Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид ОХУ-ын Екатеринбург хотноо “Их дуулга” тэмцээнд оролцоно. Тус тэмцээнд 36 орны эрэгтэй 180, эмэгтэй 130 нийт 310 тамирчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгчээ.
Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жүдоч зодоглоно. Жүдочдыг хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар болон 60 кг-ын шилдэг жүдоч Ч.Болдбаатар нар дасгалжуулж байгаа. Тэмцээнийг зохион байгуулагч орон онцгой эрх эдлэн жин тус бүрт дөрвөн тамирчнаа оролцуулна. "Рио-2016" олимпийн аварга Беслан Мудранов /60 кг/, Хасан Халмурзаев /81 кг/ нар дэвжээндээ эргэн ирнэ. Мөн түүнчлэн эмэгтэй 57кг-д олимпийн аварга Рафаэла Сильва зодоглохоор болжээ.
Багийн бүрэлдэхүүн:
ЭРЭГТЭЙ:
60 кг Ганбатын Болдбаатар /МУ-ын гавьяат тамирчин, Дэлхийн аварга/
60 кг Дашдаваагийн Амартүвшин /МУ-ын гавьяат тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт/
66 кг-д Даваадоржийн Төмөрхүлэг/Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт/
66кг Довдонгийн Алтансүх /Азийн аварга, ОУХМ/
73 кг-д Ёндонпэрэнлэйгийн Басхүү /ОУХМ/
73кг Бат-Эрдэний Пүрэвдаваа /ОУХМ/
81 кг-д Батмөнхийн Алтансүх /ОУХМ/
81 кг Баянмөнхийн Гаажадамба /ОУХМ/
90 кг-д Дэлгэрийн Цэрэнням /ОУХМ/
+100 кг-д Баттулга Тэмүүлэн /Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ/
ЭМЭГТЭЙ:
48 кг Баттамирын Хорлоо /ОУХМ/
48кг Энх-Амгалангийн Уртнасан /ОУХМ/
52 кг Адъяасамбуугийн Цолмон /Багийн ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ/
52кг Ганболдын Ганцэцэг /ОУХМ/
57 кг Лхагватогоогийн Энхрийлэн /ОУХМ/
57кг Батсүхийн Алтанцэцэг /ОУХМ/
63 кг Цэнд-Аюушийн Цэрэннадмид /Багийн ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ/
63кг Баярбатын Баасанжаргал /ОУХМ/
70 кг Мөнхбатын Даваасүрэн /ОУХМ/
70кг Баттулгын Хонгорзул /ОУХМ/