Испанийн дээд шүүх Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Мессид оногдуулсан ялыг хэвээр үлдээжээ. Тэрбээр татвараас зайлсхийсэн хэргээр шүүхээс 21 сарын хоригдох ял сонсоод байсан ч Дээд шүүхэд давж заалджээ. Шүүх хурал өчигдөр болж, Лионель Месси болон түүний аав Хорхе Месси нарт оноосон ялыг хэвээр үлдээсэн байна. Мессигийн эцэг хүүгийнхээ санхүүчээр ажилладаг бөгөөд тэд 2016 онд нийт 4.1 сая еврогийн татвараас зайлсхийсэн нь илэрсэн юм. Гэхдээ Аргентин хөлбөмбөгчин нөхөн төлбөр өгч, шоронд суухгүй байж болно. Ингэхийн тулд их хэмжээний мөнгө төлөх ёстой юм. Испанийн эрүүгийн хуулинд зааснаар яллагдагч хоёр жилээс бага хугацааны ял авсан тохиолдолд нөхөн төлбөр төлөөд хорионд орохгүй байж болдог байна.