"Яг түүн шиг" шоу -г "Боловсрол суваг" телевиз албан ёсны эрхтэйгээр хоёр дахь жилдээ үзэгчдийн хүртээл болгоод байгаа билээ. Тус шоуны өнгөрсөн ням гаргийн тэмцээний ялагчаар жүжигчин Б.Ариунцэцэг тодорсон. Тэрээр Хар сарнай хамтлагийн дуучин С.Амармандахыг дуурайсан билээ.
Төгөлдөр хуурч Ами буюу С.Алимаа ч мөн адил шударга бус болсныг цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Тэрбээр "Ардын хүүхэд түрүүлж болдоггүй наадам юм уу гэдэг шиг сонгодог урлагийн хүн түрүүлж болдоггүй наадам юм шиг байна. 3 оноо өгөх мөчид халуун сэтгэл рүү минь цэв хүйтэн ус цацах мэт мэдрэмж төрж суусныг би та бүгдээсээ нуухгүй ээ. Шударга зүйл гэж хаана байдаг юм бэ? гэх асуулт хамгийн түрүүнд надад орж ирсээн. Би уул нь эхнээсээ шударга байсан!........шоу бол шоу, өрсөлдөөн бол өрсөлдөөн л юм байна даа. Энэ дугаарын дараа би нулимсаа нуухгүй ээ" гэжээ.
Сэтгэгдэл (36)