Асашёорү Д.Дагвадорж Монголын Холимог Тулааны “ЗЭВ” холбоонд “капитан” буюу ахмад нь болж тулааны спортыг хөгжүүлэхээр ажиллаж эхэлсэн талаар Yahoo мэдээллээ.
Ирэх тавдугаар сарын 28-нд Японд болох “STAND FIGHTING NETWORK K-ING” мэргэжлийн кикбоксын тэмцээнд Монголын “Team Asashoryu” багийн тамирчид мэргэжлийн кикбоксын K-1 тэмцээний хүнд жингийн дэлхийн дөрвөн удаагийн аварга Эрнесто Хоост-ын “Team Hoost” багийн тамирчидтай халз тулаан хийх аж.
Монголоос оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээнийг “ЗЭВ” холбооноос энэ сарын 27-нд АСА циркт зохиох ба өрсөлдөгчөө буулгаж авсан 63 кг, 67 кг жингийн ангиллаас шалгарсан хоёр тамирчин оролцох эрхээ авна.
Сэтгэгдэл (3)