“Монгол сарлаг” фестиваль Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой баг "Тайхарын тал"-д энэ сарын 9,10-ны өдрүүдэд болно.
Уг фестивалийн гол зорилго нь Монгол сарлагийн үүлдэр угсааг чанаржуулах, ашиг шимийг нэмэгдүүлэн бүрэн гүйцэд ашиглах, малчдын орлогыг нэмэгдүүлэх улмаар аялал жуулчлалын уламжлалт арга хэмжээ болгон жил бүр тэмдэглэх юм.
Арга хэмжээний үеэр “Сүрлэг хангай” сарлагийн парад, “Хөхдэй” уралдаант тэмцээн, Сайхан сарлаг, Ганган сарлаг, Сарлагт ээлтэй малчин, Саглагар сагсаахай, Шимт идээ, Арвин баялаг, Уран сарлаг , гэсэн төрлүүдэд сарлаг шалгаруулна.