ОХУ-ын Хабаровск хотноо энэ сарын 16-21-нд ЗХУ-ын Баатар К.Коротоковын нэрэмжит сонирхогчдын боксын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд болно. Тус тэмцээнд манай улсаас найман тамирчин өрсөлдөнө.
Тэд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, дасгалжуулагч Э.Энхтайван нарын удирдлага дор тулалдана. Эрэгтэйчүүдийн 49 кг-д Д.Мөнх-Эрдэнэ, 52 кг-д Г.Ариунболд, 75 кг-д Д.Давааням нар хүч ур чадвараа сорих бол эмэгтэйчүүдийн 51 кг-д “Инчеон-2014” Азийн наадмын аварга М.Нандинцэцэг, ОУХМ Л.Алтанцэцэг, 60 кг-д ОУХМ У.Шинэцэцэг, 75 кг-д М.Мягмаржаргал, Э.Эрдэнэтуяа нар хүч үзэх юм.