Энэ жил 47 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Италийн “Giffoni Film Festival”-д монголын хоёр уран сайхны кино оролцож байгаа ажээ. Дэлхийн 100 мянган төлөөлөгчтэй хүүхдийн хамгийн том кино наадам өнгөрөгч ням гаригт /07.16/эхэлж, албан ёсны нээлтээ хийжээ. Уг наадмын нээлтийг Холливиудын алдарт жүжигчин Жулиан Мооре хөтөлсөн байна.
Наадмын 13-15 насны ангилалд өрсөлдөж байгаа “Цагаан хадаг” кино энэ сарын 20-ны өдөр гарах ажээ. Найруулагч Ж.Сэнгэдорж уригдаж, продюсер, зохиолч Т.Номуунзул, гол дүрийн залуу жүжигчин T.Жинжмаа нар мөн оролцох гэнэ. Харин “Чингисийн хүүхдүүд” киноны хувьд энэ сарын 21-нд нээлтээ хийж, бүх насны ангилалд өрсөлдөх гэнэ. Мөн тус киноны найруулагч Д.Золбаяр, зураач Т.Гоош тэргүүтэй уран бүтээлчид оролцох юм байна.
Сэтгэгдэл (1)