Монгол Улсын арслан цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, арслан Н.Батсуурь, Х.Мөнхбаатар, Р.Пүрэвдагва, гарьд Ж.Бат-Эрдэнэ, заан Б.Пүрэвсайхан, Т.Санчир, харцага Ц.Содномдорж, Б.Одгэрэл, Н.Жаргалбаяр, Б.Бат-Өлзий тэргүүтэй хүчит 256 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн арслан О.Хангай түрүүлж, улсын арслан Н.Батсуурь үзүүрлэв.
Харин их шөвөгт улсын арслан Р.Пүрэвдагва, начин Л.Цэрэнтогтох шалгарлаа. Тус барилдаанд түрүүлсэн бөх таван сая, үзүүр бөх гурав, их шөвөгт үлдсэн бөхийг 1.5 сая төгрөгөөр урамшуулсан юм. Энэ барилдаанд улсын цолтой 42 бөх хүч үзсэн бөгөөд түрүүлсэн О.Хангай аймгийн арслан Э.Ууганбаяр, хурц арслан Ц.Бямба-Очир, улсын заан Б.Пүрэвсайхан, начин Ч.Хөхчирэнгэр, харцага Н.Жаргалбаяр, начин Л.Цэрэнтогтох, арслан Н.Батсуурийг давсан байна.