Кэмбрижийн хатан Кэтрин Миддлтоны дүү 33 настай Пиппа Миддлтон 41 настай саятан Жэймс Мэттьюзтэй өчигдөр хуримаа хийжээ. Жэймс өнгөрсөн оны зургаадугаар сард Пиппад гэрлэх санал тавьсан байна. Бие биеэ таньдаг болоод 10 гаруй жил өнгөрч байгаа ч тэдний хайрын түүх эхлээд нэг жил гаруйн хугацаа өнгөрчээ.
Сүйт бүсгүйг аав Майкл лимузин машинд суулган сүмд авчирсан бол эгч Кэйт бүхий л талаар нь тусалж, даашинзыг нь хүртэл асаж янзалж байв. Пиппа Миддлтоны өмссөн даашинзыг Их Британийн загвар зохион бүтээгч Жайлз Дикон урласан байна. Урт гивлүүрийг Британийн малгайны загвар зохион бүтээгч Стивен Жонс, гутлыг Маноло Бланик бүтээсэн байна.
Эгч Кэйт Миддлтон сүйт бүсгүйн найзуудын дунд зогсохоос илүүтэй цэцэг барьсан хүүхдүүддээ анхаарал тавих илүү хариуцлагатай үүрэг хүлээжээ. Хүүхдүүдийн дунд түүний охин хоёр настай Шарлотта гүнж болон ханхүү Жорж нар мөн алхаж байв.