Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын долоогийн даваа өндөрлөлөө. Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын харцага Өлзийтогтохын Бат-Орших улсын аварга С.Мөнхбаатараар долоо давж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын харцага Н.Жаргалбаяр улсын аварга Г.Эрхэмбаярыг давж тус тус улсын заан цолны болзол хангалаа. Түүнчлэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Цэдэвийн Содномдорж, аймгийн арслан М.Бадарчаар, Булган аймгийн Сайхан сумын харьяат улсын харцага Н.Түвшинбаяр Ховд аймгийн Үенч сумын харьяат бөх О.Хангайгаар долоо давж Улсын заан цолны болзол хангалаа. Ийнхүү Үндэсний их баяр наадмын шөвгийн дөрөвт Улсын заан цолны болзол хангасан дөрвөн Улсын харцага цолтон тунаж үлдлээ.