Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээнд түрүүлснээр 38 дахь удаагаа эзэн хааны цомыг хүртсэн их аварга Хакүхо М.Даваажаргал эх орондоо иржээ.
Тэрбээр бүтэн жилийн турш түрүүлж чадаагүй ч эргэн ирэлтээ хүчтэйгээр зарлаж, энэ сарын тэмцээнд нэг ч өвдөг шороодолгүй түрүүлээд байгаа юм.
Их аварга 13 дахь удаагаа нэг ч уналгүй эзэн хааны цомыг хүртсэн нь энэ. Ёкозүна Хакүхо М.Даваажаргал эх орондоо долоо хоногийн хугацаатай иржээ.
Сэтгэгдэл (1)