Литви улсад пауэрлифтингийн хэрэглэлтэй төрлийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, мастер ангиллын ДАШТ энэ сарын 22-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 27-нд өндөрлөнө. Тус тэмцээнд манай улсаас Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны найман тамирчин өрсөлдөж байгаа билээ.
Тэгвэл өчигдөр тэмцээний мастер-1 ангиллын +120 кг-ын жинд П.Болдбаатар 305 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртжээ. Энэ амжилт тус тэмцээнээс хүртсэн Монголын багийн анхны медаль юм.
Түүнээс гадна энэ тэмцээнд өсвөр үеийнхний 66 кг-ын жинд С.Сүхбат, насанд хүрэгчдийн 74 кг-д Б.Баярбаатар, 83 кг-д Б.Гансүх, 93 кг-д М.Галсайхан, 105 кг-д Д.Түмэнжаргал, -120 кг-д Б.Чимэдцэрэн, Б.Алтангэрэл нар оролцож байгаа бол мастер-1 ангилалд П.Болдбаатар хүч үзэж байна.