Турк улсын Самсун хотноо болж буй сонсголын бэрхшээлтэй иргэдийн зуны олимпын XXIII наадам Монголын жүдочид амжилттай оролцож байна.
Тэмцээний хоёр дахь өдөр -100кг-д Д.Баасандорж мөнгөн медаль, 81кг Б.Наваанжамц, 70кг М.Чимэдлхам нар хүрэл медаль хүртлээ.
Д.Баасандорж хагас шигшээд Бразилийн Силва Клейтонг цэвэр ялжээ. Шигшээ барилдаанд ОХУ-ын жүдоч Попов Константинд цэвэр ялагдаж мөнгөн медаль хүртэв.
Д.Баасандорж нь улсын заан Р.Давааням агсны том хүү, сүмогийн их аварга Харүмафүжигийн ах гэдгээр нь бөх сонирхогчид таньдаг аж.
Сэтгэгдэл (3)