрэвдоржийн Орхон Африк тивийн долоон удаагийн аварга Нигерийн Блессинг Оборудудуг цэвэр дарсанаар хагас шигшээд шалгарлаа. Түүний өрсөлдөгч нь өнгөрсөн жил Риогийн олимпийн наадмаар хөдөлмөрийн баатар Соронзонболдын Батцэцэгт эхний тойрогт ялагдаж байсан юм. Ингэснээр манай бөх хагас шигшээд Колумбийн Жаклин Кастильотой хүч үзэхээр болж байна.
Сэтгэгдэл (2)