Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүчит 512 бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ц.Содномдорж түрүүллээ. Тэрбээр наймын даваанд улсын харцага Н.Жаргалбаярыг амлан авч давсан юм. Ийнхүү ес даван түрүүлж, Улсын арслан боллоо. Харин үзүүрт Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын харцага Ө.Бат-Орших шалгаран үлдлээ.
Сэтгэгдэл (2)