A-Cappella хамтлагийн дуучин, жүжигчин Э.Мөнхтөрийг үс халцардаг өвчин туссан гэх мэдээлэл сүүлийн өдрүүдэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарсан.
Түүний биеийн бүх үс нь унаж халцарсан гэсэн билээ. Тэгвэл жүжигчин Э.Мөнхтөр уг мэдээллийн тайлбар хийсэн байна. Тэрбээр “Би ямар нэгэн өвчин тусаагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тарсан миний халзан зургийн хувьд тайлбар хийе. Тэр бол миний бүтээсэн шинэ дүрийн зураг байгаа юм. Санаа бүү зовоорой” гэжээ.
Түүний хувьд “Оюунлаг” продакшны шинэ уран бүтээл болох “Царайлаг өдрүүд” кинонд тоглосон байна. Найруулагч Д.Отгонбаяр, Г.Сэр-Од нарын “Царайлаг өдрүүд” кино нь тун удахгүй нээлтээ хийх бөгөөд Э.Мөнхтөр уг бүтээлд бүх үс нь халцарч унасан хүний дүрийг бүтээжээ. Харин түүний шинэ дүрийн зураг тарснаас болж дээрх мэдээлэл цацагдсан бололтой. Ямартай ч охидын харцыг булаасан царайлаг жүжигчин маань үс нь халцардаг өвчин битгий хэл шампуны рекламд тоглохоор үс сахалтай байгаа гэнэ.
Сэтгэгдэл (1)