-
2016 оны 11 сарын 05
Еврей үндэстэн шиг хүүхдүүдийнхээ хүмүүжилд онцгой анхаардаг ард түмэн байдаггүй бөгөөд хүүхдүүдийнхээ ирээдүйн амжилт, аз жаргалыг цогцлоох асуудлыг үндэстний бодпогын хэмжээнд тавьсаар иржээ. Тиймээс ч хүүхдүүд нь зорилгодоо хүрэх чадвартай, өөртөө итгэлтэй, амжилтаар дүүрэн, хангалуун амьдрах чадвартай болж өсдөг байна.
-
2016 оны 11 сарын 04
Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” жазз найрал хөгжмийн “City Swing” jazz night буюу “Их хотын дагшаа” жазз тоглолт 2016 оны 11-р сарын 18-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглогдох гэнэ. Энэхүү тоглолт нь 3 дах жилдээ тоглогдох гэж байгаа бөгөөд анх “Баянмонгол” жазз найрал хөгжмийн удирдаач С.Саруул-Од /СТА/ санаачлан эхлүүлж байжээ. Дэлхийн жазз хөгжмийн томоохон төлөөлөгчдийн бүтээлүүдээс сорчлон тоглож Монголын үзэгч, сонсогчдодоо жазз бүтээлүүдийг толилуулдгаараа онцлогтой тоглолт юм. Мөн цаашид жил бүр уламжлал болгон тоглохоор төлөвлөөд байгаа аж.
Энэ жилийн тоглолтонд Баянмонгол жазз найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ, удирдаач С.Саруул-Од /СТА/, улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Б.Солонго, урилгаар дуучин Одноо /Lemons/, Э.Соёмбо болон Герман улсаас ирсэн алдарт трубач Bastien Rieser нар оролцох юм.
Тоглолтын тасалбар Филармонийн кассаар болон www.ticket.mn сайтаар худалдаалагдаж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг www.mgl-philharmonic.com, 70118012, 99925074-с лавлана уу. Дашрамд дуулгахад Юнителийн GG карттай хэрэглэгчид тоглолтын тасалбарыг 100gg оноогоор 5000₮ хямдруулан авах боломжтой.
-
2016 оны 11 сарын 02
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна.
-
2016 оны 11 сарын 02
Олон улсын буудлагын холбооноос дэлхийн шилдэг мэргэн буучдын чансааг шинэчлэн гаргажээ. Манай тамирчдаас Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 10, 25 метрийн спорт гар бууны дасгалд дэлхийн чансааны 9, 13-р байрт тус тус бичигдсэн байна.
-
2016 оны 11 сарын 02
Филиппиний Манила хотноо “Miss Earth” буюу “Эх дэлхийн мисс”-ийн тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээний титмийн эзнээр Эквадор улсын мисс Катерине Эспин шалгарчээ.
Харин шилдэг 16-д Колумб, БНСУ, Итали, Англи, Бразил, Вьетнам, ОХУ, Мексик, АНУ, Швед зэрэг орны гоо бүсгүйчүүд үлджээ. Байгаль орчин, эх дэлхийгээ хамгаалахыг сурталчлах зорилготой дэлхийн гоо сайхны тэмцээнд 83 орны гоо бүсгүйчүүд оролцсон юм.
Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Э.Азбилэг уран нугарч “Авьяаслаг мисс”-ийн алтан медаль хүртсэн билээ.
-
2016 оны 11 сарын 01
Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадам ирэх сарын 16-нд болохоор товлогджээ.
-
2016 оны 11 сарын 01
Испанийн Барселон хотод Festival internacional de musica and dance ”TALENT INTERNATIONAL” олон улсын тэмцээн 2016.10.28-11.02-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Урлагийн 11 төрлөөр таван насны ангилалд явагддаг энэ уралдааны гол онцлог нь орон орны урлаг соёлыг сурталчлах түгээхэд оршдог байна.
Энэ уралдаанд Монгол улсыг төлөөлөн СТА, хөөмийч Н.Наранбадрах оролцож эх орныхоо нэрийг гаргажээ. Тодруулбал уралдааны I Байр - Алтан цом, зохион байгуулах комисс болон шүүгчдийн Нэрэмжит шагнал, Барселон хотын даргын нэрэмжит батламж тус тус авсан байна.
Хөөмийч СТА Н.Наранбадрахын хувьд эх орныхоо нэрийг олон улсад гаргаж байсан юм. Тухайлбал,
ОУ-ын хөөмийчдийн 1,2-р уралдаанд Гран-при /ОХУ-ын Буриад/
Монгол улсын хөөмийчдийн анхдугаар уралдаанд хошой алтан медаль
Монгол улсын төрийн шагнал Алтан гадас Улаанбаатар хот
ОУ-ын хөөмийчдийн 5-р наадамд Гран-при /ОХУ-ын Буриад/ болж эх орныхоо нэрийг өндөрт гаргаж байсан юм.
-
2016 оны 11 сарын 01
Оросын Бүгд Найрамдах Башкортостан Улсын нийслэл Уфа хотод гурав дахь удаагаа зохион байгуулагдсан Мөнгөн Акбузат кино урлагийн наадмыг “Ээж” МУСК-гоор нээсэн билээ.
Тэгвэл өчигдөр тус кино наадмын шагнал гардуулах ёслолоос “Ээж” кино маань Шилдэг эмэгтэй дүрийн болон шүүгчийн тусгай шагналыг хүртсэн байна.
“Ээж” киноны гол дүрийг МУАЖ Д.Мэндбаяр бүтээсэн бөгөөд шагналыг киноны зохиолч МУСТА Б.Мөнхтуяа өөрийн биеэр очиж, шагналыг гардаж авсан байна.
-
2016 оны 11 сарын 01
”Монгол бахархлын өдөр”-т зориулсан үндэсний бөхийн барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх барилдаж Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүллээ. Харин улсын начин Э.Даш үзүүрлэж их шөвөгт улсын начин Э.Энхбат, улсын гарьд Б.Гончигдамба нар үлдсэн юм.
-
2016 оны 10 сарын 30
Хүний төсөөлөл хязгааргүй гэдэг шиг урлагийн бүтээлийн хэв загвар, агуулга ч маш өргөн хүрээтэй. Тиймээс өвөрмөц, сонин барималуудын тоо өдөр бүр нэмэгдсээр. Түүх өгүүлсэн, гүнзгийн утга агуулгатай эсвэл зүгээр л зугаатай. 24tsag.mn дэлхийн олон оронд байдаг 10 өвөрмөц хөшөөг сонирхуулж байна.
-
2016 оны 10 сарын 29
Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийг шалгаруулах 35 дахь удаагийн “Алтан намар 2016” хөгжмийн наадам өнөөдөр Улсын Филармонийн концертын танхимд болно.
-
2016 оны 10 сарын 28
Арабын нэгдсэн Эмират улсад өнөөдөр жүдо бөхийн “Абу Даби”-гийн Их дуулга тэмцээн эхэллээ.
-
2016 оны 10 сарын 28
“Алтан намар 2016” хөгжмийн зохиолчдын наадам 35 дахь удаагын наадам өчигдөр буюу 10-р сарын 27-ны өдөр Нийслэлийн Улаанбаатар чуулгад нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээг Д.Цэдэвийн шүлэг, Н.Жанцанноровын хөгжим “Алтан намар” дуугаар ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Б.Зангад 35 дахь жилдээ дуулж нээсэн юм. Тус наамдын шилдэгийн шилдэг, шинэ бүтээлүүдийн гала тоглолт маргааш буюу 10-р сарын 29-нд 19:00 цагт Улсын Филармонийн тайзнаа тоглогдоно. Тоглолтонд Улсын филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш/СТА/, Б.Батбаатар нар удирдан үзэгч сонсогчдынхоо сонорыг мялаахад бэлэн болжээ.
Тоглолтын тасалбарыг Филармонийн кассаар болон www.ticket.mn сайтаар худалдаалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 99689904-с лавлана уу.
-
2016 оны 10 сарын 28
Дэлхийн жүдогийн өдөр өнөөдөр тохиож байна. Жил бүрийн 10 дугаар сарын 28-ны өдрийг “Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-гээс дэлхийн жүдогийн өдөр” болгон зургаа дахь жилдээ дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдо бөхийг үндэслэгч Кано Жигорогийн төрсөн өдөр буюу энэ өдөр Дэлхийн жүдогийн өдрийг тэмдэглэдэг болжээ. Дэлхийн жүдочид, тус спортыг сонирхогч, дэмжигчид Жүдогийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлсээр зургаадахь жилтэйгээ золгож байна.
-
2016 оны 10 сарын 27
Алтан нар үдшээр жаргаж үүрээр өндийнө
Амраг сэтгэлийн нар алаг зурхэнд үүрд мандана.
Монголчуудын дахин давтагдашгүй соёлын дархлаа болсон уртын болон ардын дуугаа залуу үед сонирхолтой, шинэлэг хэлбэрээр түгээн дэлгэрүүлэхийн төлөө уран бүтээлээ туурвидаг дуучид бол яахын аргагүй уртын дуучин, МУСТА Дэлгэрсайханы Жавхаасайхан, Дүүрэнгийн Үүрийнтуяа нар юм.
СУИС-ийн Уртын дууны ангийг МУ-ын гавьяат багш Ц.Дэлгэрийн удирдлаган дор суралцаж төгссөн. Тэд анхны хамтын бүтээл болох “Язгуур” цомог, “Аргагүй амраг” анхны хамтарсан тоглолтоо амжилттай хийж байсан. Уг тоглолт нь ардын болон уртын дуунуудыг орчин үеийн хөгжмийн төрөлтэй хослуулан харилцаа дуу, этник байдлаар үзэгчдийн хүртээл болгосноороо онцлог байлаа. Тэгвэл энэ удаад эрхэм дуучид ХҮСЭЛ АВАЙ... хэмээх өвөрмөц нэртэй тоглолтоо Монгол Бөхийн Өргөөнд 2016 оны 11-р сарын 4-ний өдөр хийх гэж байна.
Тоглолтонд СУИС-ийн Морин хуурын чуулга, СУИС-ын уртын дуучид, МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа, хийлч Дээгий, дуучин СТА Т.Дэлгэрмөрөн, дуучин Б.Алтанжаргал, Nature dance продакшн зэрэг уран бүтээлчид оролцох юм байна.
Ардын болон уртын дуугаа сэтгэлд шингэтэл эгшиглүүлж үндэсний соёл урлагаа бахдан бахдан жарган суухийг хүсвэл ХҮСЭЛ АВАЙ... тоглолтонд саатан морилохыг урьж байна.
ХҮСЭЛ АВАЙ... тоглолт таныг хүслийн чандад аялуулж, сэтгэл зүрхийг тань хөвсөлзүүлэн, ардын дуундаа уяран уусан шингэх тааламжит мэдрэмжийг төрүүлэх болно.
-
2016 оны 10 сарын 26
Улаанбаатар хотын 377 жилийн ойг угтан хийж буй ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын нэрэмжит нийслэлийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” уламжлалт тэмцээн өнөөдөр эхэллээ. Уг тэмцээнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газар, “Монгени” цогцолбор сургууль, Монголын шатарчдын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 26, 27-ны өдрүүдэд болох юм. “Их нүүдэл” өсвөрийн шатарчдын тэмцээний нээлтийн ёслолд нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Тэрбээр “Нийслэлийн 377 жилийн ойг угтсан олон ажил зохион байгуулж байна. Үүний нэг нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчдынхаа дунд өсвөрийн шатрын тэмцээнийг явуулж байна. Энэ тэмцээн нь маш өргөн хүрээг хамарснаар барахгүй өсвөр насныхны оюуныг тэлсэн үр өгөөжтэй ажил болж байгаад баяртай байна. Мөн бид оюутан залуусынхаа дунд “Аз жаргалтай Улаанбаатар” эсээ бичлэгийн уралдаан зарласан. Өнөөдрийн тэмцээнд оролцож байгаа нийт шатарчид болон тэдний багш дасгалжуулагчдад өндөр амжил хүсье” гэлээ.
Уг тэмцээнийг нийт гурван үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр есөн дүүргээс шалгарсан нийт 17 багийн 408 хүүхэд оюун ухаан, авхаалж самбаагаа уралдуулан өрсөлдөж, шилдгүүдээ тодруулах юм
-
2016 оны 10 сарын 25
Оросын алдарт дуучин М.Магомаевын нэрэмжит олон улсын дуулаачдын уралдаан энэ сарын 13-нд Москва хотод боллоо. Уралдаанд 18 орны 150 гаруй дуучин оролцсон байна.
Үүнээс манай улсын ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал гутгаар байр эзэлж, хүрэл медаль хүртжээ.Өмнө нь 2014 онд энэхүү тэмцээнд МУГЖ Г.Ариунбаатар оролцож тэргүүн байр эзэлж, Гранпри шагнал хүртэж байсан билээ.
-
2016 оны 10 сарын 25
Олон Улсын жүдогийн өдөр буюу аравдугаар сарын 28-нд АНЭУ-ын Абу Даби хотноо IJF-ийн Гранд Слам тэмцээн зохион байгуулагдах гэж байна.
-
2016 оны 10 сарын 25
Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил, УДЭТ-ын үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан их зохиолчийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн жүжгийг ирэх сарын 4-нд үзэгчиддээ өргөн барина.
-
2016 оны 10 сарын 25
Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийг шалгаруулах 35 дахь удаагийн “Алтан намар 2016” хөгжмийн наадмын гала тоглолт 2016 оны 10-р сарын 29-ны 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болох аж.
Тоглолтонд Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш /СТА/, Б.Батбаатар нарын удирдлагаар “Алтан намар 2016” хөгжмийн наадмын шилдэг бүтээлийн дээжээс үзэгч, сонсогчдодоо сонордуулах юм.
Тасалбарыг онлайн худалдааны www.ticket.mn сайтаар болон Филармонийн кассаар худалдаалж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 99689904, 99167471-с лавлана уу.