“Борн фильм” студийн удаахь уран бүтээл болох “Залуу нас” уран сайхны кино маргааш нээлтээ хийх гэж байна.
Бүх кино театруудаар цацагдаж эхлэх уг кино нь монголын залуусын амьдралыг өгүүлэх бөгөөд СТА Ц.Төмөрхуяг, М.Саранцэцэг, Б.Отгонбат болон залуу уран бүтээлч О.Энхбаяр мисс Т.Батцэцэг, Ц.Аззаяа нар тогложээ.
Мисс Т.Батцэцэгийн хувьд тус киноны гол дүрийн эмэгтэйд тоглож найруулагчийн зүгээс чамгүй үнэлэлт авсан бол эрэгтэй гол дүр болох О.Энхбаяр нь өнгөрсөн жил СУИС-ийг дүүргэсэн ирээдүйтэй жүжигчин юм. Киноны талаар найруулагч П.Энхбаатар “Залуучууд юун дээр алддаг талаар зөвлөмж өгнө гэж ойлгож болно. Залуучууд их, дээд сургууль төгсөнгүүтээ л мөнгөтэй болохыг мөрөөддөг.
Гэхдээ боловсрох хэрэгтэй, сурах хэрэгтэй цаашлаад тэвчээртэй байх хэрэгтэй. Нэг хийсэн зүйлийнхээ үр дүнг хараад шантрах биш 2,3 цаашлаад эцсийг нь үзэх хүртэл цуцалтгүй явж байж амжилтад хүрдэг. Өөрөө юмыг шинээр сэтгээд түүнийгээ ургуулаад, үр шимийг хүртээд явбал илүү сайхан амьдралын мөрөөр явдаг юм шүү гэдгийг харуулна” хэмээн ярьсан байна.