АНЭУ-д энэ сарын 7-12-нд болж буй буудлага спортын олон улсын тэмцээний 25 метрийн спорт гар бууны дасгалд ОУХМ Ц.Мөнхзул мөнгөн медаль хүртлээ.
Зөвхөн эмэгтэй тамирчид тус тэмцээнд өрсөлдөж байгаа юм. Ц.Мөнхзулын уг дасгалд 18 тамирчин өрсөлдсөн бөгөөд 580 оноогоор манай тамирчин финалд шалгарч, нэмэлт буудлагадаа 31 оноо авснаар мөнгөн медалийн эзэн болжээ.
Энэ дасгалд “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, Швейцарийн тамирчин Хайди Гербер Диетхелм түрүүлж, олимпийн хошой аварга, Болгарын алдарт буудагч Мария Гроздева хүрэл медаль хүртсэн байна.