-
2016 оны 9 сарын 09
Болормаа УУГАНХҮҮ (В3 буюу сул хараа, 60 кг)
1991.02.01, Дорноговь аймгийн Сайншанд
Жиндээ чансаагаараа 11-т бичигдэн эрхээ авсан
“Инчён 2014” Азийн паралимпийн мөнгө
2014 оны ДАШТ-ий V байр
Дасгалжуулагч: ОУХМ Ч.Базарсүрэн, ОУХМ Б.Нарантуяа
Үндэсний шигшээ баг, ОУХМ
Анхны багш: Я.Дорж, О.Болдбаатар
Жцү-жицүгийн “Гаруда” клуб
-
2016 оны 9 сарын 08
”Монголын морин спорт, залуу уяачдын холбоо”-ны үүсгэн байгуулагчдын анхдугаар чуулган ирэх 10 -дугаар сарын 7,8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус холбоо нь Монголчуудын морины соёлыг дэлгэрүүлэх, олон зуун жилийн уламжлалт түүхтэй хурдан морины уралдааныг хөгжүүлэх, Монгол орны өнцөг булан бүрт ажиллаж амьдарч буй залуу уяачдаа дэмжих зорилготойгоор ийнхүү үүсгэн байгуулагдаж байгаа аж.
Анхдугаар чуулганы зохион байгуулагчаар ”Монголын морин спорт, залуу уяачдын холбоо”-ны үүсгэн байгуулагчид ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар ”Монголын морин спорт, уяачдын холбоо” болоод ”Нийслэлийн морин спорт, уяачдын холбоо” ажиллаж байна. Энэ дашрамд дуулгахад анхдугаар чуулганаа зохион байгуулах гэж буй ”Монголын морин спорт, залуу уяачдын холбоо” нь дараах зорилго, зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөжээ.
“Монголын морин спорт, уяачдын холбоо”-ны үйл ажиллагаа, бодлого төлөвлөгөөнд хамрагдаагүй байгаа залуу уяачдыг нэгдсэн бодлого төлөвлөгөө, үйл ажиллагаанд хамруулах.
Монголын хурдан морины нэгдсэн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх. Тухайн бүртгэл мэдээллийг хурдан морины угшил гарал, уралдаан тэмцээн гэсэн ангиллаар нарийн явуулж цахим сайтад байршуулж эх орондоо төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчуудад алдаршуулан танилцуулж байх.
Монголын морин спорт, тэр дундаа холын зайд уралддаг уламжлалт хурдан морины уралдааныг Монгол туургатан даяар дэлгэрүүлэн хөгжүүлэх, цаашлаад олимп, дэлхий, олон улсын тэмцээн уралдаан болгож хөгжүүлэх.
Морин спорт, уяачдын хөгжлийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг мэргэжлийн холбоодтой нягт хамтран ажиллаж, хурдан морины уралдааны хөгжлийн бодлого, хэрэгжилтэнд хамтран ажиллах.
Холбооны нэрэмжит улс бүсийн хэмжээний хурдан морины уралдаан, уяач унаачдыг хөгжүүлэх сургалт семинар, уулзалт зөвлөгөөн, урлаг спортын тэмцээн наадам зэрэг үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах.
-
2016 оны 9 сарын 08
”Одод болохын хүслэн” маргааш нээлтээ хийнэ
-
2016 оны 9 сарын 08
Бразилын Рио-Де-Жанейро хотноо паралимпийн XV наадам өнөөдөр нээлтээ хийлээ. Тэрээр манай улсаас байт харваа, жүдо, буудлага, хөнгөн атлетик, пауэрлифтинг гэсэн төрлөөр найман тамирчин өрсөлдөнө.
Өнөөдөр жүдо бөхөөр А.Мөнхбат, Б.Ууганхүү нар барилдах бол бөөрөнцөг түлхэлтээр Г.Цогтгэрэл оролцох юм.
Тэмцээн өнөөдөр Улаанбаатарын цагаар 22:00 цагаас эхэлнэ. Тэмцээний 60 кг-д Б.Ууганхүү эзэн орны бөх Мэсута Понтэс, 66 кг-д А.Мөнхбат Пуэрто Рикогийн бөх Пэрэз Диазтай эхний тойрогт оноолт таарсан байна. Харааны бэрхшээлтэй иргэд В1, В2, В3 ангилалд багтдаг байна. Манай тамирчид В3 буюу сул харааны ангилалд хамрагдсан.
Харин хөнгөн атлетикийн төрлөөр анх удаа оролцож байгаа Г.Цогтгэрэл бөөрөнцөг болон зээрэнцэг шидэлтийн төрөлд өрсөлдөх юм.
-
2016 оны 9 сарын 07
Бодибилдинг, фитнессийн Азийн АШТ Бутан улсын Тимпу хотод үргэлжилж байна.
-
2016 оны 9 сарын 07
Бразилын Рио-Де-Жанейро хотноо паралимпийн XV наадам өнөөдөр эхэлнэ. Энэхүү наадамд дэлхийн 173 орны баг тамирчин спортын 23 төрлөөр 528 медалийн төлөө өрсөлдөх юм.
-
2016 оны 9 сарын 06
Бразилын Рио-Де-Жанейро хотноо паралимпийн XV наадам энэ сарын 07-ны өдөр буюу маргааш эхлэх бөгөөд манай улсаас байт харваа, жүдо, буудлага, хөнгөн атлетик, пауэрлифтинг гэсэн төрлөөр найман тамирчин өрсөлдөнө.
Энэхүү наадамд дэлхийн 173 орны баг тамирчин спортын 23 төрлөөр 528 медалийн төлөө өрсөлдөх юм.
Ингээд тамирчдын тэмцээний хуваарийг танилцуулж байна.
Есдүгээр сарын 10-нд
Байт харваа - Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ, А.Анхбаяр
Есдүгээр сарын 8-нд
Хөнгөн атлетик – Г.Цогтгэрэл
Жүдо бөх - А.Мөнхбат, Б.Ууганхүү
Есдүгээр сарын 9-нд
Буудлага – З.Ганбаатар
Есдүгээр сарын 13-нд
Пауэрлифтинг – Э.Содномпилжээ
-
2016 оны 9 сарын 06
Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяагийн “Хайрын бурхан” дууны үргэлжлэл 20 жилийн дараа гарлаа.
Энэ дууны үгийг яруу найрагч МУСГЗ Ү.Хүрэлбаатар зохиосон бол хөгжмийн зохиолчоор Д.Өлзий-Орших ажиллажээ. 20 жилийн өмнө зохиогдсон ”Хайрын бурхан” дууг мэдэхгүй хүн цөөхөн биз ээ. Харин 20 жилийн дараа сонсогч фэнүүдэд хүрч байгаа ”Хайрын бурхан-2” хамтарсан уран бүтээлийг та бүхэнд хүргэж байна.
-
2016 оны 9 сарын 06
Энэ есдүгээр сард Монгол бөхийн өргөөнд дөрвөн том барилдаан болно. Тодруулбал, есдүгээр сарын 9-нд Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128, 17-нд Хилчдийн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой 224, 18-нд сумын цолтой болон залуу бөхчүүдийн намрын нээлтийн барилдаан, 25-нд Монгол Улсын начин Ш.Шаравжамцын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн 256 бөхийн барилдаантай.
-
2016 оны 9 сарын 06
Шилдэгийн шилдгүүдэд VTVHD
VTVHD телевизийн намрын шинэ хөтөлбөрөө тун удахгүй нээх гэж байна. Тус телевиз 3 жилийн төсөл хөтөлбөр болох “Бид Монголдоо Хайртай’’ төслийнхөө хүрээнд ’Мастер тогооч-2 ‘’ өрсөлдөөнт шоу нэвтрүүлгээ үзэгчиддээ хүргэхээр бэлтгэж байна.
“Мастер тогооч-1” үзэгчдийн таашаалд ихээхэн нийцэж үзэгчдийг телевизийн урд эсвэл гал тогооны өрөөтэй уядаг байсан бол энэ удаагийн шоугаараа бүр ч илүүтэйгээр үзэгчдийг татахаар төлөвлөж байгаа гэнэ.
Уншигч та, таны эргэн тойрны хүмүүс тус нэвтрүүлэгт оролцохыг хүсч буй бол 09 сарын 06-аас 24-ийг хүртэл ажлын цагаар VTVHD телевизийн байранд бүртгэл нь явагдах юм байна. Бүртгэлийн тоо хязгаартай бөгөөд өөртөө итгэлтэй, авъяас чадалтай, шилдэгийн шилдэг гэдгээ батлахыг хүссэн залуус бүрт, мэргэжлийн болон сонирхогч бүхий л оролцохыг хүсэгчдэд нээлттэй.
Мөн түүнчлэн VTVHD телевиз ПОП ДИВА Нарантай хамтран “DEKO” буюу дахивар нөөцөд тулгуурласан эко дизайны мэдлэг олгох маш сонирхолтой реалити цуврал нэвтрүүлэг, Монголын үзэсгэлэнт байгалийн зураглал, тэмдэглэл бүхий “Болдкогийн тэмдэглэл”, залуучуудад зориулсан “Сар гартал” реалити нэвтрүүлгийг Honeymoon хамтлагтай хамтран бэлтгэж байна.
VTVHD телевизийн намрын шинэ хөтөлбөрөөрөө үзэгчиддээ үзэх юмтай, ярих сонинтой цоо шинэ нэвтрүүлгүүдээр ар араас нь бэлэг барихнээ.
VTVHD телевизийн намрын шинэ хөтөлбөрөө тун удахгүй нээх гэж байна. Тус телевиз 3 жилийн төсөл хөтөлбөр болох “Бид Монголдоо Хайртай’’ төслийнхөө хүрээнд ’Мастер тогооч-2 ‘’ өрсөлдөөнт шоу нэвтрүүлгээ үзэгчиддээ хүргэхээр бэлтгэж байна.
“Мастер тогооч-1” үзэгчдийн таашаалд ихээхэн нийцэж үзэгчдийг телевизийн урд эсвэл гал тогооны өрөөтэй уядаг байсан бол энэ удаагийн шоугаараа бүр ч илүүтэйгээр үзэгчдийг татахаар төлөвлөж байгаа гэнэ.
Уншигч та, таны эргэн тойрны хүмүүс тус нэвтрүүлэгт оролцохыг хүсч буй бол 09 сарын 06-аас 24-ийг хүртэл ажлын цагаар VTVHD телевизийн байранд бүртгэл нь явагдах юм байна. Бүртгэлийн тоо хязгаартай бөгөөд өөртөө итгэлтэй, авъяас чадалтай, шилдэгийн шилдэг гэдгээ батлахыг хүссэн залуус бүрт, мэргэжлийн болон сонирхогч бүхий л оролцохыг хүсэгчдэд нээлттэй.
Мөн түүнчлэн VTVHD телевиз ПОП ДИВА Нарантай хамтран “DEKO” буюу дахивар нөөцөд тулгуурласан эко дизайны мэдлэг олгох маш сонирхолтой реалити цуврал нэвтрүүлэг, Монголын үзэсгэлэнт байгалийн зураглал, тэмдэглэл бүхий “Болдкогийн тэмдэглэл”, залуучуудад зориулсан “Сар гартал” реалити нэвтрүүлгийг Honeymoon хамтлагтай хамтран бэлтгэж байна.
VTVHD телевизийн намрын шинэ хөтөлбөрөөрөө үзэгчиддээ үзэх юмтай, ярих сонинтой цоо шинэ нэвтрүүлгүүдээр ар араас нь бэлэг барихнээ.
-
2016 оны 9 сарын 05
“Ice Top” хамтлаг 20 жилийн ойгоо нижгэр хийхээр хэдийнээ товоо зарлаад байгаа билээ. Энэ сарын 9-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох тэдний 20 жилийн ойн “Баярлалаа” тоглолт олон гэнэтийн бэлгээр дүүрэн байх нь ээ. Гэнэтийн бэлгүүд эхнээсээ задарч эхэлсэн бөгөөд монголын рок, поп, хип хоп хамтлагийн төлөөлөл энэ л тайзнаас тэдний хамт ая дуугаараа мэндчилэн уран бүтээлээ толилуулахаар болсон билээ.
Тэгвэл бас нэгэн гэнэтийн бэлэг задлахад “Баярлалаа” тоглолтод “Click Click Вoom”, “Vanquish”, “Dijital”, “MonTa Rep” хамтлагийнхан тус хамтлагийн 20 жилийн ойд зориулаад тэдний хит уран бүтээлийг дуулахаар зэхээд байгаа гэсэн шүү.
Энэхүү тоглолтын ерөнхий зохион байгуулагч, спонсороор Дэлхийн Монголчууд Глобал нийгэмлэг ажиллаж байгаа юм.
Тэдний үнэнч фенүүдээ зориулан тоглох гэж буй “Баярлалаа” тоглолтын тасалбар өнөөдрөөс эхлэн худалдаанд гарч байгаа. “Баярлалаа” тоглолтын тасалбар 5000 төгрөг бөгөөд VIP тасалбар 100 мянган төгрөг юм байна.
-
2016 оны 9 сарын 05
Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Фукуокагийн азийн соёлын шагналт, профессор Намжилын Норовбанзад гуай Монголын Соёл Урлагийн их сургуулийн уртын дууны багш нарыг бэлтгэх, сургалтын дэг тогтоох, хөтөлбөр боловсруулахад тулгын чулууг нь тулсан эрхэм хүн юм. Одоо СУИС-д түүний гарын шавь нар, тэдний шавь нар ажиллаж, багшийнхаа дэг, сургалтаар уртын дуучдын хойч үеийг бэлтгэж байна.
Их дуучны мэндэлсний 85 насны ойг СУИС-ийн эрдмийн хамт олон 2016 оны намрын дунд улаагчин тахиа сарын долооноос есний өдрүүдэд үр хүүхэд, шавь нар, анд нөхдийнх нь санаачлан байгуулсан “Норовбанзад” сантай хамтран тэмдэглэж буй дор Норовбанзад гуайнхаа нэрэмжит олон улсын уртын дуучдын уралдааныг хоёр ангиллаар зохион байгуулж байна. Багшийнхаа ойд зориулж энэ үеэр уртын дууны баярт монголын болоод олон улсын нутаг нутгийн авьяастан, анд нөхөд, шавь нар, шүтэн бишрэгчид нь чинхүү сэтгэлээр баяр талархалтай идэвх санаачилгатай оролцож байна.
Олон улсын уртын дуучдын уралдааны бүртгэл 2016 оны 9 дүгээр сарын 5-ны 14:00 цаг хүртэл Соёл урлагийн их сургуулийн 211 тоотод явагдана.
-
2016 оны 9 сарын 05
Рио 2016 олимпийн наадамд Казахстан улсын нэрийн өмнөөс амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн ОУХМ Г.Отгонцэцэг дасгалжуулагч багш Д.Энхбаатарын хамт эх орондоо хүрэлцэн ирлээ.
-
2016 оны 9 сарын 05
Залуу зохиолчдын нэгдэл, Монголын зохиолчдын эвлэл, ”Хязгааргүй дуулал” ТББ-аас хамтран ”100 яруу найрагч-100 эх орны шүлэг” утга зохиол, урлаг соёлын өдөрлөг 2 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. ”100 ЯРУУ НАЙРАГЧ - 100 ЭХ ОРНЫ ШҮЛЭГ” утга зохиол, урлаг соёлын өдөрлөгт монголын үе үеийн яруу найрагчид, уран уншигчид оролцсон юм.
Өдөрлөгийг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ш.Гүрбазар, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, ”Болор Цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Ө.Үлэмжтөгс нар хөтлөн явуулсан юм.
Тус яруу найргийн өдөрлөгт Увертюра хамтлаг, МУГЖ Ч.Баярмаа, МУГЖ Б.Дашдондог, МУСТА Т. Дэлгэрмөрөн (Номин талст), МУСТА С.Амармандах (Хар сарнай) МУСТА Б.Батболд, МУСТА Я.Гэрэлчулуун, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын найрал дуучид, БХИС, Цэргийн хөгжмийн сургууль үлээвэр найрал хөгжимчид оролцсон юм.
-
2016 оны 9 сарын 04
Бээжингийн их сургуулийн эрдэмтэд компьютерээс ялгарах цацрагийн хорт нөлөөг бууруулах арга олжээ. Олон жил судалсны дүнд биед шингэсэн хүнд элементийг гарган зайлуулах үйлчилгээ ногоон цайнд байдаг болохыг олж тогтоосон байна. Эрдэмтдийн хэлж байгаагаар хортой цацраг ялгаруулдаг цахилгаан хэрэгслээс хамгаалахын тулд өдөрт хоёр аяга өтгөн ногоон цай уух хэрэгтэй гэнэ. Үл исэлдүүлэгч чанар нь С амин дэмээс 100 дахин, Е амин дэмээс 25 дахин хүчтэй байдаг тул цацраг туяанаас найдвартай хамгаалдаг аж. Мөн найрлаганд нь байдаг “танин” хэмээх бодис хортой, хүнд элементүүдийг бие махбодиос шахан гаргадаг байна. Гэхдээ их хэмжээний болон удаан хугацаанд хуримтлагдсан цацрагийг ногоон цай эмчилж дийлэхгүй. Тиймээс өдөр компьютерийн ард суудаг бол өдөрт 400 мл-ийг тогтмол уух шаардлагатай аж. Ногоон цай нь цацрагийн хороос бие махбодийг цэвэрлэхээс гадна цусны эргэлт, бодисын солилцоог сайжруулж, судасны эсийн давхаргыг нөхөн сэргээдэг. Шингэвтэр ногоон цай даралт бууруулдаг бол өтгөн хандтай, ялангуяа, элсэн чихэртэй нь ихэсгэдэг байна.Энэ цай нь хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, цусан дахь сахарын түвшинг зохицуулдаг учир чихрийн шижинтэй хүмүүст тустай болох нь судалгаагаар тогтоогдсон юм. Амин дэм ихээр агуулдаг тул нарийн судсан дахь цусны эргэлтийг сайжруулдаг. Тиймээс улайж, өвдсөн үед энэ цайгаар нүдээ угаахад үрэвслийг богино хугацаанд дардаг байна. Ногоон цайны ач тус үүгээр дуусахгүй бөгөөд гоо сайханд ч сайн нөлөө үзүүлдэг. Арьсны нүх тэлж хөлс ялгаруулалтыг нэмэгдүүлдэг тул арьсыг гүнээс нь цэвэрлэж өгдөг. Мөн мэдрэмтгий арьсыг тайвшруулж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Үүнээс гадна дотор муухайрах үед зовиурыг намдааж, ходоодны үйл ажиллагааг сайжруулдаг аж. Харин хэт өтгөн хандалж уувал зүрхний хэм алдагдуулж болзошгүй гэнэ.
-
2016 оны 9 сарын 04
Олон улсын уртын дуучдын уралдааны бүртгэл маргааш дуусна
-
2016 оны 9 сарын 04
МЗЭ-ийн дэргэдэх “Залуу зохиолчдын нэгдэл”-ээс санаачлан “100 яруу найрагч-100 эх орны шүлэг” утга зохиол, урлаг соёлын өдөрлөг “Миний төрсөн нутаг Монголын сайхан орон” уриан дор өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
-
2016 оны 9 сарын 03
“100 яруу найрагч-100 эх орны шүлэг” утга зохиол, урлаг соёлын өдөрлөг болно
-
2016 оны 9 сарын 03
Пүнтүүзтэй салат хийж идээрэй
-
2016 оны 9 сарын 03
Намар цаг өөрчлөлт, шинэчлэлийг дагуулдаг. Тэр ч жамаараа бидний амьдрал ирэх сард их бага хэмжээгээр өөрчлөлтүүдтэй нүүр тулах бололтой. Хамгийн сайхан нь ямар ч өөрчлөлт эцсийн эцэст сайн сайхныг авчирдаг билээ.