Дэлхийн 162 орны 12500 орчим тамирчин оролцох оюутны зуны "Универсиад" наадам Тайвань улсын Тайпэй хотноо өнөөдөр эхэлнэ.
"Универсиад" наадамд 7369 тамирчин спортын 19 төрлөөр өрсөлдөх бөгөөд “Чиний төлөө, залуусын төлөө” уриатай энэхүү наадмаас 275 багц медалийн эзэд тодрох аж.
Манай улсаас 76 хүний бүрэлдэхүүнтэй баг тус наадамд оролцож, спортын есөн төрөлд хурд хүч авхаалж самбаагаа сорино. Одоогоор туялзуур сэлэм, таеквондо, хүндийн өргөлт, жүдо, усанд сэлэлтийн төрөлд өрсөлдөх 32 тамирчин Тайвань улсад очоод байна.
Тус наадам энэ сарын 30 хүртэл үргэлжлэн явагдана.