Торонтогийн Их сургуулийн эрдэмтэд бага насны хүүхэд гар утас, планшетаар ихээхэн тоглох нь хэл ярианы хөгжилд нь муугаар нөлөөлдөг гэдгийг олж тогтоожээ.
Эрдэмтэд зургаан сартайгаас хоёр насны 900 хүүхдийг хамруулан судалгаа хийж үзэхэд ихэнх цагаа үүрэн телефоноор тоглож байдаг багачууд бусад хүүхдүүдээсээ тун муу ярьдаг нь тогтоогдсон байна. Тэд зөвхөн авиа, тусгай үгс, хамгийн ихдээ л маш богино өгүүлбэр ашигладаг байна гэнэ.
Эрдэмтэд үүнийг хүүхэд ихэнх цагаа гар утас, планшетаар тоглоход зарцуулаад эцэг эх, асрагчтайгаа бага харлцдагтай хоблон үзэж байна.