ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн хөнгөн жингийн шилдэг бөх Якутын Виктор Лебедев зодог тайлахаар боллоо. “Москва-2010”, “Стамбул-2011” ДАШТ-ий аварга, “Хернинг-2009”, “Лас Вегас-2015”-ын хүрэл медальт, 2010, 2011 оны Дэлхийн цомын аварга, “Баку-2015” Европын анхдугаар наадмын аварга, ЕАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гран”-гийн нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальт, ОХУ-ын гавьяат тамирчин өдгөө 29 настай Лебедев Якутын хотын захирагч Айсен Николаевын зөвлөхөөр томилогдож, тамирчны замналаа өндөрлүүлэхээр шийджээ. "Рио-2016" олимпийн наадмаас хойш ганц ч удаа дэвжээн дээр гараагүй тэрбээр хөнгөн жингийн бөхчүүдээс ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд хамгийн олон удаа буюу зургаан удаа (2009, 2010, 2011, 2014, 2015, 2016 онд аваргалсан) түрүүлсэн юм.
Сэтгэгдэл (1)