Тавын даваанд улсын аварга Ч.Санжаадамба аймгийн арслан Г.Ганжад нарын барилдаан маргаан дагуулаад байгаа билээ. Улмаар хөлийн цэц, гарын даа нар хэлэлцэж, аймгийн арслан Г.Ганжадыг давсан гэж үзсэн. Тэгвэл энэ талаар Ч.Санжаадамба аварга ТВ5 телевизэд ярилцлага өгөхдөө "Шүүгч нар нэгийг бодож байгаа байлгүй дээ. Жилд ганц болдог монгол наадам шүү дээ. Төв аймгийн хоёр хүн очоод шийдчихдэг ийм наадам байж болохгүй гэж бодож байна. Би эхэндээ хайн боллоо гэж бодсон. Бөхийн цэцийн зүгээс дахин барилдуулах шийдвэр гарах болов уу гэж хүлээцтэй хандсан. Тийм учраас унасан бөхтэй хамт дэвж гүйсэнгүй. Ингээд удаашруулсан бичлэгээс харахад би яах аргагүй давсан байна. Гэтэл бөхийн цэц буруу шийдвэр гаргалаа. Миний бүтэн жилийн хөдөлмөрт ингэж хайнга шийдвэрээр хандсанд бухимдаж байна" гэсэн байна.
Сэтгэгдэл (150)