“Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрхэмбаярын Даваачимэг эхний тойрогт Украины Татьяна Китийг 7:6-гаар, дараа нь Туркийн Бедиха Гунтай 8:3-гаар ялсан. Тэгвэл дөнгөж сая шөвгийн наймын барилдаанаа “Лас-Вегас-2015” ДАШТ-ий хүрэл медальт, Африкийн наадам, Исламын шашинтай орнуудын наадмын аварга, Африк тивийн хошой аварга Нигерийн Одунао Адекуроройтой хийлээ. Тус барилдаанд манай өрсөлдөгчдөө 4:8-аар ялагдсан. Түүний өрсөлдөгч хагас шигшээд Беларусийн Ирина Курачкинаг ялсан тохиолдолд Э.Даваачимэгт дагах барилдаан гарна.