Өмнөд Солонгосын кино од Рэйн, Ким Та Хэ нар удахгүй анхны хүүхдийнхээ зулайг үнэрлэх гэж байна. Энэ мэдээллийг Ким Та Хэгийн гэрээт агентлаг болох Ruach Entertainment мэдээлжээ.
35 настай Рэйн, 37 настай Ким нар таван жил үерхсэний эцэст энэ сарын нэгдүгээр сарын 19-нд гэрлэсэн.
Ким одоо таван сартай жирэмсэн бөгөөд жүжигчний агентлагийн төлөөлөгч “Ким эмчийн хяналтад орж, ээж болох бэлтгэлд хамрагдаж байгаа талаарх мэдээллийг шар хэвлэлүүд шуугихаас өмнө шүтэн бишрэгчдэд нь дуулгах нь зөв гэж бодлоо” хэмээн тайлбарласан байна.
Сэтгэгдэл (2)