Азийн 23 хүртэлх насны АШТ-ий урьдчилсан шатны “H" хэсэгт өрсөлдөж буй Монголын залуучуудын шигшээ баг өнөөдөр хоёр дахь тоглолтоо Индонезитэй хийх гэж байна.
Испани дасгалжуулагч Луиз Мияагаар удирдуулсан Индонезийн шигшээ эхний тоглолтодоо Малайзад 0:3-ээр хожигдсон бол манай шигшээ багийнхан талбайн эзэн орон Тайландтай 1:1-ээр тэнцсэн юм.
Манай багаас Б.Төгсбилэг өнөөдөр бэртлийн улмаас, эсрэг багийн 14 дугаартай хагас хамгаалагч Аснави Манкуалам Бахар улаан хуудасны торгуулиар тоглохгүй аж.