-
2017 оны 5 сарын 29
Г.Мэнд-Амар шагналын таван сая төгрөгөө хүмүүнлэгийн үйлсэд зориулахаа амлажээ. Тэрбээр ”Нэг сая төгрөгөөр нь эх үрсийн баярыг тохиолдуулан Нялхсын сувилалд памперс авч бэлэглэнэ, мөн нэг сая төгрөгөөрөө Ахмадын сувиллын өндөр настнуудад баярын бэлэг болгон сүү, чихэр авч очно. Мөн нэг сая төгрөгийг хүмүүнлэгийн үйлст зарцуулна. Чухам юунд зарцуулахаа цахим хуудсаараа дамжуулан дуулгана” гэв.
-
2017 оны 5 сарын 27
“Vision-2014” хөтөлбөрийн хүрээнд 2014 оны Азийн наадмыг зохион байгуулсан БНСУ-ын Инчёон хотын дарга Юү Жон Буг манай улсад хүрэлцэн иржээ. МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар өнөөдөр ноён Юү Жон Буг хүлээн авч уулзаж, санал бодлоо солилцов. Энэ үеэр “Vision-2014” хөтөлбөрт Монголын тамирчин, дасгалжуулагчдыг хамруулах талаарх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Сонирхуулахад, “Vision-2014” хөтөлбөр нь Азийн орнуудын спортыг ижил түвшинд хөгжүүлэх зорилготой бөгөөд Инчёон хотоос хамтарсан бэлтгэл хийх, тэмцээн уралдаанд оролцох, тоног төхөөрөмжийн бүх зардлыг даадаг юм. Өмнөх жилүүдэд Монголын байт харваа, хүндийн өргөлт, дугуйн шигшээ багийн тамирчид тус хөтөлбөрт хамрагдаж амжилтаа ахиулж байсан. Тэгвэл энэ жил спортын мастер Б.Нямбаяр, Ө.Батзул, М.Лхагвагэрэл, Б.Отгонбаяр тэргүүтэй чөлөөт бөхийн зургаан тамирчин, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзоригийн хамт энэхүү хөтөлбөрт хамрагдахаар болсон юм. Манай тамирчид ирэх намар Инчёон хотыг зорино.
-
2017 оны 5 сарын 26
Энэ сарын 26-наас 28-ны өдрүүдэд Хонгконгт жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
-
2017 оны 5 сарын 26
Монголын үндэсний бөхийн Ээлжит бус Их Эе 2017.05.28-нд Улаанбаатар хотноо гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу хуралдана гэж Монголын үндэсний бөхийн ээлжит бус Их эеийг зохион байгуулах Ажлын хэсэг мэдэгдлээ.
-
2017 оны 5 сарын 26
Испанийн хөлбөмбөгийн “Реал Мадрид” баг болон Португалийн шигшээ багийн довтлогч Криштиану Роналду татвараас зайлсхийсэн
-
2017 оны 5 сарын 25
Асашёорү Д.Дагвадорж аварга сошиал ертөнцөд тун идэвхтэй нэгэн. Гэвч тэрбээр өнөөдөр гэнэтхэн “мундаг бичээч” болж, 1
-
2017 оны 5 сарын 25
Литви улсад пауэрлифтингийн хэрэглэлтэй төрлийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, мастер ангиллын ДАШТ энэ сарын 22-нд эхэлсэн. Тус тэмцээнд манай улсаас Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны найман тамирчин өрсөлдөж байна. Өчигдөр тэмцээний мастер-1 ангиллын +120 кг-ын жинд П.Болдбаатар 305 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртлээ.
Энэ амжилт тус тэмцээнээс хүртсэн Монголын багийн анхны медаль юм. Түүнээс гадна энэ тэмцээнд өсвөр үеийнхний 66 кг-ын жинд С.Сүхбат, насанд хүрэгчдийн 74 кг-д Б.Баярбаатар, 83 кг-д Б.Гансүх, 93 кг-д М.Галсайхан, 105 кг-д Д.Түмэнжаргал, -120 кг-д Б.Чимэдцэрэн, Б.Алтангэрэл нар оролцож байгаа бол мастер-1 ангилалд П.Болдбаатар хүч үзэж байна.
Тэмцээн энэ сарын 27-нд өндөрлөнө.
-
2017 оны 5 сарын 25
хүрэл медалийн төлөө
-
2017 оны 5 сарын 25
Испанийн дээд шүүхДэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Мессид оногдуулсан ялыг хэвээр үлдээжээ.
-
2017 оны 5 сарын 24
МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайханы “Ундраагийн Баярсайхан” цомог уншигч, сонсогчдын сонорт хүрэхэд бэлэн боллоо. Уг цомогт орсон дууг Монгол Улсын гавьяат жүжигчин “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар, Х.Болормаа, “Харанга” хамтлагийн ахлагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат, поп дива С.Наран, дуучин Н.Баасандорж, Д.Намсрайноров, Э.Төрмандах нар дуулж, өөрийн болгожээ.
-
2017 оны 5 сарын 24
АЗИЙН ЗҮҮН БҮСИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН
-
2017 оны 5 сарын 23
Өмнөд Солонгосын кино од Рэйн, Ким Та Хэ нар удахгүй анхны хүүхдийнхээ зулайг үнэрлэх гэж байна. Энэ мэдээллийг Ким Та Хэгийн гэрээт агентлаг болох Ruach Entertainment нотолжээ.
-
2017 оны 5 сарын 22
”Яг түүн шиг” шоу -г ”Боловсрол суваг” телевиз албан ёсны эрхтэйгээр хоёр дахь жилдээ үзэгчдийн хүртээл болгоод байгаа билээ.
-
2017 оны 5 сарын 22
”Екатринбург-2017” олон улсын жүдо бөхийн холбооны ”Их дуулга” ангилалын тэмцээн үргэлжилж байна.
-
2017 оны 5 сарын 21
Кэмбрижийн хатан Кэтрин Миддлтоны дүү 33 настай Пиппа Миддлтон 41 настай саятан Жэймс Мэттьюзтэй өчигдөр хуримаа хийжээ.
-
2017 оны 5 сарын 19
Монголын Оскар буюу “Cinema Awards” ёслолын үйл ажиллагаа өнөөдөр ”Корпорейт Конвеншн Центр”-т болно. Уг наадамд 2016 онд үзэгчдийн хүртээл болсон 12 кино 14 номинацид өрсөлдөх юм байна.
-
2017 оны 5 сарын 19
Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид ОХУ-ын Екатеринбург хотноо “Их дуулга” тэмцээнд оролцоно. Тус тэмцээнд 36 орны эрэгтэй 180, эмэгтэй 130 нийт 310 тамирчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгчээ.
-
2017 оны 5 сарын 19
ОХУ-ын Хабаровск хотод ЗХУ-ын Баатар К.Коротоковын нэрэмжит сонирхогчдын боксын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн (тавдугаар сарын 16-21-нд) болж байна. Тус тэмцээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, дасгалжуулагч Э.Энхтайвангийн удирдлага дор манай улсаас эрэгтэйчүүдийн 49 кг-ын жинд Д.Мөнх-Эрдэнэ, 52 кг-д Г.Ариунболд, 75 кг-д Д.Давааням, эмэгтэйчүүдийн 51 кг-д “Инчён-2014” Азийн наадмын аварга М.Нандинцэцэг, ОУХМ Л.Алтанцэцэг, 60 кг-д У.Шинэцэцэг, 75 кг-д М.Мягмаржаргал, Э.Эрдэнэтуяа нар хүч үзсэнээс хоёр тамирчин маань хүрэл медалийн төлөө тулалдахаар шалгарлаа.
Тухайлбал, тус тэмцээний 49 кг-д Д.Мөнх-Эрдэнэ, 75 кг-д Д.Давааням нар өнөөдөр хүрэл медалийн төлөө хүч үзэх юм. Харин бусад нь тэмцээний эхний өдрөөс рингнээс буусан байна.
-
2017 оны 5 сарын 19
Олны танил хүмүүстэй адилхан болж зургаа авахуулаад “Яг түүн шиг” шоу үзээрэй
-
2017 оны 5 сарын 18
Бадминтоны Өсвөрийн улсын аварга 2017 тэмцээн Спортын төв ордны А зааланд амжилттай болж өндөрлөлөө. Сүүлийн жилүүдэд Бадминтоны спортоор хичээллэх хүүхэд, залуусын тоо эрчимтэй өсч байгаа нь энэ удаагийн тэмцээнээс харагдлаа. 11 дэх удаагийн өсвөрийн тэмцээнд 16 хот хөдөө, клуб нийлсэн 277 тамирчин 4 насны ангилалд ганцаарчилсан, хосын зэрэг 5 төрлөөр өрсөлдөн аваргуудаа тодрууллаа.
Нийт 60 гаруй тамирчид алт мөнгө хүрэл медалиар энгэрээ мялаасан бол багийн дүнгээр Архангай, Хэнтий, Дорнод аймгууд тэргүүлжээ. Имартын хувьд бүх насны ангилал, төрлүүдэд амжилттай оролцон тэргүүн байр эзлэсэн тамирчид болон багийн шагнал урамшууллыг олгон ивээн тэтгэж ажилласан байна.
Өсвөрийн УАШТ-2017 багийн дүнгээр:
6-р сарын 20-25-ны хооронд Улаанбаатар хотод Бадминтоны олон улсын тэмцээн болох бөгөөд энэ тэмцээнээр олон улсын тэмцээнд оролцох өсвөр насны тамирчдыг сонгон шалгаруулж байгаагаараа онцлогтой юм. Монголын Бадминтоны Холбооны ерөнхийлөгч Б.Баттүшиг Монголын Үндэсний Олимпын Хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд Токио 2020 зуны олимпын наадамд Монголын багийг ахлан оролцохоор болсон байна.