Монгол-Солонгосын ЕБС-ийн сурагчдын хамтарсан “Өнөд орших-Өнгөлөг агшин” гэрэл зургийн үзэсгэлэн /2017.07.19/ Монголын Уран зургийн галарейд нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Э.Энх-Амгалан нарын холбогдох албаны хүмүүс оролцож, сурагчдын бүтээлийг үзэж, сонирхов. Тус үзэсгэлэнд БНСУ-ын талаас найм, Монгол Улсын талаас 20 сурагч тус тус хамрагдсан юм.
“Гэрэл зургийн анги” хөтөлбөрийг БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Ази, Номхон далайн орнуудын Олон Улсын боловсролын ойлголцлын төв /АПСЕЮ/-ийн хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөр өмнөх жилүүдэд Бангладеш, Иран, Казахстан, Малайз, Турк зэрэг орнуудад амжилттай хэрэгжсэн аж. Харин уг хөтөлбөрийн 15 дахь удаагийнх Монгол оронд хэрэгжиж хоёр улсын ЕБС-ийн сурагчид хамтран оролцлоо.
Хөтөлбөрийн хүрээнд хоёр улсын сурагчид манай орны ёс заншил, аж байдал, соёлоос харилцан суралцахын зэрэгцээ үндэсний их баяр наадмыг үзэж, байгалийн үзэсгэлэнт газраар аялжээ. Улмаар хөтөлбөрийн турш өөрсдийн сурч мэдсэн зүйлдээ тулгуурлан “Өнөд орших-Өнгөлөг агшин” гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэнг толилуулсан юм.