“Багахангайн цом” яруу найргийн наадам энэ сарын 29-нд болно.
“Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Номоо солилцъё” өдөрлөгөөр дээрх наадмыг зохион байгуулсан нь дээрх дүүргийн хүүхэд багачууд, иргэдэд яруу найргийн үгийн увидас, тансаг хэллэг, туурвилыг хүргэхэд гол зорилго оршиж байна.
Наадамд оролцох найрагчид чөлөөт сэдэвтэй хоёр шүлгээр эхний даваанд өрсөлдөх ба үүнээс шалгарсан 25 найрагчийг хоёрын даваанд оролцуулах аж.
Наадам нэгээс дөрвөн байр эзлүүлэх ба цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна. Бүтээлийг МЗЭ-ийн байранд хүлээн авч байгаа гэнэ.
Сонирхуулахад тус наадамд “Болор цом”-ын эзэд урилгаар оролцох бөгөөд Багахангай дүүргийн номын санд найрагчид өөрсдийн номоо хандивлах боломжтой аж.