-
2017 оны 6 сарын 30
Монголын топ моделиудаар эхлээд дуучдаар үргэлжлэх энэ зуны хамгийн халуухан шоу ””BIKINI FASHION SHOW”” болоход ГАНЦ хоног үлдлээ
Алтжин брэндийг үүсгэн байгуулагч акуа мисс Б.Уянга Монголд анх удаа усны фитнесийг дэлгэрүүлсэн бол энэ удаа усны хувцасны брэнд гаргалаа. Харин тус брэндийн загварын цуглуулгыг танилцуулах үйл ажиллагаа энэ сарын 30-ны үдэш болох билээ. Уг шоунд Монголын урдаа барьдаг чадварлаг моделиудаас нэг нь ч дутахгүй оролцох гэнэ. Гадны оронд Монголынхоо нэрийг гаргаад завгүй байгаа хэд хэдэн моделиуд ч Bikini Fashion Show-д оролцохоор ирсэн байна. Мөн бүхий л салбарын сайхан хүүхнүүд энэ үдэш усны хувцасны загвар өмсөгч болох нээ. Дуучин Хишигдалай, Стар телевизийн хөтлөгч Уранзаяа гэх мэтчилэн олны танил сайхан хүүхнүүд мэргэжил хамаарахгүй энэ үдэш нэгэн тайзнаа цуглах гайхалтай үдшийг та битгий алдаарай. Мөн тус шоуны үеэр олон гэнэтийн бэлгийг зорин ирсэн хүмүүстээ барих гэнэ.
2017.06.30-ны 20:00 цагт /5 дахь өдөр/ Хар Сувд /Хүүхдийн парк/-т уулзацгаая
Хөтөлбөр:
Баянмонгол чуулга
Дуучин Наагий
Дуучин Солонго /3 охин/
Sun dance
Belly dance
Sexy dance
DJ Una, Henza, Grooby /Mand
Хөтлөгч: NB Nyambayar Ану /3 охин/
After party: Bikini models & DJ
Суудлын тоо хязгаартай тул та яараарай.
Тах: Чингис зочид бүүдлын В1 давхар, Акуа фитнесийн байранд
Захиалга авах утас: 9700-6688, 9809-0626
-
2017 оны 6 сарын 29
ОХУ-ын “Иванушки International” хамтлагийн дуучин Олег Яковлев
-
2017 оны 6 сарын 29
“Үнсгэлжин” буюу Cindrella дуурийг Монголд анх удаа тавих гэж байна. Анх монгол гаралтай дуучин, соёлын менежер С.Аяана энэ санаачилгыг гарган, Итали, Монголын хамтарсан төслийг хоёр жилийн өмнөөс эхлүүлжээ.
-
2017 оны 6 сарын 29
Монгол орон даяар долдугаар 1-нд буюу ирэх бямба гарагт “Тамирчдын өдөр” хэмээх тамирчдын баярыг тэмдэглэхээр болжээ.
-
2017 оны 6 сарын 29
Мэргэжлийн сумо бөхийн Нагоя башё ирэх сарын 9-23- нд болохоор товлогджээ.
-
2017 оны 6 сарын 29
Монголын анхны усны хувцасны ”Алтжин” брэндийн бикини загварын шоу болоход ганцхан хоног үлдээд байна. Охид бүсгүйчүүд, загварын ертөнцийнхөн гээд усны хувцас сонирхдог хэн бүхэнд хүлээлт үүсгээд буй уг шоу маань олон онцлог, давуу талтайг энд задлах дэмий биз. Ямартаа ч Монголын топ моделиудаас эхлээд мэргэжлийн бикини моделиуд уг шоуны гол эзэд байх нь дамжиггүй. Уншигч та илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/altjinfashion/?fref=ts хаягаар сонирхоно уу.
-
2017 оны 6 сарын 28
Монголын анхны усны хувцасны ”Алтжин” брэндийн бикини загварын шоу болоход хоёрхон хоног үлдээд байна. Охид бүсгүйчүүд, загварын ертөнцийнхөнд хүлээлт үүсгээд буй уг шоу маань олон онцлог, давуу талтайг энд задлах дэмий биз. Ямартаа ч Монголын топ моделиудаас эхлээд мэргэжлийн бикини моделиуд уг шоуны гол эзэд байх нь дамжиггүй. Уншигч та илүү дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/altjinfashion/?fref=ts хаягаар сонирхоно уу.
-
2017 оны 6 сарын 27
Чөлөөт бөхийн дэлхийн таван удаагийн аварга Дагестаны алдарт бөх Али Алиевын нэрэмжит эрэгтэйчүүдийн уламжлалт тэмцээн долдугаар сарын 9-10-нд Капсийск хотод болно. Манай улсаас 57 кг-ын жинд ОУХМ З.Занабазар (Арслан), 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга (Аваргууд), 65 кг-д ОУХМ Н.Лхамгармаа (Алдар), 70 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран (Алдар), 74 кг-д ОУХМ Д.Гомбодорж (Сүлд), 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн (Алдар), 97 кг-д спортын мастер Ч.Алтангэрэл (Аварга) нар дасгалжуулагч ОУХМ Б.Батзориг, шүүгч Б.Эрдэнэболдын хамт оролцоно. Наймдугаар сарын 21-26-нд Францын нийслэл Парист болох ДАШТ-д оролцох манай найман эрэгтэй тамирчдын тав нь Каспийскэд барилдахаар болсон юм. Өөрөөр хэлбэл эрчүүд маань ДАШТ-ий өмнөх бэлтгэл хэрхэн байгааг шалгах юм. Али Алиевын нэрэмжит тэмцээнд гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатар 2010 онд мөнгө, 2007 онд хүрэл медаль хүртэж байв.
-
2017 оны 6 сарын 27
Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид энэ сарын 30-наас долдугаар сарын 2-ны өдрүүдэд БНХАУ-ын Хөх хотод болох IJF-ийн
-
2017 оны 6 сарын 27
Итали, Монгол улс хоорондын соёл урлаг, сонгодог хөгжим болон сонгодог урлагийг дэмжих, харилцаа холбоо тогтоон хөгжүүлэх зорилгоор Монгол улсын Филармони, Монгол улсын гадаад харилцааны яам, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл хамтран “Барокко: Итали болон Eврoп” (Grand Galá: Barocco, Italy & Europe”) гала тоглолт 2017 оны 6-р сарын 29 –ний өдөр 18:00 цагт Соёлын Төв Өргөөнд зохион байгуулах гэж байна.
Тоглолт Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн хөгжимчдийг Италидаа төдийгүй дэлxийд алдартай сонгодог xөгжмийн удирдаач Якобо Сипари Ди Пeскассэрoли-гийн xөгжмийн удирдлагын дор зохион байгуулна. Сонгодог урлаг сонирхогч та бүхэн дэлхийд алдартай Испани, Итали, Орос, Монгол 4 улсын шилдэг уран бүтээлчид болон алдарт удирдаачийн бүтээлүүдээс өөрийн орны тайзнаа үзэж сонордохыг хүсвэл энэхүү тоглолтонд хүрэлцэн ирээрэй.
Тоглолтын тасалбарыг Филармонийн касс, www.ticket.mn сайтаас болон 1900-1617 үнэгүй хүргэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 70148012, 99196623
-
2017 оны 6 сарын 27
Э.Амартүвшин Италийн Верона хотын алдарт “Арена Амфитеатр”-т дуулах гэж байна
Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард ОХУ-ын нийслэл Москва хотын Чайковскийн нэрэмжит консерватурын их танхимд Ж.Вердийн “Трубадур” дуурийг концерт хувилбараар дуулсан. Үргэлжлүүлэн тавдугаар сард Израйлийн шинэ театрт, Италийн Салерно хотын театрт дуулсан билээ.
Энэ удаад тэрбээр 1936 оноос хойш зохион байгуулагдаж буй ”Arena di Verona” дуурийн фестивальд зориулан тоглож буй таван дуурийн нэг болох Ж.Вердийн ”Риголетто” дуурийн Риголеттогийн дүрд дуулах аж.
Тус театр нь 15000 хүний суудалтай.
-
2017 оны 6 сарын 23
Олимпийн 23 алтан медальт, АНУ-ын алдарт усанд сэлэгч Майкл Фелпс аварга махчин загастай уралдахаар болжээ.
-
2017 оны 6 сарын 23
Монголын хэт холын марафон гүйлтийн холбооноос /МХХМГ/ Монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар гүйх, аялал жуулчдыг татах, холбоогоо сурталчлах зорилгоор ”Говь-225км” Олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
-
2017 оны 6 сарын 23
Дэлхийн супер модель буюу “World Super Model 2017” тэмцээн 06 дугаар сард хоёр долоо хоногийн турш манай урд хөршид зохион байгуулагджээ. 30 гаруй орны шилдэг моделиуд финалын шатанд шалгаран үлдэж өрсөлдсөн бөгөөд тэргүүн байранд Чех улсын модель шалгарсан бол хоёр, гуравдугаар байранд Хятад, Бразил улсуудын моделиуд шалгарчээ. Тэгвэл тус тэмцээний тусгай байранд Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Гоёл 2017” наадмын шилдэг загвар өмсөгч, Мисс монголиа наадмын тэргүүн мисс, Д.Долгион шалгарсан байна.
Ийнхүү Д.Долгион тусгай байрын шагнал хүртсэнээрээ дэлхийн супер модель буюу “World Super Model 2017” тэмцээний олон улсын нүүр царай болж, элч төлөөлөгчийн батламжийг гардан авчээ. Дашрамд дуулгахад Д.Долгион нь тус тэмцээний турш зохион байгуулагдсан шалгаруулалтуудаас хамгийн олон шалгаруултад тэнцэж загварын шоу болон зураг авалтуудад моделиор уригдан оролцжээ.
-
2017 оны 6 сарын 22
Монголын амьд хөгжмийн хамгийн том наадам “Playtime” долдугаар сарын 7-9-ний өдрүүдэд Гачуурт дахь “Монгол шилтгээн”-д зохион байгуулагдахаар болсон. Тэгвэл уг наадмын урьдчилсан үдэшлэг буюу “Playtime 2017 Pre-Party Нааглихац” энэ сарын 23-ны өдөр “Club Temple”-д болох гэж байна. Энэ үеэр наадмын гурван өдрийн “Early Bird” 50 мянган төгрөгийн тасалбарыг 40 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой. Арга хэмжээ оройн 22.00 цагт эхлэх бөгөөд тасалбарын үнэ 10 мянган төгрөг юм байна.
Үдэшлэгт уригдсан Ди-Жей:
MMPTMk /Mongol mix project/
NIIKA /The Majesty/
RUSH /Deep music freakz/
PSYCHEDELICPRISM /Demi moors/
ZOXY /Cue+URDJ/
UNGO /Cue+URDJ/
“Club Temple” нь 13-р хорооллын шинэ зам, Континентал кочид буудлын зүүн талд байрладаг.
-
2017 оны 6 сарын 22
Маргааш “Үлэмжийн чанар” дууг бүх нийтээрээ дуулна гэв
-
2017 оны 6 сарын 21
“Багахангайн цом” яруу найргийн наадам энэ сарын 29-нд болно.
“Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Номоо солилцъё” өдөрлөгөөр дээрх наадмыг зохион байгуулсан нь дээрх дүүргийн хүүхэд багачууд, иргэдэд яруу найргийн үгийн увидас, тансаг хэллэг, туурвилыг хүргэхэд гол зорилго оршиж байна.
Наадамд оролцох найрагчид чөлөөт сэдэвтэй хоёр шүлгээр эхний даваанд өрсөлдөх ба үүнээс шалгарсан 25 найрагчийг хоёрын даваанд оролцуулах аж.
Наадам нэгээс дөрвөн байр эзлүүлэх ба цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна. Бүтээлийг МЗЭ-ийн байранд хүлээн авч байгаа гэнэ.
Сонирхуулахад тус наадамд “Болор цом”-ын эзэд урилгаар оролцох бөгөөд Багахангай дүүргийн номын санд найрагчид өөрсдийн номоо хандивлах боломжтой аж.
-
2017 оны 6 сарын 21
мрирахрахрхарахрахрхар
-
2017 оны 6 сарын 21
“Улаанбаатар цом” боксын ОУТ-д 10 орны боксчид хүч үзнэ
Сонирхогчдын боксын ”Улаанбаатар цом” олон улсын тэмцээн Улаанбаатар хотноо зургадугаар сарын 21-25-нд Хандгайт дахь ”Их тамир” спорт цогцолборт болно
МБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан хэлэхдээ” Улаанбаатар хотноо 1969 оноос эхлэн 2000 он хүртэл 26 удаа зохион байгуулж ирсэн боксын олон улсын уламжлалт тэмцээнийг МБХ-ноос дахин сэргээж 2016 онд “Улаанбаатар цом” нэртэйгээр 27 дахь удаагаа амжилттай зохион байгуулсан. Тус тэмцээнд гадаадын 5 орноос тамирчид ирсэн бол энэ жилийн тэмцээнд 9 орны боксчид манай нийслэлд ирээд байна.
Тэмцээний тов Европын аварга шалгаруулах тэмцээнтэй давхцсан учраас энэ тивээс ганц ОХУ-аас тамирчид ирлээ. Улаанбаатарын олон улсын тэмцээнд /Интернациональ/ өмнө Куба, Румын, Польш, БНАСАУ, хуучин ЗХУ-ын шилдэг боксчид ирж тоглож байсныг тухайн үеийнхэн сайн мэднэ. Олон улсын сонирхогчдын боксын холбоотой зөвшилцөж “Улаанбаатар цом” тэмцээнийг олон улсын А зэрэглэлийн тэмцээн болгохын төлөө бид ажиллаж байгаа. Жил ирэх тусам энэ тэмцээний чансаа, нэр хүнд өсч байна. Энэ удаагийн тэмцээний хоол болон байрны зардлыг зохион байгуулагч тал дааж байгаа. Манай тэмцээнд Засгийн газрын шийдвэрээр төсвөөс 80 сая төгрөг гаргаж өгсөн. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МИАТ компани, Капитрон банк зэрэг олон байгууллагаас ивээн тэтгэж байгаад МБХ нийт тамирчид, баг хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье. Бид “Улаанбаатар цом” ОУТ-ийг “Токио-2020” зуны олимпийн наадмын эрх авах сонгон шалгаруулах тэмцээн болгох зорилт тавиад ажиллаж байгаа” хэмээн онцлов.
”Улаанбаатар цом” боксын 28 дахь удаагийн олон улсын тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан, БНАСАУ тэргүүтэй 10 орны нийт 121 боксчин аваргын төлөө өрсөлдөнө. Харин манай улсаас Зохион байгуулагч орны хувьд давуу эрхийн дагуу жин тус бүрт дөрөв, нийт 40 тамирчин оролцоно. Хандгайт дахь ”Их тамир” спорт цогцолборт эрэгтэй 7, эмэгтэй 3 жинд шилдгүүдийн тулаан өрнөх юм.
Энэхүү тэмцээнд манай шилдэг боксчдоос олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Б.Түвшинбат, Рио 2016 наадмын тавдугаар байрын шагналт, ОУХМ Э.Цэндбаатар нараас бусад нь хүч, ур чадвараа сорино.
Энэ тэмцээн ирэх наймдугаар сард Германд болох ДАШТ-ий өмнөх чухал сорил болохыг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. “Улаанбаатар цом” тэмцээнийг “Эх орон” ТВ шууд дамжуулан үзүүлнэ. Мөн Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллаж тэмцээний талаар гадаад, дотоодод мэдээлнэ.
Дашрамд дуулгахад, Тэмцээн болох өдрүүдэд 12,13,14 цагаас Спортын төв ордны өмнөх талбайгаас Хандгайт ”Их Тамир” спорт цогцолбор хүртэл автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ.
-
2017 оны 6 сарын 20
“Монголын сайхан орон” киноны аяыг ХБНГУ-ын талаас хүлээлгэн өглөө. ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Штефан Дуппел өнөөдөр