Монголын гимнастикийн холбооноос зохион байгуулдаг аэробик гимнастикийн өсвөр үеийн 13 дахь удаагийн УАШТ энэ сарын 16-нд болно. Тус тэмцээн 6-8, 9-11,12-14, 15-17 насны ангиллаар болох бөгөөд аэробик гимнастикийн спортоор хичээллэгч аймаг, орон нутаг, сум дүүргийн ЕБС-ийн бага, дунд, ахлах ангийн сурагч, байгууллага, клуб, төвийн тамирчид оролцох боломжтой аж.
Тэмцээн олон улсын гимнастикийн холбооны 2017-2020 оны аэробик гимнастикийн дүрмийн дагуу зохион байгуулагдах бөгөөд оролцох баг тамирдын зорчих тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг бүрэн хангаж оролцохыг зохион байгуулагчдын зүгээс анхаарууллаа.