-
2017 оны 5 сарын 18
Тавдугаар сарын 10-14-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болсон насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Азийн бөхийн холбоо (AAWС)-ны чуулган болж, Казахстаны иргэн Даулет Турлыханов ерөнхийлөгчөөр сонгогдсоныг өмнө мэдээлсэн. Энэ үеэр 14 орны төлөөлөгч нэр дэвшсэнээс Даулет Турлыхановоос гадна хамгийн олон хүний санал авсан Японы Хироаки Цүкамото, Ираны Хамид Банитамин, БНСУ-ын Ли Кеннет, Тайландын Киттипош Сучантабутр, Энэтхэгийн Брижбушан Сингх, БНХАУ-ын Зан Вэ нарын долоон орны төлөөлөгчид Азийн бөхийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдсон. Шинэ гүйцэтгэх зөвлөлийнхөн хурлаа хийж, Казахстан улсын парламентийн гишүүн, спорт агентлагын дарга, спортын сайдаар ажиллаж явсан сонгомол бөхийн нэрт бөх Турлыхановыг ерөнхийлөгчөөр, дэд ерөнхийлөгчөөр Японы Хироаки Цүкамотог сонгов. Чуулганы үеэр олон асуудлыг хэлэлцсэн бөгөөд ирэх жил буюу 2018 онд 23 хүртэлх насны анхны Азийн АШТ-ийг манай улс зохион байгуулах хүсэлтээ буйгаа Монголын чөлөөт бөхийн холбоо AAWC-д илэрхийлжээ.
-
2017 оны 5 сарын 17
Азербайжаны нийслэл Бакуд Исламын шашинтай орнуудын спортын дөрөвдүгээр их наадам зохион байгуулагдаж байгаа юм. Дөрвөн жилд нэг удаа болдог тус наадмын чөлөөт бөхийн тэмцээнд Иран улс нэгдүгээр шигшээ баг илгээхээр болжээ. Ираны шигшээ багт 57 кг-ын жинд Реза Атри, 61 кг-д ДАШТ-ий мөнгө хүрэл медальт, Азийн гурван удаагийн аварга Масуд Эсмаэльпур, 65 кг-д 2016 оны Азийн аварга Мейсам Насири, 70 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга Мостафа Хоссейнхани, 74 кг-д Дэлхийн цомын гурван удаагийн аварга, Пейман Ярахмади, 86 кг-д “Рио-2016” олимпийн наадмын аварга Хассан Яздани, 97 кг-д Дэлхийн цомын хошой аварга Амир Мохаммади, 125 кг-д энэ жилийн Азийн аварга Ядоллах Мохеби гэсэн хүчирхэг баг Бакуд зодоглоно. Ахлах дасгалжуулагчаар М.Голд, дасгалжуулагчаар Али Акбар Додангех, Амир Тавакколи, Аббас Хажикенари нар ажиллах юм. Исламын шашинтай орнуудын спортын IV наадмын чөлөөт бөхийн тэмцээн тавдугаар сарын 19-22-нд Хейдар Алиевын нэрэмжит спортын ордонд болно.
-
2017 оны 5 сарын 16
Амьд хөгжмийн “Play time” наадам ирэх сард зохион байгуулагдахаар болжээ. Энэхүү наадам нь Монгол Улсад 1990-ээд оны сүүлчээр, 2000-аад оны эхээр шинээр дэлгэрч эхэлсэн амьд хөгжмийн шинэ дугаралт, түүний төлөөлөл болсон хамтлаг, дуучид, тэдгээрийн дуу хѳгжмийг олонд хүргэх тайз нь болсноороо онцлогтой юм.
2002 оноос хойш нийт 500 гаруй хамтлаг, дуучин давхардсан тоогоор тус наадамд оролцож уран бүтээлээ хүргэж байсны дотор гадны хамтлагууд ирж, оролцдог билээ. Тухайлбал АНУ, ИХ Британи, ОХУ, Япон, Ѳмнѳд Солонгос, Ѳвѳр Монголоос урилгаар ирж оролцон амьд хөгжим сонирхогч залууст ая дуугаа хүргэж байсан юм.
-
2017 оны 5 сарын 16
ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн хөнгөн жингийн шилдэг бөх Якутын Виктор Лебедев зодог тайлахаар боллоо. “Москва-2010”, “Стамбул-2011” ДАШТ-ий аварга, “Хернинг-2009”, “Лас Вегас-2015”-ын хүрэл медальт, 2010, 2011 оны Дэлхийн цомын аварга, “Баку-2015” Европын анхдугаар наадмын аварга, ЕАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гран”-гийн нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальт, ОХУ-ын гавьяат тамирчин өдгөө 29 настай Лебедев Якутын хотын захирагч Айсен Николаевын зөвлөхөөр томилогдож, тамирчны замналаа өндөрлүүлэхээр шийджээ. ”Рио-2016” олимпийн наадмаас хойш ганц ч удаа дэвжээн дээр гараагүй тэрбээр хөнгөн жингийн бөхчүүдээс ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд хамгийн олон удаа буюу зургаан удаа (2009, 2010, 2011, 2014, 2015, 2016 онд аваргалсан) түрүүлсэн юм.
-
2017 оны 5 сарын 15
Сайхан хөгжим нь сэтгэлийн асар их таашаал эдлүүлэхээс гадна, сонсогчоо аргадаж, омогшуулж, тайтгаруулж, санаашруулж бас ухаажуулж байдаг хүмүүжлийн урлаг юм. Дэлхийн сонгодог урлагийн томоохон төлөөлөгч орнуудын нэг Герман улсын алдарт MINGUET QUARTET хамтлаг аялан тоглолтоо эхлүүлээд байна. Чавхдаст хөгжмийн дөрвөл тус хамтлаг 1988 онд байгуулагдаж дэлхийн олон тайзнаа уригдан тоглож байжээ. Хөгжимчид хамтлагаа Испанийн гүн ухаанч Пабло Мингетийн нэрээр нэрийдсэн бөгөөд 18-р зууны үед өөрийн зохиол бүтээлээрээ ард түмэнд урлагийн яруу сайхныг түгээн дэлгэрүүлэхийг хичээж байсан түүний үзэл санааг уран бүтээлдээ тусгадаг ажээ.
Тус хамтлаг аялан тоглолтоор явж байгаа бөгөөд Монгол улсын Филармони, Гёте институтын урилгаар 2017 оны 05-р сарын 19-нд 19.00 цагаас улсын Филармонийн тайзнаа тоглох гэж байна.
-
2017 оны 5 сарын 15
Монгол Улсын арслан цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.
-
2017 оны 5 сарын 15
Нар ээж, навчис дэлбээгээ дэлгэсэн энэ өдөр “Акуа фитнесс” Эх үрсийн баярын бэлгээ задаллаа.
-
2017 оны 5 сарын 12
Монгол улсын Филармони нийгмийн хариуцлагын хүрээнд 5-р сарын 10-ны өдөр Батсүмбэр дэх “Ахмад настны үндэсний төв”-ийн ах дүү, үр хүүхэд, асран халамжлагчгүй болсон настан буурлууддаа ая дууны цэнхэр хадагаа өргөн барьлаа. Тус өдөрлөгт улсын Филармонийн гоцлол дуучид ая дуугаа өргөхөөс гадна ардын болон уртын дууны тэмцээн уралдаан зохион байгуулж ахмад буурлуудтайгаа нэгэн өдрийг дуу хууртай, хөгжөөн тэмцээнтэй өнгөрөөлөө.
-
2017 оны 5 сарын 12
найман боксчин
-
2017 оны 5 сарын 12
Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг алтан медаль хүртлээ.
-
2017 оны 5 сарын 11
“Мандалын говиос ирлээ, би”, “Шөнийн талд адуу янцгаана”, “Тэмээний мөр”, “Тэмээний уралдаан”, “Аргалын уул”, “Самаркандын шөнө”, “Аав дайн хоёр”, “Монгол хүн уурган дээгүүр алхдаггүй”, “Талын шувуудын өндгөнд сүүдрээ бүү хүргээрэй”...
-
2017 оны 5 сарын 11
“Борн фильм” студийн удаахь уран бүтээл болох “Залуу нас” уран сайхны кино маргааш нээлтээ хийх гэж байна.
-
2017 оны 5 сарын 11
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ өнөөдөр Энэтхэгийн нийслэл Шинэ Дели эхэлнэ. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63, 75 кг-ын жингийн барилдаан өнөөдөр болох бөгөөд гавьяат тамирчин С.Батцэцэг, спортын мастер Г.Уртнасан нар өнөөдөр зодоглоно.
ААШТ-д манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Т.Тулга, 65 кг-д Б.Наранболд, 70 кг-д Д.Хатанбаатар, 74 кг-д Г.Төрболд, 86 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д Н.Золбоо, эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Нарангэрэл, 53 кг-д гавьяат тамирчин Д.Отгонцэцэг, 55 кг-д Э.Даваачимэг, 58 кг-д Э.Гантуяа, 60 кг-д Б.Шоовдор, 63 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг, 69 кг-д Ш.Түмэнцэцэг, 75 кг-д Г.Уртнасан нар зодоглоно.
Тамирчдыг үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, ОУХМ Б.Батзориг, Ө.Ууганбаяр нар ахалж байна.
-
2017 оны 5 сарын 11
Улсын Филармониос санаачлан хэрэгжүүлж буй БИД НЭГ ГЭР БҮЛ төслийн хүрээнд ”Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж буй ”Бид нэг гэр бүл” тоглолт 2017 оны 05 сарын 13-нд 19 цагаас Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглогдоно.
Тоглолтонд Улсын Филармонийн улсын Филармонийн гоцлол дуучин С.Баттулга /СТА/, Н.Наранбаатар /СТА/, П. Өнөржаргал /СТА/, Б. Дэлгэрбаяр /СТА/, Б.Мөнхбаатар /СТА/, Б. Номин-Эрдэнэ, Б.Солонго, Т. Отгонбаяр, С. Нямбаяр, “Баянмонгол” биг бэнд, удирдаач Б.Ганбат /МУУГЗ/, С.Саруул-Од /СТА/ болон Симфони найрал хөгжмийн “Академи” поп оркестр, Морин хуурын чуулгын “Ятгын Квартет”, “Чөлүгэн” морин хуурын дөрвөл зэрэг уран бүтээлчид оролцоно.
Мобикомын хэрэглэгчид тоглолтын тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авах нөхцөлийг бүрдүүлсэн ба 100 CANDY-ээр 5000 төгрөг хямдруулан авах боломжтой. Тасалбарыг Филармонийн касс, www.ticket.mn-ээр худалдаалж байна. Тоглолтын хамтран ажиллагчаар Гэр бүлийн радио 104,5 ажиллаж байгаа ба дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 88010854, 99196623-с лавлана уу.
Олон улсын Гэр бүлийн өдрийн баярын тоглолтонд хамт олноороо, найз нөхөд, гэр бүлээрээ хүрэлцэн ирэхийг урьж байна.
BID NEG GER BUL 2017 concert
-
2017 оны 5 сарын 09
бөх
-
2017 оны 5 сарын 09
Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялж, анхны аваргын бүсээ гардан авчээ.
-
2017 оны 5 сарын 09
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд БНХАУ-ын Цюжинь хотод боллоо.
10 дахь удаагийн тэмцээнд Зүүн Азийн бүсийн найман орны 100 гаруй жүдоч өрсөлдсөн юм.
Манай улсаас 13 тамирчин оролцсоноос хоёр алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд үндэсний шигшээ баг, ”Увс нуур” дэвжээний тамирчин ОУХМ Б.Эрхэмбаяр, эмэгтэй 57 кг-ын жинд ОУХМ Ц.Хулан нар алт, эрэгтэй 81 кг-д Б.Гаажадамба, 90 кг-д Э.Мөнхжаргал, эмэгтэй 52 кг-д Г.Ганцэцэг, 63 кг-д Б.Баасанжаргал нар мөнгө, эрэгтэй 60 кг-д Б.Мягмардорж, 73 кг-д Б.Пүрэвдаваа, -100 кг-д Б.Мөнх-Алдар, +100 кг-д Э.Энхтөр нар хүрэл медаль хүртэв.
-
2017 оны 5 сарын 08
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн жил бүрийн 5 сарын 15-ны өдрийг Олон Улсын “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэж байх тогтоолыг баталсан байдаг. Тэгвэл Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Филармониос хэрэгжүүлж буй “Бид нэг гэр бүл” төслийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Бид нэг Гэр бүл” тоглолтоо үзэгч сонсогчид та бүхэндээ 5 дахь жилдээ толилуулах гэж байна. Уг тоглолт нь анх 2013 онд улсын Филармонийн дуучдийн санаачлагаар нийгэмд сайн сайхныг уриалсан, бат бэх гэр бүлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж байсан билээ.
Гэр бүл нь үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдлын үндэс төдийгүй үндэсний ёс заншил, соёл уламжлал, үнэт зүйл өвлөгдөн хадгалагддаг хүний хөгжил төлөвшлийн суурь орчин байдаг билээ. Тиймдээ ч Олон улсын Гэр бүлийн өдөр гэдэг утгаараа энэ жилийн тоглолтонд олон орны дуу, хөгжим эгшиглэхээрээ онцлогтой аж. Тоглолт 2017 оны 05-р сарын 13-ны 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглогдох юм.
Тоглолтонд Улсын Филармонийн улсын Филармонийн гоцлол дуучин С.Баттулга /СТА/, Н.Наранбаатар /СТА/, П. Өнөржаргал /СТА/, Б. Дэлгэрбаяр /СТА/, Б.Мөнхбаатар /СТА/, Б. Номин-Эрдэнэ, Б.Солонго, Т. Отгонбаяр, С. Нямбаяр, “Баянмонгол” биг бэнд, удирдаач Б.Ганбат /МУУГЗ/, С.Саруул-Од /СТА/ болон Симфони найрал хөгжмийн камерны оркестр, Морин хуурын чуулгын “Ятгын Квинтет”, “Чөлүгэн” морин хуурын дөрвөл зэрэг уран бүтээлчид оролцоно.
Мобикомын хэрэглэгчид тоглолтын тасалбарыг хөнгөлөлттэй үнээр авах нөхцөлийг бүрдүүлсэн ба 100 CANDY-ээр 5000 төгрөг хямдруулан авах боломжтой. Тасалбарыг Филармонийн касс, www.ticket.mn-ээр худалдаалж байна. Тоглолтын хамтран ажиллагчаар Гэр бүлийн радио 104,5 ажиллаж байгаа ба дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 88010854, 99196623-с лавлана уу.
-
2017 оны 5 сарын 08
ТӨРИЙН БАНК ЭЛЧ ТАМИРЧНАА УГТАН АВЧ БАЯР ХҮРГЭЛЭЭ
Румын улсын Яси хотноо дөрөвдүгээр сарын 21-30-нд Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, тус тэмцээнд 42 орны 500 гаруй өсвөрийн шатарчид өрсөлдсөнөөс Монголын шатарчдаас Төрийн банкны элч тамирчин Д.Мөнхзул амжилтаа бататгаж, дэлхийн аваргын хос алтан медальтан болсон билээ.
Дэлхийн хоёр удаагийн аварга Д.Мөнхзулыг Төрийн банк 2014 оноос эхлэн дэмжин ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд тэрбээр АНЭУ-д болсон Олон улсын тэмцээнд түрүүлж алтан медаль, Тайланд Улсын Патаяа аралд болсон Сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, 2016 оны МУ-ын Өсвөрийн аварга, 2016 оны Ази тивийн хошой аварга болсон амжилтыг үзүүлсэн байна.
Тэрбээр 2017 оны тавдугаар сарын 5-ны өдөр эх орондоо ирсэн бөгөөд Төрийн банкны удирдлагууд угтан авч баяр хүргэж, гарын бэлэг гардууллаа.
-
2017 оны 5 сарын 06
УДБЭТ-ын найрал дуу ангийн 70 жилийн ойд зориулсан тусгай тоглолт “Учиртай гурван толгой” түүхэн дууриар өнөөдөр тус театрын уран бүтээлчид үзэгчиддээ бэлэг барина.