Энэ амралтын өдрүүдээр буюу 08 сарын 19, 20-нд Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд Өөрийгөө ялах 12 болон 24 цагийн гүйлтийн тэмцээн болно.
20-34, 35-49, 50-аас дээш нас гэсэн ангилалд явагдах тус тэмцээний үеэр норматив болзлуудыг хангаж чадсан тамирчдад цол зэрэг олгох гэнэ.
24 цагийн гүйлт нь 08 сарын 19-ны 10:00 цагт эхлэх бол, 12 цагийн гүйлтийн гараа нь 22:00 цагаас эхэлнэ. Тус тэмцээнд марафон гүйлтээр хичээллэдэг гадаад дотоодын тамирчид болон сонирхсон ард иргэд оролцож болох аж.