-
2016 оны 11 сарын 14
Ц.Мөнхсайхан I 3-р шат
-
2016 оны 11 сарын 14
Дооёо, Зулаа хоёрт хүсэл, тэмүүлэл байсан... Энэ үгийг жүжигчин А.Мөнгөнзул хэлсэн юм.
-
2016 оны 11 сарын 14
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн,Пентатоник наадмын 5 удаагийн шагналт,хөгжмийн зохиолч Лхагвадоржийн Балхжавын “Миний дуунууд 2016” уран бүтээлийн тайлан тоглолтын хэвлэлийн бага хуралд та бүхнийг урьж байна. Хэвлэл мэдээллийнхэнд зориулсан тоглолтын мандатыг уг хурлын дараа олгоно.
Хаана: 2016 оны 11-р сарын 14-ний 14 цагт UBS телевизийн байранд болно.
Харилцах утас: 99090794,99002505,88007600
-
2016 оны 11 сарын 13
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Э.Тодгэрэл, Б.Одончимэг нарыг БСШУСЯ-наас Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цолоор шагналаа.
Соёл урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, өчигдөр болсон ууган театрын 85 жилийн ойн баярын хурлын үеэр ийнхүү тэднийг болон театрын бусад уран бүтээлч, албан хаагчдыг шагнасан байна.
Дашрамд дурдахад энэ жил мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох Улсын драмын эрдмийн театрын үүсэн байгуулагдсаны 85 жилийн ой, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус театрын хамт олон ”Жаргаагүй нар” жүжиг, драмын театрын гэрэл зургийн үзэсгэлэн, гала тоглолт, баярын хурал зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулсан билээ.
-
2016 оны 11 сарын 12
60 жилийн түүхтэй Улсын Филармонийн симфони найрал хөгжим сонгодог урлаг тэр дундаа симфони хөгжим сонсогчдодоо ээлжит балгээ барих гэж байна. Дэлгэцнээ хамгийн өргөн түгсэн нийлмэл урлаг бол кино юм.
Киноны амин судас, утга санаа, сэтгэл хөдлөл, өгүүлэмжийг танд хүргэх гол түлхүүр нь яах аргагүй хөгжим. Улсын филармонийн симфони найрал хөгжим дэлхийн болон Монголын киноны шилдэг хөгжмийн ”Cinema night” тоглолтыг 2010 оноос цувралаар хүргэж байгаа билээ. Энэ жил тав дахь цувралаа зохион байгуулах гэж байна.
Тоглолтод “Титаник”, “Forrest Gump”, “Pearl Harbor”, “The Godfather”, “Mission Impossible”, “Бэйтмэн”, “Pirattes of Carribian”, “Star Wars”, “Алтан өргөө” зэрэг киноны хөгжмүүдээс тоглох юм. Тоглолтын удирдаачаар соёлын тэргүүний ажилтан Б. Анар, Д.Нямдаш, Б.Батбаатар нар ажиллаж, тайзны найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэ-Оюун ажиллаж байгаа юм байна. Тоглолт өнөөдөр 16.00 цагаас Соёлын төв өргөөнд болно.
-
2016 оны 11 сарын 12
Бүгд Найрамдах Болгар улсын нийслэл Софи хотноо болж буй самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд ОУХМ Ч.Марал-Эрдэнэ дэлхийн аварга боллоо. Тэрбээр аваргын төлөө ОХУ-ын бөхтэй барилдаж, цэвэр ялсан байна.
Мөн байлдааны самбо бөхийн 57 кг-ийн жинд УАШТ-ий гурван удаагийн алтан медальт, спортын мастер Н.Тогтохбаяр хүрэл медаль хүртжээ.
Самбо бөхийн ДАШТ Софи хотод гурав дахь удаагаа болж байгаа бөгөөд энэ дэвжээнд өмнө нь 1995 онд гавьяат тамирчин О.Одгэрэл +100, 2006 онд С.Орхонбаатар байлдааны самбо бөхийн 57 кг-д алтан медаль хүртэж байсан юм.
-
2016 оны 11 сарын 12
Монголын гандболын холбооны залуучуудын УАШТ энэ сарын 11-13-нд болно. Тэмцээн Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотын Биеийн тамир спортын ордонд болж байна.
Тус тэмцээнд 10 байгууллагын нийт 250 гаруй тамирчин өрсөлдөх аж. Түүнчлэн энэхүү тэмцээн нь хөдөө орон нутагт анх удаа болох гэж буйгаараа мөн онцлог болж байгаа юм.
-
2016 оны 11 сарын 12
АНУ-ын Лас Вегас хотноо 4 жилд нэг удаа зохиогддог оюуны спортын хамгийн том тэмцээн болох ”Memoriad-2016” World Mental Olympics буюу оюуны олимпт Монгол, Америк, Герман, Солонгос, Япон, Энэтхэг, Их Британи, Австрали зэрэг дэлхийн 27 орны 167 шилдэг тамирчид ой тогтоолт, цээж бодолт болон хурдан уншлагын 13 төрлөөр 3 өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
Манай улсын хувьд эх орноо төлөөлөн Монголын Оюун Ухааны Академийн тамирчид дасгалжуулагч нарын хамт амжилттай оролцлоо. Багийн бүрэлдэхүүнд:
1. Их Мастер С.Цогбадрах (24 нас) /2012 оны олимпийн рекорд эзэмшигч/
2. ОУ-ын Их Мастер Э.Энхмөнх (18 нас) /2014 оны өсвөрийн дэлхийн аварга/
3. ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав (17 нас) /2015 оны өсвөрийн дэлхийн аварга/
4. Их Мастер Б.Шижир-Эрдэнэ (16 нас) /Америкийн нээлттэй тэмцээний аварга/
5. ОУ-ын мастер Т.Энхжин (18 нас) /Тайваны нээлттэй тэмцээний аварга/
6. Азийн Мастер З.Цэцэгзул (16 нас) /Дэлхийн рекорд эзэмшигч/
7. ОУ-ын Мастер Б.Ариунсанаа (14 нас) /Дэлхийн аваргын хүрэл медаль (өсвөр нас)/
8. Н.Намуундарь (12 нас) /Дэлхийн рекорд эзэмшигч (бага нас)/
9. М.Тамир (12 нас) /Тайваны нээлттэй тэмцээн аварга (бага нас)/
10. Б.Бат-Эрдэнэ (12 нас) /Туркийн нээлттэй тэмцээний аварга/
11. Б.Хангал (11 нас) /Туркийн нээлттэй тэмцээний хүрэл медальт/
12. Б.Биндэръяа (8 нас)
13. Б.Хангал (11 нас) /Туркийн нээлттэй тэмцээний хүрэл медальт/
14. Б.Энхлүүн (7 нас)
Тус тэмцээнд манай багийн 14 тамирчдаас 11 нь 4 алт, 6 мөнгө, 5 хүрэл нийт 15 медаль хүртэж дэлхийн 2 дээд амжилтыг шинэчлэн тогтоож багаараа тэргүүллээ. Медаль авч чадаагүй тамирчид маань мөн л дэлхийн олон шилдгүүдийг ардаа орхин шагналт байрт шалгарч хүчтэй өрсөлдөгчид гэдгээ харуулсан юм.
Бидний багийн хувцаслалтанд онцгойлон анхаарч дэмжлэг үзүүлсэн оюуныг дэмжигч ”Оюуны Ундраа Групп”-ын хамт олонд болон ”Шилмэл загвар” ХХК-д талархсанаа илэрхийлье! Мөн цаг үргэлж бидэнд урмын үг хайрлаж дэмждэг тамирчдынхаа гэр бүл, байгууллагын хамт олон, Монголчууддаа баярлалаа.
Мөн биднийг Лас Вегас хотод байх хугацаанд санаа тавьж тусалж дэмжиж байсан тус хотод ажиллаж, амьдарч буй элэг нэгтнүүддээ талархаж байна.
Тамирчдаа цаг наргүй бэлдэж амжилтынх нь үндэс болсон академийн багш нар, хичээл зүтгэлийнхээ үр шимийг үзэж буй тамирчдадаа дахин баяр хүргэе!
Ингээд бид 40 дэх олон улсын тэмцээндээ амжилттай оролцож медалийн тоогоо 539 болгон дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоосоор..
-
2016 оны 11 сарын 11
2016 оны Дэлхийн шилдэг жүдочоор Олимпийн хүрэл медальт, Азийн аварга, энэ онд оролцсон 10 тэмцээнээсээ бүгдэнгээс нь медаль түүсэн Галбадрахын Отгонцэцэг тодорлоо.
BEST WORLD Энэ онд найман олон улсын тэмцээнээс 4 алт 2 мөнгө 2 хүрэл, Азийн аваргаас АЛТ, Олимпоос Хүрэл хүртсэн билээ. Баяр хүргэе..
-
2016 оны 11 сарын 11
Холимог тулааны ”One Championship”, ”Legend FC” холбооны дэлхийн аварга асан, гавьяат тамирчин, ”Чингисийн цавчилт” хочит Ж.Нарантунгалаг дэлхийн аваргын төлөө өнөөдөр тулалдана.
-
2016 оны 11 сарын 11
Монголын гандболын холбооны залуучуудын УАШТ энэ сарын 11-13-нд болно. Тэмцээн Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотын Биеийн тамир спортын ордонд болох юм.
-
2016 оны 11 сарын 10
Монголын чөлөөт бөхийн холбооны өргөтгөсөн хурал 2016 оны арван нэгдүгээр сарын 19-ний өдөр болох тул тус холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэнэ. Нэр дэвшигч нь 2016 оны арван нэгдүгээр сарын 16-ны дотор МЧБХ-ны цахим шуудангаар юм уу биечлэн ирж бүртгүүлнэ.
ЧБХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигч нь :
Нийгэмд тодорхой нэр хүндтэй
Чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэх эрмэлзэлтэй
Гадаад хэлний мэдлэгтэй
Санхүүжилттэй холбоотой харилцааг зохицуулах чадвартай
Баг хамт олныг бодлогын түвшинд удирдан зохион байгуулах чадвартай
Монгол улсын иргэн байна.
/Ерөнхийлөгчид нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө танилцуулна. Нэр дэвшигчийн бүртгэлийн хуудас олгоно./
ХУРАЛД ОРОЛЦОХ ТӨЛӨӨЛӨГЧИД
МЧБХ-ны өргөтгөсөн хурал 2016 оны арван нэгдүгээр сарын 19-ний өдөр болно. Тус хуралд Холбооны ерөнхийлөгч, Хүндэт ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, аймаг хариуцсан Дэд ерөнхийлөгчид, зөвлөлүүдийн гишүүд, холбооны аппарат, Гавъяат дасгалжуулагч, Гавъяат тамирчид төлөөлөгчөөр оролцоно.
Хуралд аймаг тус бүрээс 1 төлөөлөгч, Спорт хороод, Нийслэл, дүүргийн спорт хороо, Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоо, Мэргэжлийн сургалттай биеийн тамир, спортын дунд сургууль, чөлөөт бөхийн төрөлжсөн сургалттай сургууль, Биеийн тамирын их дээд сургууль, оюутны шигшээ баг, спорт клуб тус бүрээс 1 хүн төлөөлөгчөөр оролцоно. /Жич: Сүүлийн 3 жилд УАШТ-нд оролцсон, албан ёсны гэрчилгээ, зөвшөөрөлтэй байх/.
Мандатыг арван нэгдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд МЧБХ-нд бүртгэж олгоно (1 хувь гэрэл зурагтай ирнэ). Хурал болох байрыг жич зарлана. Хуралд иргэний үнэмлэхтэй ирнэ.
-
2016 оны 11 сарын 10
Монголбанкнаас инфляцийн төлөв байдлын тайланг олон нийтэд мэдээлээд буй. Уг тайлангаар Монголбанк ирэх онд эдийн засгийн өсөлтийг 2-4 хувьтай байна хэмээн төсөөлжээ. Харин инфляцийг 2017 онд 3-5 хувь байхаар төсөөлсөн байна. Тухайлбал, эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнөх төсөөллөөс бууруулахад уул уурхайн салбарын сэргэлт удаан, сул, Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын хэмжээ хүлээгдэж байснаас буурч болзошгүй байгаа нь нөлөөлжээ. Мөн хувийн хэрэглээ эрчтэй агшсан болон бодлогын хүү өссөн нь эдийн засгийн өсөлтийн төсөөлөл буурахад нөлөөлсөн байна. Суурь төсөөллөөр эдийн засгийн өсөлт 2016 онд үргэлжлэн саарч, 2017 онд бага зэрэг нэмэгдэх төлөвтэй байгааг тайланд дурьджээ.
Харин инфляцийн хувьд ирэх онд хүнсний болон хүнсний бус инфляци 2017 оны сүүлийн хагас хүртэл үргэлжлэн буурах хандлагатай байна. Тухайлбал, хүнсний инфляци буурахад мах, хүнсний ногооны үнийн бууралт голлон нөлөөллөө. Харин хүнсний бус инфляцийн тухайд 2017 онд нийт эрэлт буурах төлөвтэй холбоотойгоор нам түвшинд хадгалагдана гэж Монголбанк үзэж байна. Ингэснээр инфляци 2017 онд Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах Үндсэн чиглэлд тусгагдсанаас бага түвшинд байх хүлээлттэй байна гэж Монголбанкнаас мэдээлэв.
-
2016 оны 11 сарын 10
АНУ-ын Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн марафонд манай тамирчин Б.Батзориг 42 км зайг 3:13:56 цаг гүйж, ангилалдаа III байрт оржээ.
Мөн гар дугуйн төрлөөр П.Энхманлай 2.38.41, П.Наранбаатар 2:30:45 цагт замаа амжилттай дуусгасан байна.
-
2016 оны 11 сарын 10
Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” жазз найрал хөгжмийн “City Swing” jazz night буюу “Их хотын дагшаа” жазз тоглолт 2016 оны 11-р сарын 18-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглогдох гэнэ. Энэхүү тоглолт нь 3 дах жилдээ тоглогдох гэж байгаа бөгөөд анх “Баянмонгол” жазз найрал хөгжмийн удирдаач С.Саруул-Од /СТА/ санаачлан эхлүүлж байжээ. Дэлхийн жазз хөгжмийн томоохон төлөөлөгчдийн бүтээлүүдээс сорчлон тоглож Монголын үзэгч, сонсогчдодоо жазз бүтээлүүдийг толилуулдгаараа онцлогтой тоглолт юм. Мөн цаашид жил бүр уламжлал болгон тоглохоор төлөвлөөд байгаа аж.
Энэ жилийн тоглолтонд Баянмонгол жазз найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ, удирдаач С.Саруул-Од /СТА/, улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Б.Солонго, урилгаар дуучин Одноо /Lemons/, Э.Соёмбо болон Герман улсаас ирсэн алдарт трубач Bastien Rieser нар оролцох юм.
Тоглолтын тасалбар Филармонийн кассаар болон www.ticket.mn сайтаар худалдаалагдаж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг www.mgl-philharmonic.com, 70118012, 99925074-с лавлана уу. Дашрамд дуулгахад Юнителийн GG карттай хэрэглэгчид тоглолтын тасалбарыг 100gg оноогоор 5000₮ хямдруулан авах боломжтой.
-
2016 оны 11 сарын 09
Гирийн ДАШТ Казахстан улсад үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн оролцож буй С.Амантай толчак төрөлд II, рывок төрөлд IV, нийлбэр дүнгээр IV байрт тус тус шалгарлаа.
ФОТО: Монгол залуу дэлхийд IV-т эрэмбэлэгдлээ
Ийнхүү тэрээр дэлхийд IV байрт эрэмбэлэгдэхийн сацуу Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангав.
ФОТО: Монгол залуу дэлхийд IV-т эрэмбэлэгдлээ
ФОТО: Монгол залуу дэлхийд IV-т эрэмбэлэгдлээ
ФОТО: Монгол залуу дэлхийд IV-т эрэмбэлэгдлээ
ФОТО: Монгол залуу дэлхийд IV-т эрэмбэлэгдлээ
ФОТО: Монгол залуу дэлхийд IV-т эрэмбэлэгдлээ
ФОТО: Монгол залуу дэлхийд IV-т эрэмбэлэгдлээ
ФОТО: Монгол залуу дэлхийд IV-т эрэмбэлэгдлээ
ФОТО: Монгол залуу дэлхийд IV-т эрэмбэлэгдлээ
-
2016 оны 11 сарын 08
Энэ долоо хоногт Бөхийн өргөөнд томоохон барилдаан болох юм байна. Эхний барилдаан Хантайшир дэвжээ байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаантай.
-
2016 оны 11 сарын 07
Болзоо гэхээр заавал эрэгтэй эмэгтэй хүн болзох биш найз нөхөд, танилууд, хамтран ажиллагсад чөлөөт цагаа сайхан өнгөрөөхийг хэлдэг болохыг сануулах нь илүүц биз. Зуны зугаатай өдрүүд ард үлдэж, налгар намар ч шувтарч өвлийн улирал эхлэн цас будранхан байна. Агаар салхинд гарч, амарч зугаалах цаг дуусч ажил алба, хичээл сургуульдаа жигдэрсэн байгаа билээ. Гэтэл хаяахан нэг найз нөхөд, хамт олноороо чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэн болзох газар хүйтний улидралд Улаанбаатар хотод тун ч ховор юм. Хүйтэн сэрүүний улиралд гадаа цэцэрлэгт удаан саатах тааламжгүй шүү дээ.
Хэдий ховор ч гэсэн болзоо товлох нэгэн сайхан газар хотод минь бий. Нэгэн үдшийг сонирхолтой өнгөрүүлэх санал тавья. Энэ сарын 18-нд улсдаа ганц гэгддэг Улсын Филармонийн ”Баянмонгол” жазз найрал хөгжим CITY SWING тоглолтоо үзэгч, сонсогчдодоо толилуулах гэнэ. Тэд Монголынхоо залуусын хөгжмийн боловсролыг дэмжих тэр дундаа жазз урсгалын сайн сайхныг мэдрүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсэн. Дэлхийн жазз хөгжмийн томоохон төлөөлөгчдийн бүтээлүүдээс гадна монгол дуу хөгжмийг жазз найруулгаар тайзнаа амилуулж буй тоглолтууд нь үзэгчдийн сэтгэлд нийцсэн, сайхан мэдрэмж төрүүлнэ.
Сэтгэлийн таашаал эдэлье гэвэл энэ өдөр, тэр тоглолтыг зорих нь зөв сонголт болно гэдгийг зөвлөж байна.
-
2016 оны 11 сарын 07
Холимог тулааны “One Championship”, “Legend FC” холбооны дэлхийн аварга асан, Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг дэлхийн аваргын төлөө “Кобра” хочит, ОХУ-ын Марат Кафуровтой арваннэгдүгээр сарын 11-нд буюу энэ баасан гарагт Сингапур улсад тулалдана.
-
2016 оны 11 сарын 05
Монголын Хөлбөмбөгийн Холбооны нэгдүгээр зэрэглэлтэй төдийгүй Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоонд данстай Монгол дөрвөн шүүгч “Зүүн ААШТ-ий хоёр дугаар шат”-ы тоглолтуудыг шүүхээр өнөө өглөө Хонг Конг улсыг зорилоо.