Тулгар төрийн 2,226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваа эхэллээ. Увс аймгийн Улаангом сумын уугуул Өлзийтогтохын Бат-Орших улсын харцага Найдангийн Түвшинбаярыг давж, Улсын Харцага Ц.Содномдорж Улсын Харцага Н.Жаргалбаярыг давж Төрийн наадмынхаа түрүү булаалдахаар шалгаран үлдлээ.
Тэд одоогийн байдлаар Улсын Гарьд цолны болзол хангаад байна.