Монголын хөл бөмбөгчин Г.Ганбаяр “Байерн Мюнхен” клубын эсрэг тогложээ. Тэрбээр Монголын хөлбөмбөгийн холбоо, Пушкашийн академийн гэрээний дагуу Унгарын хөлбөмбөгт хүч сорихоор хилийн дээс алхжээ. Улмаар “Пушкашийн академи”-ийн багийн хамт энэ сарын 2-ны өдөр Сузуки цомын тэмцээний эхний тоглолтоо “Байерн”-ын эсрэг хийсэн байна.
Тивийн төдийгүй дэлхийн шилдэг багтай хийсэн тоглолтод “Пушкашийн академи”-ийн хөвгүүд тун сайн тоглож, хоёрдугаар үеийн дун хүртэл гоолгүй тэнцэж байв. Улмаар сүүлийн хагасын 72 дахь минутад Г.Ганбаяр сэлгээгээр талбайд орж ирсэн нь монгол хүү дэлхийн хэмжээний тоглолтод оролцсон түүхэн үйл явдал талаар Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээлж байна.
Түүнээс хойш ердөө долоон минутын дараа “Пушкашийн академи”-ийн тоглогч Тимари Норман торгуулийн талбайн гаднаас гоол оруулж, баг нь 1:0 харьцаатай ялалт байгуулжээ.
“Пушкашийн академи” тэмцээний хоёр дахь тоглолтоо Европт зартай Грекийн “Панатинаикос” клубтэй хийсэн байна.