Монгол улсын Филармони нийгмийн хариуцлагын хүрээнд 5-р сарын 10-ны өдөр Батсүмбэр дэх “Ахмад настны үндэсний төв”-ийн ах дүү, үр хүүхэд, асран халамжлагчгүй болсон настан буурлууддаа ая дууны цэнхэр хадагаа өргөн барьлаа. Тус өдөрлөгт улсын Филармонийн гоцлол дуучид ая дуугаа өргөхөөс гадна ардын болон уртын дууны тэмцээн уралдаан зохион байгуулж ахмад буурлуудтайгаа нэгэн өдрийг дуу хууртай, хөгжөөн тэмцээнтэй өнгөрөөлөө.