-
2016 оны 10 сарын 06
Хүндийн өргөлтийн Мастерсын ДАШТ Герман улсад боллоо. 47 орны 987 тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд манай улсаас гурван туйванч оролцсоноос Ц.Оюунчимэг мөнгөн медаль хүртлээ.
-
2016 оны 10 сарын 06
Монгол улсын Филармонийн 45-дахь жилийн үзвэрийн нээлтийн тоглолт энэ сарын 15-нд Соёлын төв өргөөнд болох гэж байна.Тоглолтонд улсын Филармони бүрэн бүрэлдхүүнээрээ буюу Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Баянмонгол жазз найрал хөгжим, гоцлол дуучид оролцоно. Тус тоглолтын тасалбарыг юнителийн хэрэглэгчид GG катраа ашиглан 100 GG-ээр 5,000₮ хөнгөлөн авах боломжтой ба Univision-ны 88-р суваг, DDISH-ийн 900-р сувгаар шууд дамжуулах юм. Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 7014-8012, 8800-4849, 9992-5074 дугаарын утсаар лавлана уу.
-
2016 оны 10 сарын 06
Мэргэжлийн сумо бөхийн Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит ”Хакүхо цом” сүмо бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн долоо дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээн аравдугаар сарын 23-ны өдөр Спортын төв ордоны ”А” зааланд болно.
”Хакүхо цом” өсвөрийн сүмочдын тэмцээнийг “Эрүүл монгол хүүхэд”-ийн төлөө уриатайгаар “Хакүхо сан”, Их Шавийн дээд сургууль хамтран зохион байгуулах юм байна.
Тэмцээнд оролцогчид 9, 10, 11, 12, 13-15 гэсэн зургаан насны ангиллаар хасагдах журмаар өрсөлдөнө. Мөн нас насны ангилалд медальт байр эзэлсэн болон амжилттай барилдсан хүүхдүүдийг бэлтгэлд хамруулж, 2017 оны нэгдүгээр сард Японы Токио хотноо зохиогдох ”HAKUHO CUP” олон улсын тэмцээнд оролцох найман хүүхдийг сонгон шалгаруулах юм.
-
2016 оны 10 сарын 05
Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг “Болор цом” наадам энэ жил 34 дэх удаагаа зохиогдох гэж байна. Анх ардын уран зохиолч Д.Пүрэвдорж тэргүүтэй зохиолчдын санаачилгаар 1983 онд эхэлсэн билээ.
Наадмыг энэ жил Завхан аймгийн Улиастай суманд зохион байгуулахаар тогтжээ. Өмнө нь Архангай, Өвөрхангай, Орхон, Төв аймагт зохион байгуулсан билээ. Энэ жилийн наадмыг Завхан аймгийн нутгийн зөвлөл, УИХ-ын гишүүд ивээн тэтгэх ажээ.
-
2016 оны 10 сарын 05
“Memoriad Turkey” ой тогтоолт, цээж бодолтын олон улсын тэмцээн Истанбул хотноо 10 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Монгол, Турк, Афганистан, Энэтхэг, Азербайжан, Канад, Египетийн 77 тамирчин өрсөлдсөн аж.
Манай улс Оюун ухааны академийн сурагчид амжилттай оролцож Ц.Өрнөх, А.Ирмүүн-Ертөнц, Б.Биндэръяа, Д.Гэрэлт-Од нар нэг алт, мөнгө, хоёр хүрэл медаль авчээ. А.Ирмүүн-Ертөнд найман оронтой хоёр тооны үржвэрийг цээжээр олох төрөлд аваргын цом хүртсэн аж.
“Memoriad Turkey” ой тогтоолт, цээж бодолтын олон улсын тэмцээн Истанбул хотноо 10 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Монгол, Турк, Афганистан, Энэтхэг, Азербайжан, Канад, Египетийн 77 тамирчин өрсөлдсөн аж.
Манай улс Оюун ухааны академийн сурагчид амжилттай оролцож Ц.Өрнөх, А.Ирмүүн-Ертөнц, Б.Биндэръяа, Д.Гэрэлт-Од нар нэг алт, мөнгө, хоёр хүрэл медаль авчээ. А.Ирмүүн-Ертөнд найман оронтой хоёр тооны үржвэрийг цээжээр олох төрөлд аваргын цом хүртсэн аж.
-
2016 оны 10 сарын 05
2016 оны 10-р сарын 15 ны өдөр 19:00 цагт Монгол Улсын Филармонийн концертын танхимд гайхалтай нэгэн тоглолт болох гэж байна. Уг тоглолтод Морин хуурын чуулга Удирдаач Д.Түвшинсайхан СТА, Симфони найрал хөгжим Удирдаач Д.Нямдаш /СТА/, Б.Батбаатар.Баянмонгол Жазз найрал хөгжим Удирдаач С.Саруул-Од /СТА/ нар оролцох болно.Тоглолтонд С.Нямбаяр,Б.Солонго,Т.Отгонбаяр,Б.Дэлгэрбаяр /СТА/, Б.Номин-Эрдэнэ, Л.Насанбуян /СТА/, П.Өнөржаргал /СТА/, Т.Амина /СТА/, Б.Мөнхбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Н.Наранбаатар /СТА/, С.Баттулга /СТА/ нар оролцох юм.
-
2016 оны 10 сарын 05
Цахим ертөнцөд “амьд барби” нэрээр танигдсан Украины мисс, Валерия Лукьянова өнөөдөр Улаанбаатарт ирлээ.
Валерия Лукьянова Монголд зохион байгуулагдаж буй ”Face of beauty international 2016” тэмцээний шүүгчээр уригдсан юм. Дэлхийн 60 орны мисс бүсгүйчүүд есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 9-нд Монголд болох олон улсын нэр хүндтэй шалгаруулалтад оролцож, өрсөлдөнө.
Украины Одесс хотоос гаралтай Валерия Лукьянова 1985 оны наймдугаар сарын 23-нд төрсөн. 31 настай. 2007 онд Украины миссээр тодорсон. Гэрлэсэн.
Валерия Лукьянова бага наснаасаа бусад охидын адил Барби хүүхэлдэй цуглуулах хоббитой байжээ. Олон нийтийн зүгээс түүнийг олон удаа гоо сайхны мэс засал хийлгэсэн гэж ярьдаг ч Лукьянова өөрөө “Комсомольская правда” сонинд өгсөн ярилцлагадаа хөхнөөсөө бусад хэсэгт огт мэс хүргээгүй гэж хэлсэн байдаг.
Түүний бодит жин 42-45 кг-ын хооронд хэлбэлздэг бөгөөд өөрийнх нь ярьснаар 47 кг хүрэхээрээ хурдан турах талаар боддог ажээ.
-
2016 оны 10 сарын 05
Орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд БСШУЯ, УДЭТ, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран жүжгийн зохиолын уралдаан зарласан билээ.
Тэгвэл уг жүжгийн уралдаанд түрүүлсэн “Жаргаагүй нар” түүхэн жүжгийг ирэх сард үзэгчдийн хүртээл болгохоор УДЭТ-ын уран бүтээлчид ажиллаж байна. Жүжгийг ирэх сарын 4-нд толилуулах юм байна.
-
2016 оны 10 сарын 05
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Дмитрий Евгеньевичийг хүлээн авч уулзлаа.
Энэхүү наадмыг 1996 оноос эхлэн 4 жилд нэг удаа ОХУ-ын Якут улсад зохион байгуулж ирсэн байна. Хорин жилийн түүхтэй энэ наадамд 40 гаруй орны 4500 гаруй өсвөрийн тамирчин, багш дасгалжуулагчид оролцож, спортын 20 төрлөөр 10 өдрийн турш өрсөлддөг гэж Дмитрий Евгеньевич хэллээ. Мөн энэ наадамд Монголын баг тамирчид тогтмол оролцож, 6 дахь удаагийн наадамд багаараа 5 дугаар байрт шалгарсныг дуулгав. Олон улсын хэмжээний энэхүү томоохон наадмыг эх орондоо зохион байгуулахаар Азийн олон орноос хүсэлт тавьж шалгаруулалтад оролцсон ч , газарзүйн байршил, зохион байгуулах хугацаа, цаг уурын хувьд хамгийн тохиромжтой гэж үзэн Улаанбаатар хотыг сонгож, 2020 оны наадмыг зохион байгуулах эрх олгохоор болсныг хэллээ.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд олон улсын хэмжээний томоохон наадмыг Улаанбаатар хотод зохион байгуулах эрх олгосонд талархаж байгаагаа илэрхийлээд, энэхүү наадмыг өндөр дээд хэмжээнд, амжилттай зохион байгуулж, бэлтгэл ажлаа одооноос эхлэнэ гэлээ. Мөн наадмыг зохион байгуулах Үндэсний хороо байгуулж, тус хорооны бүрэлдэхүүнд орж ажиллана гэсэн юм. Олон улсын наадамд зориулан спорт байгууламж барих ажлыг 2017 оноос эхлүүлж, 2020 оноос өмнө ашиглалтад оруулахаа ч хэллээ.
Азийн хүүхдүүд олон улсын хүүхдийн спортын их наадмаас Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Олимп, дэлхийн аварга Н.Бадар-Ууган, Олимпийн хүрэл медальт дэлхийн аварга Х.Цагаанбаатар зэрэг тив дэлхийд алдартай олон шилдэг тамирчин төрөн гарчээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 10 сарын 04
Монгол Улсын соёлын элч, Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн нэрэмжит “Монголын үндэсний балет” улсын анхдугаар уралдаан арваннэгдүгээр сарын 25-26-нд Улаанбаатар хотод болох гэж байна. Тус уралдаан нь Монголын ирээдүйн балетын бүжигчдийг нээн илрүүлж, тэдний мөрөөдөлд жигүүр ургуулан, дэлхийн тавцанд гарах авьяастнуудыг хөгжүүлэх зорилготой аж.
Уралдаанд 6-8,9-11,15-18 гэсэн насны ангиллаар уралдаанд оролцож болох бөгөөд бага насныхан 4-12 хүнтэй баг бүрдүүлж, дунд болон ахлах ангийнхан гоцлол төрлөөр өрсөлдөх боломжтой. Хоёр үе шаггай зохион байгуулагдах эл уралдааны бүртгэл энэ сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ.
-
2016 оны 10 сарын 04
Бичлэг: 10 хоногийн дотор 43 сая хүний хандалт авчээ
-
2016 оны 10 сарын 04
Монгол улсын Филармони 45 дахь жилийн үзвэрийн нээлтийн тоглолтоо энэ сарын 15-нд Соёлын төв өргөөнд 15.00 цагаас хийх гэж байна.
Нээлтийн арга хэмжээнд улсын Филармонийн гурван оркестр болох Симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга, Баянмонгол жазз найрал хөгжим хамтран тоглох ба уран бүтээлүүдийн номерын сонголтууд үзэгч, сонсогчдын анхаарлыг татаж байгаа юм.
Жишээлбэл хөгжмийн зохиолч СТА Б.Чинбатын “Аравт” киноны хөгжмийг морин хуурын чуулга, дэлхийн алдарт модерн жазз хөгжмийн зохиолч Chick Corea-ийн “Spain” бүтээлийг Баянмонгол жазз найрал хөгжим, Camille Saint-Saеns-ын “Danse Macabre” бүтээлийг симфони найрал хөгжим тоглох бол дэлхийн алдарт “Danzon № 2”-ийг 3 оркестр хамтарч тоглох гэж байна.
Улсын Филармонийн “NEW SEASON 2017” тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг www.facebook.com/mongolian state philharmonic, www.mgl-philharmonic.com хуудаснаас болон 7011-8012, 7014-8012 дугаарын утсаар авах боломжтой.
Тасалбарыг: www.ticket.mn, 1900-1617 дугаарын утсаар үнэгүй хүргүүлээрэй.
-
2016 оны 10 сарын 04
Монголд 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа Оросын долоон тамирчин Монголын шилдэг дрифтчин залуустай өрсөлдсөн тэмцээн болж өнгөрлөө. Өнгөрсөн бямба гариг буюу 10-р сарын 1-ний өдөр “Авто худалдааны төв”-ийн талбайд “Mongolia VS Russia” уриатай “D. Vision Mongolia 2016” амжилттай зохион байгууллаа.
Энэхүү Drift тэмцээнийг D Vision-ны Хамт олон болон ”Тэнгэрийн Модун” ТББ-тай хамтран ажилласан билээ.
“D.Vision Continental Leaggue” тэмцээн нь ОХУ-ын Москва хотод төвтөй “Премиум Спорт” компаниас Оросын 32 хот, мөн Казакстаны хоёр хотод явуулдаг цуврал тэмцээн юм.
ОХУ-ын Топ-5 тамирчны нэг Сибирийн бүсийн олон удаагийн аварга, дрифтийн спорт сонирхогч Монгол залуучуудын дунд хэдийнэ танил болсон ОХУ-ын Эрхүү хотын тамирчин Максим Гроссманн уг уралдаанд оролцож залуус чадвар, туршлага болон үзэгчдэд гайхалтай үзүүлбэрийг үзүүлсэн юм.
Харин энэ жилийн ”Mongolia VS Russia” тэмцээнд
1-р байр Эрхүү хотын тамирчин Макс Гросман орсон юм. Харин
2-р байр Эрхүү хотын тамирчин Антом Доброволскь
3-р байр Монгол улс BLACK TEAM клубын тамирчин ГАНБОЛД нар шалгарсан юм.
Мөн 4-р байрыг эзэлсэн Монгол улсын олон удаагийн аварга Зоригт-сайхан өөрийг дэмжиж ирсэн залуучууддаа хандан ирэх жил эх орондоо болох тэмцээний тэргүүн манлайг заавал авахаа амалсан юм.
Нийт 36 тамирчин оролцсноос техникийн саадлын улмаас 8 оролцогч гарсан юм.
Топ 16 Улан-Үд хотын тамирчин Игирь Савиловков
Топ-8 ОХУ-ын Улан-Үд хотын залуу тамирчин Глеб Баранников нар амжилттай оролцож энэ удаагийн тэмцээнийг өндөрлүүлсэн юм.
Ийнхүү ширүүн өрсөлдөж манай тамирчдаас 3,4-р байрыг эзэлж эн тэнцүү өндөрлөлөө. Тэргүүн байрны эзэн Максим Гроссман ОХУ-д өөрийн хувийн ранкаар энэ онд улсдаа 7-д явж байгаа тамирчин юм.
Монгол улсад анх 2015 онд “D.Vision Mongolia” нэртэйгээр зохион байгуулж Монголын 30 гаруй залуу Оросын шилдэг зургаан тамирчин оролцсон. Тэмцээний ерөнхий зохион байгуулалтыг ОХУ-ын туршлагатай хүмүүс хийж, гадны шүүгч шүүснээр эхний хоёр байрыг ОХУ-ын тамирчид эзэлсэн бол гуравдугаар байрыг Монголын тамирчин н.Ууганхүү эзэлж байжээ.
-
2016 оны 10 сарын 04
Монголын зохиолчдын эвлэлийн хорооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадмын бүртгэл эхэллээ.
Тус наадмын зорилго нь Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, шинэлэг хэлбэрээр туурвисан, шинэ үеийн уншигчдын оюуны таашаалд нийцэхүйц шилмэл бүтээлийг олны хүртээл болгоход оршдог юм.
Мөн сэдвийн хувьд чөлөөтэй, Монголын утга зохиолд шинэ туурвил зүйг бий болгоход чиглэсэн богино хэмжээний хүүрнэл зохиол, өгүүллэг өрсөлддөг билээ.
-
2016 оны 10 сарын 04
Монголын залуучуудын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам ирэх сарын 7-ны өдөр 18 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
Залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах зорилготой энэхүү наадам хайрын шүлэг, богино хэмжээний шүлгэн мессежний уралдаан гэсэн төрлөөр явагдах ажээ.
Наадамд оролцогчдын шүлгийг энэ сарын 19-нөөс хүлээн авч эхэллээ. Тус наадамд яруу найрагчид 3 шүлгээр оролцох бөгөөд материалыг МЗХ-ны байранд бичгээр болон файлаар хүлээн авах юм байна. Залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах зорилготой энэхүү наадам хайрын шүлэг, богино хэмжээний шүлгэн мессежний уралдаан гэсэн төрлөөр явагдах ажээ. “Цагаан-Уул” хайрын шүлгийн наадам болно
-
2016 оны 10 сарын 03
”Монголын морин спорт, залуу уяачдын холбоо”-ны үүсгэн байгуулагчдын анхдугаар чуулган 10-дугаар сарын 7,8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус холбоо нь Монголчуудын морины соёлыг дэлгэрүүлэх, олон зуун жилийн уламжлалт түүхтэй хурдан морины уралдааныг хөгжүүлэх, Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй залуу уяачдаа дэмжих зорилготойгоор ийнхүү үүсгэн байгуулагдаж байгаа аж.
Анхдугаар чуулганы зохион байгуулагчаар ”Монголын морин спорт, залуу уяачдын холбоо”-ны үүсгэн байгуулагчид ажиллаж байна. Энэ дашрамд дуулгахад анхдугаар чуулганаа зохион байгуулах гэж буй ”Монголын морин спорт, залуу уяачдын холбоо” нь дараах зорилго, зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөжээ.
“Монголын морин спорт, уяачдын холбоо”-ны үйл ажиллагаа, бодлого төлөвлөгөөнд хамрагдаагүй байгаа залуу уяачдыг нэгдсэн бодлого төлөвлөгөө, үйл ажиллагаанд хамруулах.
Монголын хурдан морины нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх. Тухайн бүртгэл мэдээллийг хурдан морины угшил гарал, уралдаан тэмцээн гэсэн ангиллаар нарийн явуулж цахим сайтад байршуулж эх орондоо төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчуудад алдаршуулан танилцуулж байх.
Монголын морин спорт, тэр дундаа холын зайд уралддаг уламжлалт хурдан морины уралдааныг Монгол туургатан даяар дэлгэрүүлэн хөгжүүлэх, цаашлаад олимп, дэлхий, олон улсын тэмцээн уралдаан болгож хөгжүүлэх.
Морин спорт, уяачдын хөгжлийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг мэргэжлийн холбоодтой нягт хамтран ажиллаж, хурдан морины уралдааны хөгжлийн бодлого, хэрэгжилтэнд хамтран ажиллах.
Холбооны нэрэмжит улс бүсийн хэмжээний хурдан морины уралдаан, уяач унаачдыг хөгжүүлэх сургалт семинар, уулзалт зөвлөгөөн, урлаг спортын тэмцээн наадам зэрэг үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах.
Ийнхүү анхдугаар чуулганы бүртгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99841725, 99004147 дугааруудаас лавлах боломжтой.
-
2016 оны 10 сарын 03
Монгол Улсын спортын гимнастикийн анхны шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч , ОАриунболд агсны нэрэмжит спортын гимнастикийн тэмцээнийг түүний гэр бүл, үр хүүхдүүд, щавь нар болон Монголын гимнастикийн холбоо хамтран зохион байгууллаа. Энэ сарын 1-нд спортын гимнастикийн шигшээ багийн зааланд зохион байгуулсан уг тэмцээнд 80 гаруй тамирчин 12 зэрэглэлээр оролцсон юм. Цаашид уг тэмцээнийг уламжлал болгон гурван жил тутамд зохион байгуулахаар төлөвлөж буй аж. Нэрт дасгалжуулагч О.Ариунболд нь анх 18 настайдаа улсын шигшээ багт тамирчнаар орсноосоо хойш Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын хороо болон SOS асрамжийн төв зэрэг байгууллагад багш дасгалжуулагчаар ажиллаж, амьдралынхаа 60 шахам жилийг спортын гимнастикыг хөгжүүлэхэд зориулжээ.
-
2016 оны 10 сарын 03
БНСУ-ын Чанвон хотод болсон ”Migrant Arirang Multiculturural festival- 2016” олон улсын дуулаачдын 11 дэх удаагийн уралдааны гранпри шагналыг Монгол Улсаа төлөөлөн оролцсон С.Гантогоо хүртлээ.
Тэрбээр тэмцээний эцсийн шатанд 3000 гаруй дуучинтай өрсөлдөж, энэхүү олон улсын фестивалийн 2016 оны ялагч болсон байна.
”Migrant Arirang Multiculturural festival” нь БНСУ-д уран бүтээлээ туурвидаг гадаад дуучид өрсөлддөг, хамгийн том, нэр хүндтэй уралдаан аж.
-
2016 оны 10 сарын 03
ОХУ-ын Якутск хотноо ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний дурсгалд зориулсан IХ дэх удаагийн чөлөөт бөхийн уламжлалт “Гран-При” олон улсын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
-
2016 оны 10 сарын 02
“Хас урлан” студи, “Шүүдэр” продакшны хамтын бүтээл “Галзуу зугаалга” УСК бүх кино театртуудаар гарч байна.