Зуны улирлыг үр бүтээлтэй өнгөрөөж басхүү дурсан санах зүйлтэй болгох 24 зөвлөмжийг хүргэж байна.
1. Сурахыг хүссэн гадаад хэлнийхээ сургалтад явах.
2. Биеэ чийрэгжүүлэхийн тулд усан сан, фитнесс, бүжгийн дугуйланд явахыг зөвлөж байна. Учир нь энэ бүгдийг хийхэд зун цаг л хамгийн тааламжтай улирал билээ. Басхүү зугаатай.
3. Загварын зургууд үзэж байгаад таалагдсан хувцсаа өөрийнхөө гараар хийж өмсөх.
4. Өвөл өвдөхгүйн тулд хөдөө явж сүү, цагаан идээ сайн идэж, амрах.
5. Хэрвээ та 18 нас хүрсэн бол жолооны курст сур. Маш их ажлыг төвөггүй амжуулж сурах хэрэгтэй шүү дээ.
6. Шүлэг юм уу өгүүллэг бичих гэж оролдох.
7. Гэр бүлийнхээ зургийн цомгуудыг бүгдийг нь гаргаж ирээд эхнээс нь үзэх.
8. Өөрийнхөө хамгийн дуртай дуунуудыг нэг cd-н дээр бичээд, дээр нь “Миний амьдралын soundtrack-ууд” гэж хаяглах.
9. Ямар нэг дуртай киноныхоо эх зохиолыг уншиж үзэх. (Ямар ч кино зохиолоо гүйцдэггүй).
10. Өдрийн тэмдэглэл эсвэл блог хөтөлж эхлэх.
11. Нэг өдрийг номын санд өнгөрүүлж үзэх.
12. Ямар нэгэн ужиг өвчтэй бол өвчнөө эмчлүүлж эдгэрэх. Зуны улирал хүний сэтгэл санаанд эерэгээр нөлөөлдөг учраас тэр хэрээр өвчин эдгэрэх нь хурдан байдаг байна.
13. Юм нэхэж сурах.
14. Гэртээ хөгжмөө чангалж байгаад ганцаараа ханатлаа бүжиглэх.
15. Найзуудтайгаа нэг оройжин лонх эргүүлж тоглоод, шөнөжин сэрүүн юм ярьж хонох.
16. Цэцэг тарьж үзэх.
17. Боулинг, гольф тоглохоор явах.
18. Ямар нэг юм цуглуулж эхлэх.
19. Имиджмейкэр дээр очиж зөвлөгөө авах. Стилээ “зад” өөрчилж үзэх.
20. Ямар нэг хөгжилтэй видео бичлэг хийгээд Youtube дээр тавих.
21. Өөрийнхөө хөргийг зуруулах.
22. Өөрийнхөө хагас нүцгэн зургийг авч үзэх.
23. Загасчилж үзэх. Эх орныхоо үзэсгэлэнт байгальтай газраар аялах.
24. Найзуудаараа нэг жижиг хэмжээний хөгжилтэй кино хийх.